Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Сансрын компаниудын уралдаан венчур капиталын шинэ “нарны аймаг”-ийг бүтээж байна

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Сансрын компаниудын уралдаан венчур капиталын шинэ “нарны аймаг”-ийг бүтээж байна
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн оны долдугаар сард хөөргөсөн Ричард Брансоны “Virgin Galactic” болон Жефф Безосын “Blue Origin” сансрын нислэгүүд нь олон хүмүүст шинжлэх ухааны ололт амжилтыг харуулахаасаа илүүтэйгээр телевизэд зориулсан үзвэр мэт санагдсан. Гэвч венчур капиталын бүлгүүдийн хувьд энэ нь тэс ондоо зүйл байв.

Энэхүү түүхэн үйл явдлууд нь хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн хувьд Илон Маскийн тэргүүлсэн “SpaceX” сансрыг сурталчилгааны хэрэгсэл болгон арилжаалах нь боломжгүй мэт харагдаж байсан бол тэдний төсөөлснөөс ч хурдан хугацаанд биеллээ олох боломжтойг харуулсан дохио байлаа. Эдгээр 20 жилийн өмнө байгуулагдсан хувийн сансрын компаниуд нь сансарт жуулчид тээвэрлэх, энгийн сансрын нислэг үйлдэх, дэлхийн тойрог замд үйлдвэрүүд байгуулах зэрэг том зорилготой. Энэхүү амбицаас үл хамааран, тэрхүү зорилгод хүрсэн ч өдийг хүртэл хийсэн бүх зүйл нь хувийн компаниудын сансарт гүйцэтгэх үүргийг үндсээр нь өөрчилсөн. “The Planetary Society”-ийн Гүйцэтгэх захирал Билл Най хэлэхдээ “Би хүмүүс нэг нэгнийгээ буруутгах төлөвтэй байдгийг сануулах дуртай, гэхдээ тэдний санаа үнэхээр гайхалтай. Хэрэв та Falcon 9-ийг хангалттай хэмжээнд тогтмол хөөргөснөөр найдвартай болгож чадвал арилжааны нисэх онгоц шиг болох боломжтой гэдгийг олон жилийн өмнө Илон Маск онцолж байсан” гэв.

“SpaceX” болон 2006 онд байгуулагдсан Лон Анжелест төвтэй “Rocket Lab” тэргүүтэй сансрын компаниуд тус салбарын криптонит гэгддэг ихэнх пуужингуудаа сайжруулсан. Пуужин хөөргөх үнийг бууруулснаар хөөргөлт нь улам идэвхтэй болох бөгөөд ингэснээр бизнес эрхлэгчдийн дунд урам зоригийг бий болгох юм. Эдгээр компаниуд нь асуудлуудыг шийдвэрлэх гарцыг чиглүүлж өгсөн бөгөөд Лонг Бич-д төвтэй гурван хэмжээст пуужин принтерлэдэг “Relatively Space” болон Сиэтллд төвтэй “Stoke Space” компаниуд дахин ашиглах боломжтой пуужингуудыг бүтээхээр төлөвлөж байна.

Салбар руу ороход тулгардаг гол саадыг арилгаснаар компаниуд бусад бизнес эрхлэгчдийн бүтээж болох дэд бүтцийг байгуулсан. 1990-ээд онд компьютерын дэвшил, шилэн кабелийн сүлжээний томоохон бүтээн байгуулалтууд интернэт компаниудын өсөлтийг өдөөсөнтэй адил венчур капиталистууд сансрын эдийн засагт ижил зүйл тохиолдох болно гэж таамаглаж байна. “Space Capital”-аас гаргасан мэдээллээс харахад хөрөнгө оруулагчид 2021 оны эхний хагаст л гэхэд тус салбарт 230 хэлцэл хийх замаар ойролцоогоор 15 тэрбум ам.доллар, 2013 оноос хойш 37 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Зах зээл нь SPAC-уудаар дамжих цөөн хэдэн гарцыг харж эхэлсэн бөгөөд энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил зүйл болж буй юм.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

“Энэ бол сансрын экосистемийн сэргэн мандалтын үе” гэж Стокийн үүсгэн байгуулагч Энди Лапса хэлэв. “Сансрын хөгжил нь өөрөө арилжааны салбар болчихсон. Арилжааны салбар өнөөдрийнх шиг ийм их найдвар төрүүлж байсан тохиолдол байхгүй” гэж үүсгэн байгуулагчдын сангийн захирал Делиан Аспарухов энэ мэдэгдлийг бататгав. Тэрбээр хэлэхдээ, одоо энэ салбар үндэс суурьтай болсон тул бусад салбарууд давуу талыг нь ашиглаж эхлэх боломжтой гэв. “Эцсийн эцэст ямар ч салбар салбараасаа гадуур мөнгө олохгүй л бол амжилтад хүрдэггүй биз дээ? Сансарын салбарт ч мөн адил. Та бүгдийг нь бусад сансрын компаниудад зарах боломжгүй. Одоо бид сансар 2.0 хувилбарын эхлэлийн шатанд явж байна. Сансрыг мөнгөний эргэлтэд оруулах өөр боломжит хувилбар юу байх билээ” гэж Асдарухов хэлэв.

Хөрөнгө оруулагч болохоосоо өмнө Аспарухов ирээдүйн эдийн засгийг эхлүүлэхийг эрмэлздэг үүсгэн байгуулагч байсан. Тэрбээр Сан Францискод төвтэй “Varda” нь “Blue Origin” болон “SpaceX” зэрэг аваргуудын мөрөн дээр зогсож чадна гэж бодоогүй бол ажлаа эхлүүлж чадахгүй байх байсан гэжээ. Долдугаар сард 42 сая ам.долларын санхүүжилттэй Series A түвшний санхүүжилтийг хаасан “Varda” нь венчур капиталын хамгийн их сонирхдог салбар болох сансрын үйлдвэрлэлд орохоор төлөвлөж байна. “Varda” байгалийн дөрвөн хүчний аль нэгийг ашиглан үйлдвэрлэлээ сайжруулахын тулд компаниудад “бичил таталцлыг үйлчилгээ болгон” нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү орчин нь хагас дамжуулагч, шилэн кабель, эм, эмийн бүтээгдэхүүнд ашиглагддаг түүхий эдээс илүү сайныг нь гаргаж авах боломжтой гэж Аспарухов өгүүлэв.

“Сансрын хөлөг хөөргөх салбар ба сансрын системийн салбар нь бидний худалдан авах олон төрлийн үйлчилгээнээс илүү хийсвэр давхаргыг бий болгож чадах хэмжээнд хүрсэн. Varda сансрын аялал жуулчлал хөгжихөөс өмнө сансрын үйлдвэрлэл нь улсын орлогын дараагийн тогтвортой хөдөлгөгч хүч болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Varda”-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вилл Брюи хошигнон хэлсэн хэдий ч тус компани 2020 оны арваннэгдүгээр сард байгуулагдсанаасаа хойш ердөө гуравхан жилийн дараа буюу 2023 онд туршилтын нээлтээ хийж эхлэхээр төлөвлөж байна. Зөвхөн deeptech, шинжлэх ухаанд анхаарлаа хандуулсан венчур капиталууд сансрын үйлдвэрлэлд төвлөрөөгүй бөгөөд “Lux Capital” зэрэг тоглогчид хөрөнгө оруулалт хийж, “Khosla Ventures”, “General Catalyst” зэрэг венчур капиталууд энэ алсын хараатай санал нэгдэж байна.

Венчур капиталистын анхааралтай ажиглаж буй бас нэгэн зүйл бол хиймэл дагуул бөгөөд “Space Capital”-ийн мэдээллээс харахад хоёрдугаар улиралд л гэхэд 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дангаар хийгдсэн нь пуужингийн араас хоёр дахь том венчур капиталын мөнгөн хөрөнгө оруулалт болж байна. Хямд зардлаар хөөргөх боломжтой жижиг хиймэл дагуулуудыг бүтээх дэвшил нь одоо байгаа компаниуд эсвэл тэдгээрийг тойрсон үйлчилгээнүүдэд сансрын хөлгийг тойрсон асар их боломжийг нээж өгсөн. Аспарухов ирээдүйн сансрын эдийн засгийг зөвхөн хиймэл дагуулын эргэн тойронд, түлш цэнэглэх станцаас эхлээд робот засвар, хиймэл дагуулын такси үйлчилгээ хүртэл байхаар төсөөлж байна. “SpaceX” хиймэл дагуул бүтээх тал дээр улам сайжирч байгаа бөгөөд “Rocket Lab” болон Сан Францискод төвтэй “Loft Orbital” зэрэг компаниуд “хиймэл дагуулыг үйлчилгээ болгон ашиглах” бизнесийн загвар болох стандартчилсан платформуудыг санал болгож байна. Ингэснээр Аспаруховыг цаашдын инновацыг урьдчилан таамаглахад хүргэж буй юм.

“Хамгийн сайн зүйрлэл бол хувийн автомашин элбэг болсноор хурдны замд хөрөнгө оруулалт хийх нь илүү утга учиртай болсон” гэж Аспарухов хэлэв. Энэ нь венчур капиталистуудын дунд байнга яригддаг сэдэв бөгөөд салбар нь тэрбумтнуудын тавьсан суурьтай эргээд холбогддог оросын матрёшка хүүхэлдэй шиг шинэ дэвшил бүр сүүлчийнхээсээ үсрэн гарч ирдэг байх боломжтой юм. Энэхүү тэрбумтнуудын сансрын уралдаан нь гарааны бизнес эрхлэгчдийг платформоор хангаад зогсохгүй авьяас чадварыг нь чиглүүлж өгсөн юм. Дээрх түүхэд дурдагдсан компаниудын үүсгэн байгуулагчдын ихэнх нь “Blue Origin” эсвэл “SpaceX”-ийн инженерүүд байсан. “Blue Origin”-ийн хөдөлгүүрийн дарга асан Лапса гэх мэт эрхмүүд сансрын томоохон компаниудад ажилласан нь шаардлагатай шийдлийн цоорхойг олоход тусалсан гэжээ. “SpaceX”-ийн сансрын хөлөг онгоцны оператор асан Бруэйгийн хувьд “Varda”-г хөөргөсөн нь хүүхэд байхдаа “тархиа угаалгасан” гэж итгэдэг байсан түүнд гарааны бизнес дэх туршлагаа сансар огторгуйтай холбогдсон хүсэл тэмүүлэлтэйгээ хослуулах арга зам болсон гэжээ.

“PayPal”, “Facebook” зэрэг газруудын төгсөгчид программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг “Asana”, хамгаалалтын компани “Palantir” зэрэг хэдэн зуун сая ам.долларын венчур капиталын хөрөнгө оруулалт босгож, одоо хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй болсон амжилттай компаниуд болсонтой адил сансрын компаниудын төгсөгчид сурсан зүйлээ ашиглах бизнесийн боломжийг бий болгохыг эрэлхийлж байна. “Олон хүн өөрсдийн компаниа байгуулахыг хүсэж байгаа. Маш олон авьяастнууд гарч ирэх болно. Чадварлаг хүмүүс, баг хамт олныг бүрдүүлж чаддаг SpaceX-ээс элсүүлэх нь үнэхээр бодитой юм” гэж сансрын гарааны бизнесийг дэмжигч “Lux Capital” компанийн үүсгэн байгуулагч, удирдах түнш Жош Вулф хэлэв.

Сансар огторгуй дахь астероидын олборлолт, Маскийн ангараг гараг дээрх колоничлол бий болгох найдвар гэх мэт бодит байдлаас илүү их шуугиан тарьсан судлагдах боломжтой олон орон зай байгааг хөрөнгө оруулагчид дурдаж байна. Сансрын анхны уралдаанаас хойш 60 жилийн дараах өрсөлдөөн нь ирээдүйн инновацын давлагааны үндэс суурь болж, томоохон тэрбумтнууд венчурын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг элсүүлж байна. “Энэ экосистем алхам алхмаар хөгжиж байна. Хэрэв та өнөөдөр унтаад 10-12 жилийн дараа сэрвэл технологийн дэвшлийн ачаар бий болсон баялгийг гайхан бишрэх болно” гэж Вольф хэлэв.

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist