Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Мөнгө

Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой
Share on FacebookShare on Twitter

Ашгийн бус сэтгүүлзүйн ProPublica байгууллагаас саяхан Америкийн хамгийн өндөр орлоготой 400 хүний 2013 оноос 2018 оны хооронд олсон ашиг, төлсөн татварын хэмжээг дэлгэжээ. 

Гэхдээ тэрхүү тоо баримтын тухай бодит ойлголтыг авахын тулд хүн амын бусад бүлгийнхний орлоготой эхлээд харьцуулж үзэх хэрэгтэйг тэд онцолсон байна. Жишээлбэл жирийн Америк иргэн нэг жилд дунджаар 40 мянган ам.доллар олдог. Харин их эмчийн жилийн цалин буюу багадаа 198 мянган ам.долларыг олдог бол тус улсын нийгмийн 5 хувь, амжилттай хуулийн фирмийн зөвлөхийн цалин буюу 485 мянган ам.долларыг олдог бол хамгийн өндөр орлоготой 1 хувийн төлөөлөл болно. Гэвч эдгээрийн аль нь ч тэрбумтнуудын орлоготой дүйцэх боломжгүй. 

“Forbes”-ийн Top 400 жагсаалтад багтахын тулд тухайн хүн жилд хамгийн багадаа 110 сая ам.долларын орлоготой байх ёстой аж. Урлаг спортын алдартнууд хүртэл эдийн засгийн пирамидын орой дээр байрлах тэдгээр эрхмүүдтэй зэрэгцэж чадахгүй.

Тэр их хөрөнгөнөөс төдий чинээ их татвар авах ёстой гэдэг үзэл сүүлийн үед олны дунд, ялангуяа улс төрчдийн дунд чухал сэдэв болжээ. Хэдий сайхан сонсогдож байгаа ч энэ нь бараг бүтэшгүй зүйл гэдгийг ойлгодог хүмүүс харин цөөхөн ажээ. 

RELATED STORIES

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022

Энэ ажлыг цаасан дээр буулгахад амархан ч практикийн асуудлууд жинхэнэ шүдний өвчин болно. Ийм хэмжээний хөрөнгө ерөнхийдөө зарагдах хүртлээ татвар тогтоох боломжгүй мөнгөн бус хэлбэрээр оршдог. Бодит үнэ цэнийг нь шийднэ гэдэг төсөөлснөөс ч том ажил. Татвар дээр тохиролцож чадлаа гэхэд үнэлгээн дээр ар араасаа маргаан гарсаар байх болно.  Мэдээж тэд хамгийн сайн өмгөөлөгч хөлслөх нөөц боломж хангалттай тул хуулийн асуудал жил дамнан үргэлжилж, тэр хугацаанд засгийн газрын хүн хүч, төсөв, цаг хугацаа урссаар байна. 

Үүнээс хамаагүй сайн үр дүн үзүүлэх өөр нэгэн арга байдаг нь чинээлэг хүмүүсийн авдаг зээлэнд татвар оногдуулах явдал юм. ProPublica-ийн онцолсноор олон тэрбумтнууд өөрийн хөрөнгөө барьцаа болгон ашиглаж зээл авдаг ажээ. Хүссэн зүйлээ худалдаж авах чадалтай мөртлөө тэд яагаад бусдаас зээлдэг байна гэж та гайхаж магадгүй. Энэ нь ердөө л их хэмжээний татвар төлөхгүй байх тэдний өөр нэгэн арга юм.

Хуулийн дагуу тэд хөрөнгө оруулалтын алдагдалтай хамт арилгачих боломжгүй бүхий л хөрөнгөдөө хамгийн өндөр буюу 37 хувийн татвар төлөх ёстой тул орлогоо аль болох хязгаартай болгож, энгийн хувь хэмжээгээр татвар төлөх боломжтой тоонд хүртэл багасгахыг зорьдог. 

Үүний тулд тэд зээл авахыг илүүд үздэг ажээ. Зээлсэн мөнгөнд оногдуулах татвар АНУ-д одоогийн байдлаар 2 хувьд ч хүрэхгүйн зэрэгцээ хөрөнгө оруулалтын үр өгөөж нь ихэвчлэн зээлийн зардлаас илүү гардаг байна. Иймд тэд зээлсэн мөнгөө ашиглаж, төлөх хугацаа нь болох үед дахин өөр зээлийг санхүүжүүлэх бөгөөд нас барах хүртлээ энэ зарчмыг үргэлжлүүлнэ. Ингээд зогсохгүй тэдний үр хүүхэд нь өв залгамжилж авсан хөрөнгийн татварыг маш багаар төлөх, эсвэл бүр төлөхгүй байх хуулийн цоорхой байдаг аж. Тодруулбал эзэмшигч нь нас барвал тухайн хөрөнгөнд одоогийн ханшаар дахин үнэлгээ хийж, олон жилийн турш олсон бүх ашиг нь тэглэгддэг. Ингэснээр өв залгамжлагч нь бүх зүйлийг шинээр эхэлж байгаа учраас үнэ цэн нь нэмэгдэхгүй, тиймээс татвар ногдуулах боломжгүй байдаг.

Ийм учраас тэдний зээлээс татвар авах нь эрх баригчдын хувьд зөв шийдвэр. Энэ татварын тогтолцоонд хөрөнгийн үнэлгээг оролцуулж бодохгүй учир тэр тал дээр ямар ч асуудал гарахгүй. Бэлэн мөнгөний зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл гээд бүгдийг нь үүнд хамааруулж болно. Цаашлаад нэг оронтой тоо бүхий татвар төлдөг Илон Маск, Уоррен Баффет нарын оронд жирийн иргэн өөрийн орон сууцаа хэрээс хэтэрсэн татвар төлөхгүйгээр үнэлүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг. 

Bat-Ochir

Related Posts

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?
Мөнгө

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан
Мөнгө

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022
Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон
Мөнгө

Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

02/06/2022
2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин
Мөнгө

2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

19/05/2022
“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд
Мөнгө

“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд

16/05/2022
Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд
Мөнгө

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд

11/05/2022
Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд
Мөнгө

Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд

09/05/2022
Канад улс “Twitter”, “Facebook”-ийг орлогынхоо тодорхой хувийг хэвлэл мэдээллийн салбарт олгох ёстой гэж үзэв
Мөнгө

Канад улс “Twitter”, “Facebook”-ийг орлогынхоо тодорхой хувийг хэвлэл мэдээллийн салбарт олгох ёстой гэж үзэв

07/04/2022
Доллараар төлөх бондын төлбөрийг нь зогсоосноор ОХУ дефолт зарлах эрсдэлд улам ойртлоо
Мөнгө

Доллараар төлөх бондын төлбөрийг нь зогсоосноор ОХУ дефолт зарлах эрсдэлд улам ойртлоо

06/04/2022
Өмнөд Солонгосын SK групп хагас дамжуулагч үйлдвэрлэлд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Инновац

Өмнөд Солонгосын SK групп хагас дамжуулагч үйлдвэрлэлд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

01/04/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist