Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

XX зууны хүнд үйлдвэрлэлийн хаягдлыг XXI зууны дижитал алт болгон хувиргаж буй эрчүүд

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
XX зууны хүнд үйлдвэрлэлийн хаягдлыг XXI зууны дижитал алт болгон хувиргаж буй эрчүүд
Share on FacebookShare on Twitter

Биткойны олборлолтод жил бүр Бельги улсыг бүхэлд нь хангахуйц хэмжээний эрчим хүчийг зарцуулж, 40 сая тонн нүүрсхүчлийн давхар ислийг агаар мандалд ялгаруулж байна. Хятад, Индонез зэрэг улс орон энэхүү практикаас татгалзахын тулд шийдэмгий арга хэмжээ авч эхэлсэн бол дор өгүүлэх Америк энтрепренерүүд дэлхийг илүү ногоон болгох замаар хөрөнгөжиж байна.

Баруун Пенсильваниагийн хөдөө нутагт 1970-аад оны эхээр өсөж торнисон Билл Спенс найзуудын хамтаар нүүрсний үлдэгдэл хогон дээр тоглодог байхдаа хөл доорх хорт хүнд металлыг нэг их анхаардаггүй байлаа. Өрнөдөд тосны салбарын инженерээр ажиллаж байсан тэрбээр 1990-ээд онд гэрийн зүг буцаж очихдоо “гоб” гэж нэрлэгддэг “битумтай тослог нүүрсний хаягдал”-ыг олжээ. Санаа зовоож буй гол асуудал бол тэдгээр нь үхлийн аюултай, хорт хавдар үүсгэгч бодисыг гүний усанд уусгаж буй явдал юм. Түүнчлэн галд өртөж, агаарын бохирдол үүсгэх эрсдэлтэй байна. (Пенсильвани мужийн 772 ширхэг гоб овоолгоос 38 нь одоогоор шатаж байна.)

Иймд, өдгөө 63 настай Спенс тэдгээр овоонуудыг нурааж, газар сэргээх замаар бизнес хийхийг зорьж буй. 2017 онд тэрбээр Питсбургийн умард хэсэг дэх Венангод байрлах гобыг шатаах зориулалттай “Scrubgrass Generating” цахилгаан станцыг худалдаж авчээ. Гэвч гоб нь тийм ч сайн түлш биш бөгөөд тэрхүү станц нь үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэхэд бараг боломжгүй болсон байв. Тэрчлэн тус оны сүүлчээр Спенс нойр булчирхайн үрэвсэл, бөөрний хорт хавдартай гэж оношлогдож (түүний таамаглаж буйгаар энэ нь гобд эрт өртсөнтэй холбоотой байж магадгүй) бизнесээ орхиход хүрсэн юм. Ийнхүү тэрбээр хийцгүйчлэн суухдаа крипто валютыг сонирхож эхлэн гэнэтийн сайхан санаа түүнд орж ирсэн нь “Scrubgrass” компанийг хүндрэлээс авч гарах замаар гобыг биткойн болгон хувиргах байв.

Мэс засалд орж, хооллох гуурсаа салгуулсны дараа Спенс бизнесээ буцаж эхлүүлэхээр XX зууны хүнд үйлдвэрлэлийн хаягдлыг XXI зууны дижитал алт болгон хувиргаж байна. “Scrubgrass”-ийн 85 мянган киловаттын гарцын 80 орчим хувийг биткойн гүйлгээг баталгаажуулдаг их хэмжээний эрчим хүч шаардсан хүчирхэг компьютеруудыг ажиллуулахад ашиглаж байна. Түүнчлэн дэлхий даяарх бусад компьютеруудтай тооцооллын бэрхшээлийг шийдвэрлэн шинэ биткойны төлөө өрсөлддөг. Товчхондоо, олборлох үйл явц юм. Биткойны ханшаас шалтгаалан (сүүлийн үед 35 мянган ам.долларт хэлбэлзэж байгаа) “Scrubgrass” компани цахилгаан түгээх сүлжээнд киловатт цаг тутамд 3 центийн борлуулалт хийдэг байсан бол одоо олборлолтоос 20 болон түүнээс дээш центийн ашиг хүртэж байна. Түүнчлэн цахилгаан станц гобыг аюулгүйгээр устгалд оруулж байгаа учраас Пенсильвани мужийн дахин сэргээгдэх эрчим хүчний татварын хөнгөлөлтийг кВт тутамд 2 цент болгосон нь усан цахилгаан станцтай адил дүн юм.

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022

Спенс бол Крипто валютын төлөх ёстой хамгийн том төлөөс болох эрчим хүчний асар их цангааг хөрөнгө болгон хувиргаж буй Америкийн биткойн олборлогчдын нэгэн үеийн төлөөлөл юм. Эдгээр крипто валютын бизнес эрхлэгчид гоб мэтчилэн хаягдал түлшнээс ангижрах, Техасын цахилгаан сүлжээг тэнцвэржүүлэх, газрын тос, байгалийн хийн салбарын галыг унтраахаас үл хамааран дижитал нимбэгээс ногоон нимбэгийн шүүс гарган ашиг олж байна. Хятад, Индонез, Иран зэрэг орнууд биткойн олборлолтыг эрс хязгаарлах эсвэл бүрмөсөн хориглож эхэлсэн нь Америкийн үйлдвэрлэгчдэд урьд өмнө байгаагүй том боломж болж байна. Кембрижийн их сургуулийн “Alternative Finance”-д мэдээлснээр дэлхийн бүх шинэ биткойнуудад АНУ-ын эзлэх түвшин хоёр жилийн өмнө ердөө дөрвөн хувь байсан бол өдгөө энэ үзүүлэлт 17 хувь болж нэмэгджээ.

Биткойноос ашиг олох үйл явц болоод тус мөнгөн тэмдэгт нь өөрөө байгаль орчныг сүйтгэгч гэдэг нь тодорхой болоод байна. Кэмбрижийн их сургуулийн мэдээлж буйгаар биткойны дэлхийн сүлжээ нь ханшаасаа хамаараад (өндөр үнэ илүү их олборлогчдыг татна) наймаас 15 гигаваттын тасралтгүй эрчим хүч зарцуулдаг байна. Харин Нью-Йорк хот ердөө 6 гигаватт, Бельгийн вант улс 10 гигаватт эрчим хүчээр тэжээгддэг. Биткойн олборлох явцад агаар мандалд хэчнээн хэмжээний нүүрстөрөгч ялгарах нь ямар эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахаас шууд хамаардаг. Гэвч үүсгэх агаарын бохирдлын хэмжээ нь тийм ч бага биш. Ганц биткойн бий болгохын тулд олборлогчид машинаа 150 мянган кВц-аар цэнэглэх шаардлагатай болдог ба энэ нь дунджаар 170 америк айл өрхийн нэг сарын эрчим хүчний нөөц юм.

Их хэмжээний эрчим хүч зарцуулж буй нь биткойны сул тал биш, харин ч онцлог шинж чанарынх нь нэг гэж бодоход үнэхээр бухимдмаар. Мэдээж тог цахилгааны тодорхой хэсэг нь гүйлгээг баталгаажуулахад зарцуулагдах хэдий ч үр ашиггүй математик тооцооллыг хийхэд дийлэнх нь ашиглагдаж байна. Ингэж гүйлгээг баталгаажуулах процесс нь хиймэл хомсдол үүсгэж, ямар ч групп компанид зах зээлийг эзлэх боломжгүй болгож байгаа юм. 2010 онд энэ талаар Сатоши Накамото хэмээх нууц нэрээр гарч ирсэн биткойн бүтээгч “Энэ бол алт болон алт олборлохтой ижил нөхцөл байдал. Алт олборлолтын ахиуц өртөг нь алтны ханштай тун ойролцоо байдаг. Алтны уурхай бол үр ашиггүй гарз, гэхдээ алтыг солилцооны хэрэгсэл болгон ашиглах өгөөж нь хамаагүй их. Биткойны хувьд ч мөн адил гэж бодож байна. Биткойноор хийгдсэн арилжааны ашиг хэрэглэсэн цахилгааны өртгөөс хамаагүй их байх болно” гэж ямар ч хүлцэл өчилгүй хэлэв.

“Биткойн хуурамч мөнгөн тэмдэгт гэж бодвол түүнд зарцуулагддаг эрчим хүч хэмжээлшгүй их л санагдана.”

Мэдээж энэ систем нь өөр зохион байгуулалттай байж болох байсан. Биткойноос ч хэд дахин бага эрчим хүч зарцуулдаг ethereum, cardano, stellar, “Ripple”-ийн XRP, algorand гэх мэт олон тооны крипто валютууд бий. Жишээлбэл, ирэх жил ethereum эрчим хүчний хэрэглээг 99.95 хувиар бууруулах систем рүү шилжиж байна. Түүнчлэн нарны эрчим хүчийг ашиглаж олборлолт хийдэг candela гэх шинэ мөнгөн тэмдэгт ч гарч ирсэн. Гэхдээ биткойн мартагдаж, замхран одох цаг нь болоогүй. Зах зээлийн үнэлгээ нь 700 тэрбум ам.доллароор тэргүүлж буй бөгөөд энэ нь жагсаалтын дараагийн таван крипто валютыг нийлүүлснээс ч өндөр дүн юм. (Жагсаалтын хоёр дахь ethereum-ийн үнэлгээ 250 тэрбум ам.доллар).

Мөн их хэмжээний эрчим хүч зарцуулдаг биткойны олборлолт цаашид ч буурахааргүй байна. Олборлогчид биткойны алгоритмаас болж хоорондоо шинэ биткойн бий болгохын төлөө өрсөлдөх бөгөөд сүүлчийн биткойн олборлогдож дуусах хугацаа буюу 2140 он хүртэл энэ өрсөлдөөн зогсохгүй. Биткойн блокчейн дээр гүйлгээ бүртгэхэд “Visa” банкны сүлжээнд боловсруулагдахаас хавьгүй олон сая дахин их эрчим хүч зарцуулагддаг. (Биткойн олборлоход зориулагдсан гүйлгээний шинэ сүлжээ нь “Visa”- аас ч илүү үр дүнтэй байж чадна гэж дэмжигчид үзэж байна.)

“Хэрэв та биткойныг хуурамч мөнгөн тэмдэгт гэж бодоод байвал үүнд зарцуулагдаж буй эрчим хүч хэмжээлшгүй их юм шиг л санагдах болно шүү дээ” хэмээн Нью-Йоркт цахилгаан станц, биткойн олборлох байгууламж ажиллуулдаг “Greenidge Generation Holdings”-ийн орлогч захирал Тед Рожерс тодотгов. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Гэхдээ биткойн замхран алга болохгүй, харин ч дэлхийн мөнгөн тэмдэгтийн нөөц болоод ирээдүйн санхүүгийн зах зээлийн төв болно” хэмээв.

Биткойн хэр ногоон байж чадахыг мэдмээр байвал Техас муж дахь бие даасан цахилгаан сүлжээ “Lone Star State” өнгөрсөн дүн өвлийн хүйтнээр үйл ажиллагаа нь бүрэн зогссоныг сана. Олон арван цахилгаан станцын үйл ажиллагаа зогссоноор олон тэрбум ам.долларын эд хөрөнгийн хохирол учирч, зарим хэрэглэгчид сар бүр 17 мянган ам.доллар хүртэлх төлбөр тооцооны нэхэмжлэл үүссэн. Хэдийгээр “Техасын цахилгааны найдвартай байдлыг хангах зөвлөл”-өөс цахилгаан станцуудыг өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангах тухай үүрэг даалгавар өгсөн ч мужийн албан тушаалтнууд системийг шинэчлэх талаар дорвитой ажил хийгээгүй байна.

Аз болоход чөлөөт зах зээл үүнд нэгдэж эхэлсэн бөгөөд Техас мужид 16 гигаваттын салхи болон нарны эрчим хүчний шинэ төслүүд бүтээн байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Хэвийн нөхцөлд энэ нь Техасын эрэлт хэрэгцээний зөрүүг нөхөхөд шаардагдахаас ч их хэмжээний цахилгааны нөөц бий болно гэсэн үг. Нөгөө талаараа цасан шуурга, зуны ган гачиг гэхчлэн цаг агаарын онцгой үзэгдэл тохиолдоход эрчим хүчний хангалттай нөөцийн баталгаа болж өгнө. Биткойн олборлогчид энэхүү шинэ ногоон эрчим хүчний шийдлийг цочирдож хүлээн авч байна. Тэд хэрэгцээ үүсээгүй үед илүүдэл эрчим хүч худалдаж аваад дараа нь эрэлт нэмэгдэхэд олборлох төхөөрөмжөө зогсоож сүлжээ рүү буцаан дамжуулдаг.

“Баруун Техас ноёлох болно. Удахгүй энэ мөч ирнэ” гэж Даллас хотод байрлах “Autonomous”- ийн техник хариуцсан захирал, 24 настай Жесси Пелтан таамаглаж буй (тэрбээр Forbes-ийн 2021 оны “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан юм). Тэрбээр өнгөрсөн жил Мидланд хотын ойролцоо 150 мегаваттын крипто олборлох мэдээллийн төв “HODL Ranch”-ийн байгуулсан бөгөөд тус төв нь бүс нутгийн хамгийн том нарны болон салхины эрчим хүчээр цэнэглэгддэг томоохон хэмжээний байгууламж юм. Зарим шөнө ширүүн шуургатай байдаг тул сүлжээний операторууд системийг хэт ачаалуулахгүйн тулд эрчим хүч өгдөг.

Гол зүйл нь: Тэдгээр олборлогчид Техасын цахилгаан түгээх сүлжээтэй “эрэлтийн хариу үйлдэл буюу цахилгаан зарцуулалтад үүсэх өөрчлөлт” гэрээг байгуулсан. Ингэснээр тэд мужийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ их, оргил цаг үед компьютеруудаа түр зогсоож, оронд нь тэднээс хөнгөлөлт хүртэх юм. Улмаар “HODL Ranch”-ийн эрчим хүчний дундаж зардал нэг кВт тутамд 2 центээс ихгүй, нэг биткойн олборлох өртөг 2000 орчим ам.доллар болсон.

Америк дахь хамгийн том биткойн олборлох үйл ажиллагаа нь Техас мужид байдаг бөгөөд үүний үйл ажиллагааг Остиноос зүүн хойд зүгт орших Рокдейл хотод 5000 МВт сүлжээний хүчийг трансформатор, өндөр хүчдэлийн шугамаар дамжуулдаг асар том холболтын ойролцоох байршилтай компани “Riot Blockchain” (3 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй) эрхэлдэг. “Riot” нь шууд холболт хийснээр 300 МВт-ыг гаргаж авдаг бөгөөд 30 фийт буюу тус бүр нь Америкийн хөл бөмбөгийн хоёр талбайг нийлүүлснээс ч урт тавиурууд дээр өрөгдсөн 120 мянган өндөр хурдны олборлолтын компьютеруудыг байршуулж ажиллуулдаг. 2022 оны эцэс гэхэд 130 мянган машин нэмж суурилуулан хүчин чадлаа 750 МВт хүртэл өргөтгөхөөр барилгын ажлаа эхлүүлсэн байна.

“Riot” нь “Rockdale”-д шаардлагатай бүх эрчим хүчийг кВт тутамд 2.5 центээр худалдаж авах 10 жилийн гэрээтэй. Гэрээний хүрээнд эрэлтийн хэрэгцээг хангаж байгаа учраас кВт тутамд 0.5 центийн хөнгөлөлт тооцуулдаг. Түүнчлэн бүх эрчим хүчээ станцад буцаан зарах боломжтой. Техас муж тэр чигтээ хөлдөх үеэр “Rockdale” сайн дураараа бүх олборлолтоо хоёр өдрийн турш зогсоосон. Нэг кВт тутамд 9 ам.долларыг олсон гэж үзвэл энэ нь 90 сая ам.долларын гэнэтийн орлого юм. Гүйцэтгэх захирал Жейсон Лес “Ийм хэмжээний эрчим хүчний нийлүүлэлт болбол бид зөвхөн биткойн олборлохгүй” гэлээ. “Riot” харин үүний оронд “виртуал цахилгаан станц” болж ажилладаг аж.

35 настай Лес “UC Irvine” их сургуулийг компьютерын шинжлэх ухаан мэргэжлээр сурч төгссөн. 2010-аад оны дундуур мэргэжлийн покер тоглож байгаад бусад тоглогч биткойны тусламжтайгаар банкны оролцоогүй хожлын мөнгөө хадгалж, шилжүүлэхийг харснаар анх биткойны талаар олж мэдэж байжээ. Лес биткойны хэлбэлзэлд санаа зовдоггүй нэгэн. Үүнийг тэрбээр “Ханшийн асар их хэлбэлзэл үүсэхэд надад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Покерын ертөнцөд чадварлаг тоглогчид хүртэл нийт тоглолтын 45 хувьд нь хожигддог бөгөөд энэ нь энгийн үзэгдэлд тооцогдоно. Тиймээс надад алдагдал хүлээх тийм ч хүндээр тусахгүй” хэмээн учирлав.

Илүү том технологийн ногоон тохиролцоог “Crusoe Energy Systems” компани хийгээд байна. Тэд 250 сая ам.доллар босгож Америкийн зургаан муж дахь газрын тос, байгалийн хийн алслагдсан талбайн дунд биткойн олборлох зорилго дор төслөө удирдаж буй. Хөрөнгө оруулагчдын багт “Bain Capital”, “Valor Equity Partners”, “Tesla”-ийн хамтран үүсгэн байгуулагч Штробель, крипто тэрбумтан ихэр ах дүүс Камерон болон Тайлер Уинклвосс багтжээ. “Crusoe” биткойн олборлох компьютероор дүүргэсэн 45 тээвэрлэлтийн контейнерыг байрлуулсан бөгөөд тэдгээр нь байгалийн хий ашиглан ажилладаг бөгөөд галд шатах аюултай. (Өрөмдөгчид газрын тосны шинэ цооногийг гаргаж дуусгах үедээ байгалийн хийг цуглуулах хоолойг бэлдээгүйгээс болж галдан шатаах аюултай.)

“Бид бизнесийн үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдлыг дутуу үнэлсэн” гэж “Crusoe”-ийн үүсгэн байгуулагч Чейз Лохмиллер хүлээн зөвшөөрөв. Тэрбээр өдгөө 35 настай, “Polychain Capital” крипто хөрөнгө оруулалтын фирмийн ахмад зүтгэлтэн.

Түүний гарааны компани зуны аагим халуунд томоохон газарт буулгасан контейнеруудыг арчлахад ихээхэн бэрхшээлтэй тулгарчээ. Хэдийгээр “Crusoe” компани бизнесийн цар хүрээ болоод ашигт ажиллагааны түвшнээрээ “Riot”-ийн чансаанд хүрэхгүй ч тэд аль хэдийн өдөрт 10 сая шоо метр шатамхай хийг зайлуулсан байна. “Газрын тосны талбайн нүүрстөрөгчийн эдийн засгийг сайжруулах хамгийн сайн арга бол хэд хэдэн биткойн өрөмдлөг хийх” гэж Лохмиллер хэлэв.

“Ногоон энерги” гэдэгт чухам юу тооцогдох вэ? Мэдээж салхи, нарны эрчим хүч багтана. Нью-Йоркийн Сенека нуурын эрэг дээрх “Greenidge Generation” цахилгаан станц 80Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд үүний тал орчим хувийг крипто олборлоход ашигладаг. Коннектикут мужийн Грийнвич хотод байрлах “Atlas Holdings” нь тус цахилгаан станцыг 2014 онд худалдаж авсан бөгөөд байгалийн хийн дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулахаар сая сая долларын хөрөнгө оруулжээ. Ингэснээр сүүлийн жаран жил нүүрсээр ажилладаг байх үеийн нүүрстөрөгчийн давхар ислийн ердөө дөрөвний нэгийг л ялгаруулдаг болж хүхрийн нэгдэл, тоосонцор огт байхгүй болов.

Одоогийн байдлаар ногоон гэсэн ангилалдаа багтаж л байна. Гэсэн хэдий ч нүүрс ашигладаг байх үетэй адил тус станц нь хөргөөлтийн зорилгоор 100 сая галлон ус соруулаад Сенека нуурт дулаан градустай болгож буцаан цутгадаг. Орон нутгийн байгаль хамгаалагчид үүнийг “аварга загасан холигч” гэж нэрлэх бөгөөд халсан усыг хүчилтөрөгчийн түвшнийг нь бууруулж, замагших шалтгаан байна хэмээн буруутгаж байна. Нью-Йорк хотод крипто олборлолтыг гурван жилийн турш хориглох хуулийн төсөл зургаадугаар сард мужийн чуулганы хороогоор дэмжигдээгүй. Тус компани энэ онд багтаан олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болохоор төлөвлөж байна. Харин Пенсильвани мужийн байгаль орчны мэргэжилтнүүд “Spence”-ийн “Scrubgrass” станц нь усан цахилгаан станцын адил тэтгэмж авч байгаад сэтгэл хангалуун бус байна.

“Тус асуудал нь ердөө бодит үнэн” хэмээн Спенс хэлэв. “Үүнийг шийдвэрлэх ганц шийдэл бол тэрхүү станцууд”. “Scrubgrass” дахь технологи нь 1990-ээд он хүртэл өргөн хэрэглэгддэггүй байсан бөгөөд өртөг ч өндөртэй. Тусгай реактор нь гоб, чулуулаг зэргийг шатааж, хүчиллэгийг нь саармагжуулахын тулд үлдсэн овоолгууд дахь өндөр хүчиллэг бүхий үнсийг бий болгодог. Энэ тохиолдолд биткойн олборлолтыг нэмж байж санхүүгийн хувьд утга учиртай болно. Спенс Грег Биэрдтэй шинэхэн, сайн түншийн харилцаатай болсон байна. Грег Биэрд нь 2019 он хүртэл хувийн хөрөнгө оруулалтын акул “Apollo Global Management”-д байгалийн баялгийн хөрөнгө оруулалтыг толгойлж байсан. Тэд “Stronghold Digital Mining”-ийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө тус компани нь “Scrubgrass”-ийг эзэмшдэг. Түүнчлэн зургаадугаар сард “Stronghold” нь хувийн хөрөнгө оруулагчдаас 105 сая ам.доллар босгосон ба энэ нь илүү олон биткойн олборлох тоног төхөөрөмж худалдан авч, хоёр, магадгүй гурав дахь гоб шатаах үйлдвэрийг босгоход хангалттай юм. Түүнчлэн тэд хувьцаагаа нээлттэй худалдаалахаар урьдчилан баримт бичгүүдээ бүрдүүлээд байна. Биэрдийн хэлж буйгаар тэрбээр хувийн хөрөнгө оруулалтын салбарт өнгөрүүлсэн 20 жилийн хугацаанд ийм тохиолдол гарч байгаагүйг дурдаад “Энэ бол нэг эринд гарсан өсөлтийн хамгийн чухал тоглолт юм” гэж хэлэв.

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist