Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Старт-ап

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих Азийн анхны стартап “Meta” группээс хөрөнгө оруулалт авчээ

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих Азийн анхны стартап “Meta” группээс хөрөнгө оруулалт авчээ
Share on FacebookShare on Twitter

Сингапур болон Жакартад төвтэй “Ami” компани сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Ази тивийг түүчээлж, уламжлалт ойлголтыг өөрчлөхөөр хийж буй тэмцлийн үр дүнг хөрөнгө оруулагчид олж харжээ.

Цар тахал, хэт ачааллаас болж ажилтнууд сэтгэлзүйн хувьд туйлдаж, тэнхээ барагдах үзэгдэл улам дэлгэрч буй энэ цаг үед ажил олгогчид ажлын байран дахь сэтгэл санааны байдлыг цаашид үл тоомсорлох боломжгүй болоод байгаагаа хүлээн зөвшөөрөх болсон.

2022 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагдсан сэтгэцийн эрүүл мэндийн платформ “Ami” нь Азийн бүсийн ажилтнуудад сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, “WhatsApp” зэрэг платформоор дамжуулан сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлдэг юм.

2020 оны “Forbes Asia 30 Under 30” жагсаалтад багтаж байсан Жастин Ким тус стартапыг Бекназар Абдикамаловын хамт үүсгэн байгуулжээ. Ким урьд нь Өмнөд Солонгосын тэрбумтан И Сэн Гуны “Viva Replica”-д, Абдикамалов “Amazon”-д програм хангамжийн инженерээр ажиллаж байсан тул сэтгэлзүйд халгаатай корпорацын соёлыг сайн мэднэ.

RELATED STORIES

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй стартапууд

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй стартапууд

05/05/2022

Бета хувилбарын нээлтээ хийснээс хойш дөрвөн сарын дараа тус компани “Meta” группын “Шинэ бүтээгдэхүүний туршилтын хэлтэс” (NPE) зэрэг хөрөнгө оруулагчдаас 3 сая ам.долларын анхан шатны хөрөнгө оруулалт татаж чаджээ. “Facebook”, “WhatsApp”-ын толгой компани болох “Meta” групп Ази-Номхон далайн бүсэд анх удаа стартапт анхан шатны хөрөнгө оруулсан тохиолдол нь энэ юм.

“WhatsApp-аар дамжуулан Азийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж байгаа ‘Ami’-ийн багийн үйл хэрэг, хүсэл зорилгыг бид өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаашид ч дэмжин ажиллах болно” хэмээн “NPE”-ийн хөрөнгө оруулалтын тэргүүн Сунита Парасураман “Forbes”-т өгүүлжээ.

“Meta” 2021 оны 12-р сард “Facebook” брэндээ шинэчилж, цаашид АНУ-аас бусад орнуудад хөрөнгө оруулалтаа тэлэх стратеги барьж, хурдтай өөрчлөгдөж буй олон улсын нийгмийн шаардлагад нийцэхийг хичээнэ хэмээн мэдэгдсэн билээ.

Дэлхий дахин цар тахлаас үүдсэн эдийн засаг болон нийгмийн гүн хямралыг давахыг оролдож, ажил эрхлэгчдийн эрүүл мэндэд илүү анхаарал хандуулж, “шинэ энгийн байдал” гэх нэршлийг хэрэглэх нь элбэг болов. ДЭМБ-ын гуравдугаар сарын тайланд COVID-19 цар тахлаас болж дэлхийн хүн амын 25 хувь нь сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэгт өртсөн гэжээ. 

Ази тивийн хувьд, Сингапурын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн 2021 оны тайлангаар хүн амын дунд хамгийн түгээмэл зургаан сэтгэцийн эмгэг нийгэмд жил бүр 1.2 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа талаар дурджээ. Эдгээр эмгэгт өртсөн хүмүүс ажилдаа ирэхгүй байх, ажлын бүтээмжгүй болох сөрөг үр дагавар гардаг байна.

“Бид илүү эрүүл амьдралын хэв маягтай болохыг хүсэж буй  хүмүүсийн сэтгэцийн өөрчлөлтийн талаарх ойлголтыг өөрчлөхийг хичээж байна” хэмээн “Ami”-ийн гүйцэтгэх захирал Жастин Ким өгүүлэв. Гэвч “Ami”-тай адил стартапууд Азид түгээмэл байдаг сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сөрөг ойлголтуудаас болж багагүй бэрхшээлтэй тулгардаг юм.

2020 оны эрдэм шинжилгээний судалгаагаар Хятад, Хонконг, Япон, Сингапур, Өмнөд Солонгос болон Тайланд зэрэг орнуудад сэтгэцийн эмгэгийг өвчин гэхээс илүү хувь хүний сул дорой байдал хэмээн үздэгээс болж нийгмийн асуудалд төдийлөн тооцдоггүй, ил хуваалцдаггүй учир сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ харьцангуй сул байдаг ажээ. Тиймээс зөвхөн сэтгэцийн өөрчлөлттэй гэлгүй бүх хүнд хүртээмжтэй “сэтгэцийн веллнес” хэлцийг өргөнөөр ашиглаж, бугшмал ойлголтын эсрэг тэмцэхийг Ким уриалж байна.

Bat-Ochir

Related Posts

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй стартапууд
Старт-ап

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй стартапууд

05/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist