Тогтвортой хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн (CSO) томилон ажиллуулдаг компанийн тоо 2021 оны турш гурав дахин нэмэгдсэн болохыг “PwC” мэргэжлийн үйлчилгээний байгууллага судалгаандаа дурджээ.
Дэлхийн 62 орны 1640 компанийг хамруулсан тус судалгаанаас үзвэл өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй байгаль орчны, нийгмийн болон засаглалын шалгуурыг давахын тулд байгууллагууд удирдах зөвлөлдөө тусгай хяналт тавих шаардлага ихэссэн нь харагдаж байна.
Түүнчлэн ТУЗ-ийн гишүүдийн нэгэн адил гүйцэтгэх шатны албан тушаал хашдаг тогтвортой хөгжлийн мэргэжилтний тоо 2016 онд 9 хувьтай байсан бол 2021 онд 28 хувь болж нэмэгджээ. Цаашилбал, тогтвортой хөгжлийн мэргэжилтнийг дээд шатны болон дунд шатны менежментийн түвшинд томилох явдал Хойд Америкийн болон Европын компаниуд дунд илүү түгээмэл (48 болон 35 хувь) байсан байна.
“Тогтвортой хөгжлийн ахлах мэргэжилтний хувьд удирдах зөвлөлд өөрөө багтах, эсвэл Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүнтэй шууд харьцаж ажилладаг байх нь тухайн компанийн удирдах багийнханд дээрх шалгуурын хувьсалтай зохицон ажиллах мэдлэг чадвар, боловсролыг олж авахад чухал үр нөлөөтэй” хэмээн “PwC”-ээс дурдсан байна.