Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Тэрбумтнууд

“Нууц тэрбумтан” Маккензи Безос зургаан настайдаа 142 хуудастай ном бичиж байжээ

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
“Нууц тэрбумтан” Маккензи Безос зургаан настайдаа 142 хуудастай ном бичиж байжээ
Share on FacebookShare on Twitter

Аз болж МакКензи Безос ямбатай эмэгтэй байсангүй. Учир нь 1996 онд “Amazon”-ийн төв байранд ямбалан суух цаг, зав байсангүй.

Тэрбээр тал хэсгийг нь гал тогооны өрөө болгон тохижуулсан оффист залуу ажилчдын хамт ажилладаг байв. Түүнийг өдөрт 12 цагийн турш санхүүгийн тооцоо гаргаж байх зуур ойр хавиар нь ажилтнууд чихцэлдэж орж, богино долгионы зуух ашигладаг байжээ. Харин шөнө болоход тэрбээр агуулахын байранд очиж, захиалсан бараануудыг хайрцагладаг байв.

“Amazon”-ийн долоо дахь ажилтан Майк Хэнлон түүнийг “агуу хувь нэмэр оруулсан хүн” хэмээн тодотгож “Тэрбумтны эхнэр болоход авьяас чадвар бүдгэрдэг бол Маккензигийн авьяас гялалзсаар байсан” гэсэн юм.

Өдгөө 52 настай МакКензигийн нууцлаг байдлыг анхнаасаа сайтар боловсруулсан төлөвлөгөө гэлтэй. “Amazon”-ийн эхэн үеэс л нэрээ нууцалсан тэрбээр 2019 оны нэгдүгээр сард Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулах болсон тухай мэдээлэл тархсанаас хойш ч ярилцлага өгсөнгүй. Гэр бүл цуцлах ажиллагаа тухайн оны долдугаар сард эцэслэхэд МакКензи “Amazon” компанийн дөрвөн хувийг эзэмшиж үлдсэн юм. Ийнхүү эзэмшдэг хувьцааных нь үнэлгээ цар тахлын үед огцом өсөж, өдгөө нийт хөрөнгө нь 37.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй тул МакКензи энэ жилийн “Forbes”-ийн тэрбумтнуудын эрэмбэд 30 дугаар байрт шууд бичигдэж байна. “Amazon”- ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг Ник Ханауэр “МакКензи компанийнхаа 50 хувийг авах ёстой байсан юм. Түүнийг Жеффтэй эн тэнцүү зүтгэсэн гэж хэлж болно” гэв.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

Сан-Францискод өссөн, айлын дунд хүүхэд Маккензи дөнгөж зургаан настайдаа “The Book Worm” хэмээх 142 хуудастай ном бичиж байжээ. Аав нь санхүүгийн мэргэжилтэн, ээж нь гэрийн эзэгтэй байсан бөгөөд Маккензи Коннектикут муж дахь дотуур байртай Хочкис сургуулийг нэг жилээр урьдчилж төгсжээ. Улмаар Кембриж, Принстоны их сургуульд англи хэл шинжлэлээр суралцаж, Нобелийн шагналт зохиолч Тони Моррисоноор судалгааны ажлаа удирдуулж байв. Түүнд англи хэл зааж байсан профессоруудын нэг Жефф Нунокава “Тэр ерөнхийдөө даруу, төлөв зантай, дуугай, авьяаслаг оюутан байсан” гэсэн юм.

Тэрбээр сургуулиа амжилттай төгссөн “D.E. Shaw” хеж санд ажиллаж байхдаа Жеффтэй болзож эхэлсэн бөгөөд 1994 онд “Amazon”-ийг үүсгэн байгуулахын тулд ажлаасаа гарчээ. Түүний оролцоо анхнаасаа маш өндөр байв. “Хэнд ч, ямар ч албан тушаал байгаагүй… Тиймээс Маккензи бараг бүгдийг хийдэг байсан” хэмээн анхдагч ажилчдын нэг Тод Нельсон дурссан юм. Маккензи зөгнөлт зохиол бичих ажилдаа шамдан орох үүднээс “Amazon”-ийг олон нийтэд нээлттэй болсон 1997 онд компанийн ажлаас хөндийрчээ.

2005 онд хэвлэлийн компани “HarperCollins” анхны ном “The Testing of Luther Albright”-ийг нь хэвлэх хүртэл Маккензи олны анхааралд өртөлгүй явж чадсан юм. Тони Моррисон түүний зохиолыг “ховор бүтээл” хэмээн дүгнэдэг. МакКензигийн дараачийн бүтээл бол 2013 онд хэвлэгдсэн “Traps” юм.

Тэрбээр 2019 онд өөрийн бүх хөрөнгөө бүгдийг нь хандивын үйл ажиллагаанд зориулах болохоо амлаж байсан билээ. Ийнхүү тэрбээр сүүлийн есөн сарын хугацаанд 465 байгууллагад нийт 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө хандивласан болохоо мэдэгджээ. Түүний хандив өгсөн байгууллагын жагсаалтад бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагууд багтсан бөгөөд ялангуяа “үзэл бодол, дуу хоолой нь нийтэд хангалттай хүрдэггүй” бүлгүүдийг дэмжихэд гол анхаарлаа хандуулсан болохоо өөрийн “Medium” хуудсандаа бичжээ.

2020 оноос хойш Маккензи Скоттын ашгийн бус байгууллагуудын өгсөн нийт хандивын хэмжээ 12 тэрбум ам.долларт хүрээд байна.

Bat-Ochir

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist