Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Крипто, Блокчэйн

Стив Форбес: “Bitcoin бол мөнгө биш”

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Стив Форбес: “Bitcoin бол мөнгө биш”
Share on FacebookShare on Twitter

“Bitcoin” ам.долларыг орлох төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй хэвээр байна.

Засгийн газрын мөнгөн тэмдэгтэд итгэх иргэдийн итгэл алдарсан учраас цахим мөнгөн тэмдэгтэд хүмүүс ийнхүү хошуурч байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк болон бусад улсын Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж, Covid-19 цар тахлын улмаас доголдсон эдийн засгаа сэргээж, идэвхжүүлэхийн тулд төсөөлөхийн аргагүй их хэмжээний мөнгө хэвлэсэн.

Тийм ч учраас “Bitcoin” болон бусад криптовалютуудыг хөрөнгө оруулалтын ашигтай хэрэгсэл хэмээн үзэж, тэр хэрээр санхүүгийн институциуд хөрөнгө оруулалтын багцдаа нэмэх болов. Өөдрөг үзэлтнүүд “Bitcoin”-ийг шинэ алт хэмээн тодотгож, тун удахгүй ам.долларыг орлох төлбөрийн хэрэгсэл болно гэж зарлаж байна.

Гэхдээ тийм ч хурдан хэрэгжихгүй л болов уу. “Bitcoin” юу ч байж болно, гэхдээ мөнгө биш.

RELATED STORIES

Блокчэйний хөөсрөл дундаас дэндүү ихийг хожсон залуу

Блокчэйний хөөсрөл дундаас дэндүү ихийг хожсон залуу

23/06/2022
Крипто мөнгөн тэмдэгтийн хаан

Крипто мөнгөн тэмдэгтийн хаан

02/05/2022

Бид бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа мөнгийг ашигладаг. Жишээ нь, ам.доллар бол автомашин, хүрэм, арга хэмжээний тасалбар зэргийг нэхэмжилсэн чек юм. Өөрөөр хэлбэл, ам.доллараар аливаа зүйлийг худалдах, худалдан авах боломжтой.

Мөнгө тогтвортой үнэ цэнэтэй үедээ л хамгийн сайн үр дүн үзүүлдэг. “Bitcoin” тэргүүтэй криптовалютыг хүлээн зөвшөөрдөг ханган нийлүүлэгчид байдаг ч үнэ цэнэ нь тогтворжих хүртэл криптовалют зөвхөн сонирхлын түвшинд л хадгалагдах болов уу. Жишээ татъя. Моргейжийн зээлээр байр орон сууц худалдаж авах, автомашин лизингдэх, даатгалын үйлчилгээнд хамрагдах зэрэг эдийн засгийн олон төрлийн харилцаанд гэрээ байгуулах нь хамгийн чухал байдаг. Тэгвэл ямар эрүүл ухаантай хүн “Bitcoin” дээр суурилсан урт хугацааны гэрээнд гарын үсэг зурах билээ? Хэрэв та 2020 оны гуравдугаар сард 250,000 ам.доллартай дүйцэх “Bitcoin”-оор орон сууцны зээл авсан бол өнөөдөр та банкинд 2 сая орчим ам.долларын өртэй болох байлаа.

Өөрөөр хэлбэл, “Bitcoin”-той бол та нэг өдөр стейк иднэ, харин маргааш нь нохойн хоол, нөгөөдөр нь загасны түрс иднэ гэсэн үг.

“Bitcoin”-той холбоотой өөр нэгэн асуудал анхаарал татаж буй нь нийлүүлэлт нь тогтмол шинжтэй юм. Хэмжээг нь нэмэгдүүлэх боломжгүй. Өсөн тэлж буй эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмэх боломжтой байх ёстой. 1775-1900 онд АНУ хөдөө аж ахуйд суурилсан энгийн эдийн засгаас дэлхийн хамгийн хүчирхэг аж үйлдвэржсэн улс болоход ам.долларын нийлүүлэлт 160 дахин нэмэгдсэн байдаг.

Өдгөө төлбөр тооцоонд ашиглагдаж буй мөнгөн тэмдэгтүүдтэй өрсөлдөхийн тулд криптовалют ашиглахад энгийн хялбар, тогтмол үнэ цэнэтэй, алт эсвэл Швейцарийн франктай адил хэрэгсэлтэй холбогдож, аливаа гэрээнд ашиглагддаг байх ёстой.

Эдгээр нөхцөлийг хангахгүйгээр криптовалют ам.доллар болон бусад Засгийн газрын мөнгөн тэмдэгтийг орлох бодит хэрэгсэл болох боломжгүй юм.

Магадгүй коронавирус болон нийгэм, эдийн засагт түүний үзүүлж буй сөрөг үр дагавартай тэмцэх зорилгоор Вашингтоноос хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөр, бусад өндөр дүнтэй зардлыг санхүүжүүлэхийн тулд Холбооны нөөцийн банк их хэмжээний мөнгө хэвлэж буй тул арилжааны хувьд ашиглах боломжтой криптовалютууд гарч ирэх боломжтой. Гэхдээ нийлүүлэлтийн хязгаартай “Bitcoin” биш.

Дэлхийн зах зээлд Швейцарийн франк хамгийн найдвартай валютад тооцогддог тул нийлүүлэлт нь их байдаг. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд франкийн худалдан авах чадвар дэлхийн бусад валюттай харьцуулахад өндөр түвшинд хадгалагдсан байдаг.

“Forbes” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Стив Форбес

(2021 оны дөрөвдүгээр сар)

Bat-Ochir

Related Posts

Блокчэйний хөөсрөл дундаас дэндүү ихийг хожсон залуу
Крипто, Блокчэйн

Блокчэйний хөөсрөл дундаас дэндүү ихийг хожсон залуу

23/06/2022
Крипто мөнгөн тэмдэгтийн хаан
Крипто, Блокчэйн

Крипто мөнгөн тэмдэгтийн хаан

02/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist