Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Банк санхүү

Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?
Share on FacebookShare on Twitter

Монголын банк санхүүгийн зах зээл дээр харилцагчдадаа болон хамтран ажилладаг түншүүддээ шинэлэг боломжуудыг Капитрон банк танилцуулж байна.

Сүүлийн таван жилд Капитрон банк өөрийн дүрмийн сан болон нийт активын хэмжээгээ 5.5 дахин нэмэгдүүлж, үсрэнгүй өсөлт үзүүлээд байна. Мөн энэ хугацаанд МҮХАҮТ-аас шалгаруулдаг “Топ 100” аж ахуйн нэгжид жил дараалан шалгарч, 2016 онд 69 дэх топ аж ахуйн нэгжээр эрэмбэлэгдэж байсан Капитрон банк 2021 онд 30 дугаар байранд жагсан, таван жилийн хугацаанд 39 байр урагшилжээ.

Энэхүү хурдтай өсөлтийн ард тус банкны оновчтой бүтэц зохион байгуулалт, шуурхай үйл ажиллагаа буй хэмээн гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар өгүүллээ. “Манай банкны гол онцлог нь нүсэр бус цомхон бүтэц. Энэ нь биднийг аливаа шийдвэрийг богино хугацаанд гаргаж, харилцагч, үйлчлүүлэгчийнхээ үнэт цагийг хэмнэж, хэрэгтэй цаг хугацаанд нь хүссэн үйлчилгээг нь үзүүлэх боломжийг гаргаж өгдөг” гэлээ.

“Капитал”, “Электрон” гэсэн үгийг нэгтгэн хөрөнгийг электрон буюу технологиор удирдан арвижуулахыг бэлгэдсэн “Капитрон” банк нь анх 2001 онд 9 ажилтантай байгуулагдаж, Монголд интернэт банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн гэдгээрээ зах зээлд танигдсан. 2015, 2016 онд тус банканд маш том эерэг өөрчлөлт гарсны дотор хувь нийлүүлэгч, удирдлагын багийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж өнөөгийн Капитрон банкны өнгө төрх, стратеги чиглэлийг батлаж байв.

RELATED STORIES

Оросын бизнесмен Олег Тиньков сүрдүүлэгт автаж өөрийн банкны хувьцаагаа зарсан гэв

Оросын бизнесмен Олег Тиньков сүрдүүлэгт автаж өөрийн банкны хувьцаагаа зарсан гэв

03/05/2022

Харин өнөөдөр тус банк 500 гаруй ажилтан, 1.1 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр Монгол Улсын банк санхүүгийн секторт томоохон үүрэг хүлээн ажиллаж байна.  “Шинэ эриний үнэ цэнийг бүтээнэ” гэсэн алсын харааг баримталж, харилцагчдадаа орчин үеийн, оновчтой мэргэжлийн үйчилгээг санал болгож, уян хатан хамтын ажиллагаагаар бизнесүүдийг дэмжих нь Капитрон банкны гол бодлого. Шинийг илэрхийлж, шаргуу хөдөлмөрөөрөө харилцагчдынхаа сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлж буй хамт олондоо мөн талархаж буйгаа Б.Үүрцайхбаатар илэрхийлэв.

Тус хамт олон нэг зорилго, нэг бодлого дор нэгдэж Монголын банк, санхүүгийн зах зээлийн хөгжлийн түүхэнд олон шинэ хуудсыг бичилцэн 20 жилийг үджээ. 20 жилийн ойгоо тохиолдуулан Control+S хадгаламжийн аянаа зарласан ба эрчим хүчний хэмнэлтэт Пассив хаус, цахилгаан машин зэрэг эко шагналыг харилцагчдаа өгч байгаа нь шинэлэг санагдсан. “Бид энэ жил стратегийг үндсэн чиглэлээ шинэчилсний дотор хариуцлагатай бөгөөд тогтвортой хөгжлийг баримтална. Ирэх он жилүүдэд бид харилцагчдынхаа хамтаар ногоон хөгжлийн төлөө ажиллах болно” гэж ярилаа. Мөн Капитрон банк нь “Жорлонгоо өөрчилье” төслийг дэмжиж, айл өрхүүдийг нүхэн жорлонгоо сайжруулахад зориулж 8 хувийн хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргасан анхны банк. Энэ нь Капитрон банк нийгэмд хүлээсэн үүрэг болон стратегийн зорилгоо хэрэгжүүлж буйн бодит жишээ юм.

Монголд хоёр шатлалт банкны тогтолцоо бий болоод 30 жил өнгөрөхөд банкны үйлчилгээний хүртээмж дэлхийн дунджаас ч дээгүүр түвшинд хүрсэн. Өргөн уудам нутаг дэвсгэрийн аль ч сум, сууринд хүрэхэд 2-3 банкны салбар үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ хурдацтай хөгжил, ширүүн өрсөлдөөн бүхий талбарт Капитроны татсан шан их. Тухайлбал, 2019 онд тэд Монголын анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Жи Мобайл компанитай хамтран гаргасан байна.

“Энэ нь төр засгийн ямар нэг бодлого, дэмжлэггүйгээр буюу цэвэр бизнесийн зарчмаар хийгдсэн ажил. Дараа дараагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг өнөөдөр санхүүгийн бусад байгууллага гаргаж байна. Бизнесүүдийн хувьд зээл авахад барьцаа хөрөнгөөс эхлээд олон төвөгтэй асуудал тулгардаг. Бидний хувьд харилцагчийнхаа ирээдүйн мөнгөн урсгалыг нь үнэлж, санхүүгийн шинэ үйлчилгээ гаргаж ажилласандаа бахархдаг” хэмээн Б.Үүрцайхбаатар ярилаа.

2021 онд тэд олон улсын зах зээлээс төгрөгөөр санхүүжилт татсан байна. Ханшийн эрсдэлээс хамгаалагдсан, урт хугацаатай, өртөг багатай энэ эх үүсвэрийн тусламжтайгаар тэд харилцагчдадаа хамгийн бага хүүтэй, хамгийн таатай нөхцөлтэй зээлийг санал болгох боломж нээгджээ. “Дубайд үйл ажиллагаа явуулдаг Frontier Capital Group-ээс 11.5 сая ам.долларын урт хугацаатай, өртөг багатай санхүүжилт татсанаар харилцагчдадаа урт хугацаатай, хүү багатай зээл олгох боломж нээгдлээ” хэмээн ярилаа.

Цар тахлын үеийн хүндхэн нөхцөл байдалд тэд ийн гадаадын хөрөнгө оруулалт татаж чадсан нь нэг талаар Капитрон банкинд, нөгөө талаас Монголын эдийн засагт итгэл хүлээлгэж байгаа хэрэг болж байна. Covid-19-ийн улмаас хэлэлцээр жил гаруйн хугацаанд өрнөсөн ч төлөвлөсөн хугацаандаа хөрөнгө оруулалт татаж чаджээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь гол төлөв жижиг, дунд бизнесүүд болон эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон бизнесийг дэмжихэд зориулагдах аж.

Капитроны хадгаламжийн үйлчилгээ нь уян хатан нөхцөл, олон сонголттой гэдгийг харилцагчид нь андахгүй. Хамгийн сүүлд, богино хугацаат буюу 7-21 хоногийн хугацаатай хадгаламжийн үйлчилгээг бий болгоод байна. Хугацаагүй хадгаламж нь мөнгөн урсгалаа нарийн төлөвлөх боломжгүй бизнес эрхлэгчид, хувь хүмүүст бага ч болов эрсдэлийг хааж өгдөг байсныг энэхүү шинэ бүтээгдэхүүн нөхөн орлох зорилготой юм.

“Хугацаагүй хадгаламж гэдэг бүтээгдэхүүн Монголоос өөр улсад байхгүй. Хэзээ ч данснаасаа татаад авчих боломжтой ийм хөрөнгийг банк удирдаж, өгөөж хүртээхэд хүндрэлтэй, ихэнхдээ бага өгөөжтэй хөрөнгө оруулалт хийдэг байсан. Бизнесүүдийг дэмжихэд эх үүсвэрийн хугацаа, хүү тодорхойгүй байгаа нь эдийн засагтаа их хохиролтой юм. Энэ өндөр эрсдэлийг хаахын тулд зээлийн хүү нь өдөр өдрөөрөө тогтох болдог. Харин манай шинэ бүтээгдэхүүн харилцагчдад маань мөнгөн урсгалаа нарийн төлөвлөж, өгөөжөө нэмэгдүүлэх боломжийг гаргаж өгнө гэж харж байна” гэлээ.

20 жилийн босгон дээр тэдний харилцагчдадаа үзүүлсэн өөр нэгэн шинэлэг үйлчилгээ нь Wechat аппликэйшнээр төлбөр тооцоогоо хийх юм. Wechat нь дэлхийн 64 оронд нэвтэрсэн том төлбөрийн систем. Хамтарч ажиллах банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь тогтвортой, ил тод нээлттэй байх ёстой гэх мэт өндөр шаардлагууд тавьдаг. Уг хамтын ажиллагаанаас Капитрон банк олон улсад өндрөөр үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн байгааг харж болно.

Манай улсад жил бүр ирдэг жуулчдын дийлэнх нь БНХАУ-ын иргэд байдаг. Хэрэв Хятадын жуулчид өөрсдийн өдөр тутмын хэрэглээ болсон аппликэйшнээр Монголд төлбөр тооцоо хийдэг болбол олон давуу тал бий болно. Нэг талаас жуулчдад хялбар, гадаад валютын солилцооноос ханшийн эрсдэл үүрэхгүй, солиулж авсан төгрөг нь дуусчихаад худалдан авалтад хүрэхгүй боллоо гэж санаа зовохгүй, төлбөр тооцоог хурдан шуурхай хийх боломжтой. Нөгөө талаас аялал жуулчлалын салбарын мөнгөн урсгалд эергээр нөлөөлж, жуулчидтай худалдаа хийдэг бизнесүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлнэ.

“Дижитал шилжилт хийх том төслөө эхлүүлээд, дотроо тусгайлсан чиг үүрэгтэй газар шинээр байгуулаад ажиллаж байна. Гэхдээ бид дангаараа бүхнийг хийж чадахгүй. Тиймээс харилцагчийн сэтгэл ханамжийг сайжруулах, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх боломжтой шинэ үйлчилгээ, технологи бий болгосон компани, иргэдтэй хамтарч, харилцан ашигтай ажиллах бодлого баримталж байна. Бид давуу талаа ашиглаж өөрсдөдөө ашигтай нөхцөл тулгахыг хүсдэггүй. Ялангуяа финтекүүдийн хувьд төлбөр тооцооны системд нэгдэхэд нь бид дэмжлэг үзүүлье, харилцагчийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээгээ бий болгоод ир, хамтарч ажиллая” хэмээн гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар уриалж байна.

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Moody’s агентлаг тус банкыг энэ онд “B3 тогтвортой” хэмээн дүгнэжээ. Moody’s нь Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг мөн “B3 тогтвортой” хэмээн үнэлсэн билээ.

Богино хугацаанд үсрэнгүй өсөлтийг бий болгохдоо банк ямар стратеги баримталж, удирдан чиглүүлэх ямар арга барил ашигладаг талаар тодруулахад тэрбээр “Миний хувьд аливаа байгууллага амжилтад хүрэхэд ганц нэг хүний бус бүх хүний хувь нэмэр орж байж урагшилдаг гэж боддог. Тиймээс асуудлыг аль болох нээлттэй, илэн далангүйгээр ажилтнууд, менежерүүдтэйгээ ярилцсанаар зөв хувилбар, шийдлийг гаргахыг эрмэлздэг. Би бүхнийг чадахгүйгээс хойш миний сул талыг нөхөх хүмүүсийн тусламжийг авч, тэднээр өөрийгөө тойрон хүрээлүүлж хамтдаа зөв зохион байгуулалтаар амжилтыг бүтээе гэж зорьдог. Нийт хамт олон маань дуу нэг, хүч нэгтэй байснаар амжилт бий болсон. Цаашдаа амжилтаа бататгаж илүүг бий болгохын тулд бүх оролцогч тал нэгэн цул мэт байж, алсын хараандаа төвлөрч амжилт бүтээлийг авчирна” хэмээн хариулав.

Ц.ЭЛБЭГСАЙХАН

Bat-Ochir

Related Posts

Оросын бизнесмен Олег Тиньков сүрдүүлэгт автаж өөрийн банкны хувьцаагаа зарсан гэв
Банк санхүү

Оросын бизнесмен Олег Тиньков сүрдүүлэгт автаж өөрийн банкны хувьцаагаа зарсан гэв

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist