Карьерын бүхий л шатанд явж буй энтрепренерүүд, манлайлагчдын заавал унших хэрэгтэй номуудаас цувралаар танилцуулж байна.
1. “Менежментийн психологи”
Зохиогч: Ө.Ганзориг
Зохиогч тус номоо сайн менежмент нь аливаа амжилтын гол суурь болдог хэмээх үзэл санаанд тулгуурлан орчин үеийн сэтгэлзүйн ухааны нээлтүүдэд үндэслэж бичжээ.
2. “Багийн таван бэрхшээл”
Зохиогч: Патрик Ленчиони
Орчуулагч: М.Бямбасайхан
Хэвлэлийн газар: Монсудар
Шилдэг багийн өмнө ч тулгарч болох таван саад бэрхшээлийг зохиогч тус номдоо нэрлэж, шийдвэрлэх төлөвлөгөө, арга замыг нь ч мөн тусгажээ.
3. “Халдвартай”
Зохиогч: Жона Бергер
Орчуулагч: Я.Ганхуяг
Хэвлэлийн газар: Грандбук Паблишинг
Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зар сурталчилгаанаас бус ам дамжсан цуу ярианаас үүдэн олны анхаарлыг татдаг бөгөөд аливаа зүйлийг алдаршихад хүргэх 6 зарчмыг зохиолч тус номдоо дурджээ.
4. “Launch: Бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх нь”
Орчуулагч: Ж. Өнөрбаяр
Хэвлэлийн газар: Номад Паблишинг
Энэ номоос уншигч бизнесээ богино хугацаанд хөл дээр нь босгох, олон хэрэглэгчийг татах жорыг олж авах болно.
5. “Зоригтой манлайл”
Зохиогч: Брене Браун
Орчуулагч: А.Оюунзул
Хэвлэлийн газар: Юнайтед Бизнес Паблишинг
Зохиогч бизнесийн салбарын удирдагчдын туршлагад тулгуурлан төвөгтэй нөхцөл байдалд эрч хүчтэй, зоригтой манлайлах аргыг тус номоор дамжуулан хуваалцжээ.
6. “Бондын хаан”
Зохиогч: Тимоти Миддлтон
Орчуулагч: М.Мөнхбаатар, Б.Гантулга
Хэвлэлийн газар: NNC Publishing
Билл Гроссын хөрөнгө оруулалтын арга барил бондын зах зээлд домог болж үлдэхээр байгаа бөгөөд зохиогч түүний стратеги болоод сахилга батын тухай тус номд буулгаж, Билл Гроссын ертөнцөөр таныг аялуулах болно.
7. “Эхний 90 хоног”
Зохиогч: Майкл Уоткинс
Орчуулагч: Б.Өлзийсайхан, Ё.Бямбагэрэл, Б.Шинэбаяр
Тушаал дэвших, шинээр ажилд орох, гадагш томилолтоор ажиллах гээд карьерын шилжилт хийж буй хүмүүст зориулсан олон улсын шилдэг борлуулалттай ном. Анхны хэвлэлийн 10 жилийн ойд зориулагдсан уг шинэ хэвлэлд зохиолч Майкл Уоткинс сүүлийн үеийн статистик баримт, шинэ нэр томъёо, хэрэглэгдэхүүнүүдийг багтааснаараа уншигчдад өмнөх хэвлэлүүдээс ч илүү ээлтэй болжээ.
8. “Тоёота менежмент”
Зохиогч: Жеффри К.Лайкер
Орчуулагч: Болор Судар редакц
Машин үйлдвэрлэгч бусад үйлдвэртэй “Тоёота” корпорацыг харьцуулбал нийт хүн цаг болоод хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй бага. Харин тэдний үйлдвэрлэсэн машины борлуулалт өдөр ирэх тусам нэмэгдэж бусдаас илүү ашиг, орлоготой ажиллаж байна. Тус амжилтыг корпорацын удирдлагын менежментийн зарчим болоод бодлоготой холбон тайлбарладаг бөгөөд тэрхүү нууцыг уг номоос унших боломжтой.
9. “Эго таны дайсан”
Зохиогч: Райан Холидэй
Орчуулагч: Г.Лхагвадулам
Хэвлэлийн газар: Арвис Паблишинг
Түүхэнд нэр төрөө тамгалж чадсан эрхэм бүр “эго”- гоо дарж, түүнээс сэрэмжлэхийг ирээдүй хойчдоо сануулсаар иржээ. Зохиогч тус номд тэрхүү “эго”-д дарлуулах бус дарах арга замыг дэлгэрэнгүй буулгажээ.
10. “59 секунд”
Зохиогч: Ричард Уайзман
Орчуулагч: Р.Жавхланбазар
Хэвлэлийн газар: Лимон Паблишинг
Хувь хүний хөгжлийн дийлэнх зөвлөгөөнүүд үр дүн бага байдаг бөгөөд хамгийн үр өгөөжтэй, хэн бүхний хэрэгжүүлж болохуйц арга замуудыг зохиогч шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан уншигчдад хүргэжээ.