Дэлхийн технологийн хамгийн том компаниуд ердөө гурван удаагийн арилжаанд 1 их наяд ам.доллартай дүйцэх хэмжээний үнэ цэнээ алджээ.
Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлснээс хойш зах зээл дэх ихэнх хувьцаа арилжигдаад байгаа энэ үед технологийн салбар эдийн засгийн бусад салбараас илүү хохирол амсаж байна.
Хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд ханшийг байнгын өсөлттэй төлөвт оруулахад нөлөөлсөн технологийн салбарыг сонирхох нь багасаж, хүнс үйлдвэрлэл гэх мэт илүү эрсдэл багатай зах зээлд хөрөнгө төвлөрүүлж байгаа нь үүнд бас нөлөөлжээ.
Дэлхийн хамгийн өндөр үнэ цэн бүхий нээлттэй компани болох “Apple”-ийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт арилжаа хаагдсанаас хойш 220 тэрбум ам.доллараар буурчээ. Түүнчлэн “Tesla” компани 199 тэрбум ам.доллар, “Microsoft” 189 тэрбум ам.доллар, “Amazon” 173 тэрбум ам.доллар, “Alphabet” 123 тэрбум ам.доллар, “Nvidia” 85 тэрбум ам.доллар, “Meta” групп 70 тэрбум ам.долларын үнэлгээг тус тус алдаад байна.