“Google” компанийн зүгээс өнгөрөгч лхагва гарагт өнгөт арьст хүмүүст зориулан аливаа төхөөрөмж болон аппликэйшн бүтээхэд туслах 10 өнгөний палитрыг олон нийтэд танилцуулжээ.
Тус компанийн гаргаж буй шинэ “Монкийн арьсны өнгөний шатлал” нь технологийн компаниудын түгээмэл ашигладаг зургаан өнгийн стандарт болох “Фицпатрикийн арьсны төрөл”-ийг орлох технологи болсон байна.
“Google” компани камерын дуран өөрийнх нь нүүр царай болон арьсны өнгийг нарийн тогтоож чаддаггүй байсанд сэтгэл дундуур байсан Харвардын их сургуулийн социологич Эллис Монктой хамтран ажиллажээ. Тэрбээр Фицпатрик нь цайвар арьсны ялгааг ангилахдаа маш сайн хэдий ч бараан өнгийн арьстай хүмүүс ч бас их байдаг тул “дэлхийн ихэнх хүмүүст зохицох” өнгөний шатлал гаргахыг хүссэн талаараа ярив.
Монк photoshop болон бусад дижитал арт хэрэглүүрийг ашиглан 10 өнгө сонгож гаргасан бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны системийн ажиллагааг хангах, үнэлэхэд тусалдаг хүмүүст тохиромжтой тоо юм. “Google”-ийн хиймэл оюун ухааны багийн бүтээгдэхүүн хариуцсан ахлагч Тулсээ Дошигийн хэлснээр энэхүү өнгөний шатлал нь “төлөөлүүлэх болон боловсруулах хоёрын дундах сайн тэнцвэр болсон” гэв.