Хиймэл оюун ухаан өнөө цагт ярианы гол сэдэв болсон хэдий ч сайн зохион бүтээсэн хиймэл оюун ухаан хөшигний цаана чимээгүй бөгөөд үр дүнтэй ажиллаж байдаг гэдгийг санах нь чухал.
Алгоритмуудын нарийн төвөгтэй байдлыг зөвхөн эдгээр ярвигтай системийг зохион бүтээж, хүргэхээр ажилладаг өгөгдөл судлаачид болон машин сургалтын инженерүүд л мэддэг байх ёстой. Хамгийн чухал нь хиймэл оюун ухаан бус харин бидний олж авсан ололтууд юм.
Энэ ойлголтын жишээ болгон эрэлтийн төвийг авч үзье. Эрэлтийн төв гэдэг нь зах зээлд аливаа хөтөлбөрийг нэвтрүүлэхийн тулд корпорацын хөрөнгө, туршлагыг ашигладаг маркетингийн дундын үйлчилгээ, дэд бүтэц, үйл явцын төвийн зангилаа хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь нарийн тодорхойлогдсон үйлчилгээгээр дамжуулан үл тасрах эрэлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, хөнгөвчлөх төв болж ажилладаг.
Өөрөөр хэлбэл эрэлтийн төв гэдэг нь орчин үеийн технологи, логик анализын аргыг ашиглан бизнесээс бизнес дэх эрэлтийг бий болгож, хөгжүүлдэг төвлөрсөн хөдөлгүүр юм. Хэрэглэгчийн худалдан авалтын замнал, үйлчлүүлэгч доторх олон шийдвэр гаргагчид, шийдвэр гаргах нарийн төвөгтэй үйл явц болон борлуулалт, амжилт, үйлчилгээ, дэмжлэг гэх мэт борлуулалтын байгууллага доторх олон үүрэг хариуцлагыг харгалзан үзвээс энэ хөдөлгүүр жигд ажиллах ёстой. Хиймэл оюун ухаан эдгээр хүчин зүйлсийг эрэлтийн төвүүдэд чимээгүйхэн нэгтгэж байдаг.
Өнөөгийн хэрэглэгчид худалдан авалт хийхдээ урьд өмнөхөөс илүү хяналт тавихыг хүсдэг болж. Хариуд нь компаниуд олон сувгаар дамжуулан тэдэнд хүрэх чадвартай байх хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн замналд эзлэх байр суурийг ойлгох, дараагийн алхмыг нь урьдчилан таамаглах, идэвхжүүлэхэд хиймэл оюун ухаан гол үүрэг гүйцэтгэдэг.
“Amazon” болон “Netflix” хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчдэд санал дэвшүүлж, тэднийг зөв мэдээллээр хангахын зэрэгцээ тэдэнд хяналт тавьж буй мэт мэдрэмжийг хэрхэн төрүүлж байдаг талаар бодоод үзээрэй. Гэхдээ хиймэл оюун ухааныг удирдлагын эсвэл албадлагын шинж чанартай гэж ойлгож болохгүй.
Борлуулалтын ажилтнууд эртнээс статистикт энгийн бөгөөд товчхоноор илэрхийлэх боломжгүй бүхий л дансны мэдээллийг өөрсдөө хариуцдаг байсан. Гэвч тэд бүх мэдээллийг үр дүнтэй хянах боломжгүй бөгөөд хиймэл оюун ухаан дижитал дохиог ашигтай мэдээлэл болгон хувиргаж, тэдэнд өөрсдийн данс, холбогдох үйлчлүүлэгчид болон шийдвэр гаргах үе шатуудыг илүү сайн ойлгох боломжийг олгодог. Энэ нь борлуулалтын ажилтнуудыг “хэт борлуулалт” төвтэй байхаас зайлсхийж, эцсийн хэрэглэгчтэй харилцах харилцааг нь илүү үнэ цэнтэй болгоход тусалдаг юм.
Компаниуд маркетинг болон борлуулалтын хэлтсийг нэгтгэх нь үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчлэхэд тустай гэдгийг мэддэг байсан ч удаан хугацаанд салангид чиглэлээр ажиллуулсаар ирсэн. Хамтын ажиллагааны энэхүү арга барил нь бүх оролцогч талуудыг тогтмол нэг өрөөнд оруулж суулгах бус хиймэл оюун ухааны тусламжтай алсын хараа, мэдээлэл, санал дүгнэлт солилцох боломжтой болгоход туслах юм. Ийм байдлаар хиймэл оюун ухаан үйлчлүүлэгчийг олон салангид хэлтсүүдтэй холбож өгдөг.
Тиймээс эрэлтийн төв нь хиймэл оюун ухааныг ашиглахгүйгээр амжилттай болж чадахгүй бөгөөд ингэхийн тулд илүү нарийн, ашигтай арга барил шаардагддаг. Байгууллагынхаа хиймэл оюун ухааны олон төрлийн хэрэглээг бодоод үзээрэй. Хамгийн сайн хиймэл оюун ухаан “үл үзэгдэгч” байдаг гэсэн энэхүү дүгнэлттэй та санал нийлэх үү?