Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Тоосонд дарагдсан бизнес тэрбум ам.долларт хүрсэн нь…

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Тоосонд дарагдсан бизнес тэрбум ам.долларт хүрсэн нь…
Share on FacebookShare on Twitter

“Netflix” болон “YouTube”-ийн зар сурталчилгаагүй хувилбарыг өвөрмөц байдлаар хослуулахыг зорьж эхний жилүүдээ “үрэн таран” хийсэн “VIMEO”-ийн гүйцэтгэх захирал Анжали Суд байгууллагуудыг чиглэсэн тууштай шинэ бодлого баримталснаар мартагдах дөхсөн тус брэндийг 6 тэрбум ам.долларын онцгой бизнес болгожээ. Ингэснээр гэр бүлийн жижиг бизнесүүд төдийгүй томоохон компаниуд интернэтийн хамгийн нөлөө бүхий сайтууд дээр олон сая видео бүтээх, засварлах, байршуулах боломжтой боллоо.

Долоон жилийн өмнө “Vimeo” Холливудын мөрөөдөл тээж байв. Барри Диллерийн “IAC”-ийн эзэмшдэг тус видео платформыг бүтээлээ зар сурталчилгаатай, замбараагүй “YouTube”-д байршуулахыг хүсдэггүй кино уран бүтээлчдэд зориулан бүтээжээ. Гэхдээ жилд 40 сая ам.доллар хүрэхгүй орлоготой, алдагдалтай жижиг бизнес байв. “Vimeo” бүтээлч хүмүүстэй тогтоосон хамтын ажиллагаандаа түшиглэн хөгжиж буй стриминг зах зээлд нэвтэрч, “Netflix”, “Amazon Prime”, “HBO”-тэй өрсөлдөх захиалгат үйлчилгээ явуулна хэмээн найджээ. Тэд “Paramount”, “Hulu” компаниас гүйцэтгэх удирдлагын багаа бүрдүүлж, “Lionsgate”, “CBS Interactive”, Спайк Ли нартай контентын шинэ үйлчилгээ цацах гэрээ байгуулав.

Гэхдээ “Vimeo”-ийн тухайн үеийн маркетингийн захирал, 31 настай Анжали Суд компанийн ирээдүй Холливудын хит кино бус, Цахиурын хөндийтэй холбогдох ёстойг мэдэрч байжээ. Тэрбээр үйл ажиллагаагаа энтертайнментаас энтрепренер ертөнцөд шилжүүлэхээр төлөвлөж байв. “‘Vimeo’ анхнаасаа кино уран бүтээлчдэд зориулсан программ хангамжийн компани байсан боловч зах зээл нь хэтэрхий жижиг байсан. Гэтэл бизнесийн байгууллагууд гэх илүү том зах зээл байна. ‘Squarespace’, ‘GoDaddy’ нар компаниудын вэбсайтыг хариуцдаг байсан бол бид видеог нь хариуцах боломжтой байсан” гэж өдгөө 37 настай Суд ярив.

Тэрбээр энэ санаагаа “IAC”-ийн гүйцэтгэх захирал Жой Левинд танилцуулахад “Анжали, энэ бол бодож байгаагаас ч олон үзэгчдэд хүрэх бодит бизнес байна” гэжээ. Ийнхүү Левин түүнд санаагаа турших цомхон баг бүрдүүлж өгөв.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Суд удалгүй “тоос шороонд дарагдсан” “Vimeo”-ийн вэбсайтыг “IAC”-ийн технологийн хөрөнгө оруулалтад багтах онцгой бизнес болгон хувиргажээ. Тодруулбал, видео бичлэг хийх, засах, хадгалах, түгээх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна. “Vimeo” 2020 оны дөрөвдүгээр улиралд 84 сая ам.долларын борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Мөн өнгөрсөн улиралд захиалагчдын тоо 300,000-аар нэмэгдэж, нийт 1.5 саяд хүрсэн ба жилийн орлого нь 300 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. “IAC” 2017 онд стримингийн салбараа хааж, Судыг гүйцэтгэх захирлаар томилсон аж.

2020 оны арваннэгдүгээр сард “Vimeo” “Thrive Capital”, Сингапурын “GIC” компаниас 150 сая ам.долларын санхүүжилт авч, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэв. Үүнээс хоёрхон сарын дараа “T.Rowe Price”, Сан-Францискогийн “Oberndorf Enterprises” компаниас 300 сая ам.долларын санхүүжилт авч, зах зээлийн үнэлгээ нь 6 тэрбум ам.доллар болжээ.

“IAC” сүүлийн 25 жилийн хугацаанд “Match. com”, “Expedia”, “Angie’s List” зэрэг вэб компанийг төрүүлэх, сэргээх, шинэчлэх зэрэг ажилд 100 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ стратеги ч үр дүнгээ өгдөг. “‘Vimeo’ дижитал ертөнцөд нэвтрэх, түүний боломжид хүрэх эхний шатандаа ч хүрээгүй байна. ‘Vimeo’-д ер бусын хүчин чадал бий” хэмээн Диллер өгүүлэв.

Эдгээрийн нэг нь “Vimeo” байх учиртай. Үүлэн технологийн программ хангамж зонхилсон өнөөгийн зах зээлд “Vimeo” 10 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэх боломжтой гэж “Bank of America” таамаглаж байна. Энэ нь “IAC”- ийн одоогийн зах зээлийн үнэлгээний 50 орчим хувьтай тэнцэх юм. “Vimeo”–ийн программ хангамж үйлчлүүлэгчдэд нийгмийн сүлжээ, цахим шууданд суурилсан маркетингийн кампанит ажил, вэбсайт, цахим худалдаа, стриминг сувгууд дээр видеогоо түгээх боломж олгодог. Захиалгын үндсэн багц сарын 7 ам.доллараас эхлэх бөгөөд “Amazon”, “Starbucks” зэрэг томоохон компанид зориулсан сарын 20,000 ам.доллараас дээш үйлчилгээ ч бий.

“IAC”-ийн үүсгэн байгуулагч Барри Диллер

“Vimeo”-ийн видеонууд зар сурталчилгаагүй учир “Facebook”, “LinkedIn”, “YouTube”, “Pinterest”, “Twitter” зэрэг зар сурталчилгаатай хэрэгслүүд дээр байршуулж болно. Тэрчлэн “Amazon”, “Etsy”, “Shopify” гэх мэт цахим худалдааны сайтуудад видеогоо түгээх давуу талтай. “Vimeo”-оор үйлчлүүлдэг компаниуд өөрсдийн брэндийг агуулсан контент дундуур өрсөлдөгчийн сурталчилгаа гарч ирнэ гэж санаа зовох шаардлагагүй. “Deloitte”, “Pottery Barn”, “Rite Aid”, “Forbes” зэрэг компани “Vimeo” ашиглан ажилчдаа сургах, танилцуулга хийх, арга хэмжээ шууд дамжуулах үйл ажиллагааг дэлхий даяар явуулж байна. Үүний зэрэгцээ нэг сая гаруй жижиг бизнес зар сурталчилгаа, бүтээгдэхүүний танилцуулга, зааварчилгааны видеогоо түгээхдээ “Vimeo”-г ашиглаж буй. “Vimeo” стриминг сувгаа нээж чадаагүй ч инди киноны уран бүтээлчдээс эхлээд йогийн багш хүртэл мянга мянган хэрэглэгч “Apple TV”, “Roku”, “Fire TV”, “Xbox” зэрэг стриминг платформууд дээр захиалгат сувгаа нээхийн тулд “Vimeo”-ийг хэрэглэж байна.

“Vimeo” 2006 онд “IAC” “CollegeHumor” комеди сайтын толгой компани “Connected Ventures”- ийг худалдан авахад нь дагалдан иржээ. 30 сая ам.долларын уг гэрээнд комеди студи болон хамтрагч сайт “BustedTees”, “Vimeo” нар багтсан байв. “Бид ‘Vimeo’-г бараг санамсаргүй байдлаар худалдаж авсан” гэж “IAC”-ийн Левин хэлэв. Дараагийн арван жилд компани “iTunes” шиг эрэлттэй үйлчилгээ, студи болон стриминг үйлчилгээгээр мөнгө олохыг хичээсэн боловч аль нь ч бүтсэнгүй.

Судыг “Vimeo”-д орсноос хойш нэг жилийн дараа “Vimeo”-ийн баримтат, арт-хаус кинонуудын хажуугаар богино хэмжээний сурталчилгааны клип, бүтээгдэхүүний танилцуулга үзэгдэх болов. “Тэнд гэр бүлийн жижиг бизнес, технологийн стартап, томоохон компаниудын маркетингийн албаны сурталчилгаа гээд олон төрлийн сурталчилгаа байсан. Үүнийг чиг хандлага болгох хэрэгтэй байсан” гэж тэрбээр өгүүлэв.

Шинэ хэрэглэгчид “Facebook”, “Twitter”, “Instagram” болон вэбсайтууд дээрээ маркетингийн видео байршуулахын тулд “Vimeo” ашиглаж байгааг олж мэдсэн Суд “Тэнд хэний ч хариуцаагүй асар том хэрэглэгчдийн бүлэг байсан” хэмээн дурсав. Түүний баг “яг одоо худалдаж авах” товчлуур, лого оруулах, видеогоор дамжуулан цахим шуудангийн мэдээлэл цуглуулах хэрэгслийг бизнес эрхлэгчдэд зориулан боловсруулжээ. Ийнхүү Судын төсөл жилийн турш тогтвортой өсөлт үзүүлсний дараа “IAC”-аас 50 хүн нэмж оруулав. “Vimeo”-ийн программ хангамжийн бизнес эрчимтэй хөгжиж байх үеэр контент студийн үйл ажиллагаа доголдов. Учир нь “Amazon Prime Video”, “Netflix” гэх өндөр санхүүжилттэй, хэдэн тэрбумаар кино, шоу нэвтрүүлэг хийдэг аваргуудтай өрсөлдөх боломжгүй байв. 2017 оны зун Левин “Vimeo”-ийн студийг татан буулгаж, программ хангамжид төвлөрөх болсноо Судад дуулгаж, гүйцэтгэх захирлаар томилжээ.

2019 оны сүүлийн улиралд орлого нь 27 хувиар өсөөд байсан “Vimeo”-ийн эрэлт цар тахлын үед улам нэмэгджээ. “Vimeo”-ийн хандалт, хэрэглээ эрс нэмэгдэж байсан учир Суд технологи, хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулахын тулд шинэ ажилтнууд нэгтгэв. Одоогийн байдлаар нийт 700 гаруй ажилтны тэн хагас нь судалгаа, хөгжүүлэлт, харин үлдсэн хэсэг нь борлуулалт, маркетинг, хэрэглэгчийн үйлчилгээ хариуцан ажиллаж байна. Суд өдгөө Covid-ийн дараах ажлын байрны ертөнцөд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж буй. Тэрбээр виртуал арга хэмжээ, уулзалтуудыг илүү ойр, илүү бодит, илүү үр дүнтэй болгохыг эрмэлзэж байна. Суд энэ алхмаа ур чадвартай мэргэжилтэн элсүүлэх, өөр бусад бизнесүүдийг худалдан авах, брэндээ сурталчлах, үйлчилгээгээ томоохон компаниудад худалдах боломж хэмээн үзэж байна. Тэрбээр 4 жил хүрэхгүй хугацаанд маркетингийн захирлаас олон нийтэд нээлттэй компанийн гүйцэтгэх захирал болж чадсан талаараа “Эмэгтэй хүн, эх хүн, технологийн гүйцэтгэх захирал гэдэг утгаараа би бол программ хангамжийн ертөнцөд нэвтэрсэн онцгой төлөөлөл. Энэ салбарт өөрийн үзэл бодол, хэв маягаа оруулах болсондоо баяртай байна” гэсэн юм.

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist