Өнгөрөгч арваннэгдүгээр сарын оргил ханшаасаа 55 хувиар унаад буй “Bitcoin”-ыг эзэмшигчдийн 40 хувь нь одоогийн байдлаар хөрөнгө оруулснаасаа илүүг алдаад буйг блокчэйн дата шинжилгээний “Glassnode” компани шинэ тайландаа дурджээ.
Ялангуяа тус криптовалютын үнэ 69 мянган ам.долларт хүрээд байсан үед буюу сүүлийн зургаан сарын хугацаанд хөрөнгө оруулсан богино хугацааны эзэмшигчдийн дунд дээрх хувь бүр ч илүү өндөр байгаа аж.
Биткойны ханш 31 мянган ам.доллар хүртэл унаснаар зөвхөн өнгөрсөн сард нийт эзэмшигчдийнх нь 15.5 хувь нь бодит бус алдагдал хүлээсэн байна.
Түүнчлэн биткойн эзэмшигчдийн дунд илүү өндөр шимтгэл төлдөг “яаралтай гүйлгээ”-ний үйлчилгээг хэрэглэх нь эрс нэмэгдсэн болохыг “Glassnode” онцолжээ. Блокчэйн сүлжээгээр дамжсан бүх гүйлгээний шимтгэлийн нийт дүн өнгөрсөн долоо хоногт 3.07 биткойнд хүрсэн нь тэдний мэдээллийн санд бүртгэгдсэн хамгийн өндөр хэмжээ юм.