Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Старт-ап

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй стартапууд

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй стартапууд
Share on FacebookShare on Twitter

“CB Insights”-ийн гаргадаг дэлхийн хамгийн өндөр үнэлгээ бүхий стартапуудын жагсаалтын тэргүүнд өмнө нь голчлон АНУ, БНХАУ-ын компаниуд багтдаг байсан бол өдгөө байршлын хувьд илүү төрөлжиж, Швед, Австрали, Их Британийн компаниуд орж иржээ. Харин салбарын хувьд эхний 30-д багтсан стартапуудын 10 нь финтекийн компани байгаа нь сонирхолтой. (Үнэлгээний хэмжээ 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар)

1. “Bytedance” – 140 тэрбум ам.доллар

Хиймэл оюун ухаан ашиглан тухайн хэрэглэгчийн сонирхлыг тодорхойлж, холбогдох контентыг санал болгодог Хятадын “TikTok” аппликейшн дээрх бичлэгүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс сар бүр хэдэн зуун сая хүн үздэг. Тухайн аппликейшны ачаар Аддисон Рэй, Чарли Д.Амелио зэрэг алдартай хэрэглэгчид нь саятан болж чадсан юм.

RELATED STORIES

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих Азийн анхны стартап “Meta” группээс хөрөнгө оруулалт авчээ

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих Азийн анхны стартап “Meta” группээс хөрөнгө оруулалт авчээ

05/05/2022

2. “SpaceX” – 100.6 тэрбум ам.доллар

2020 оны тавдугаар сард Илон Маскийн сансар судлалын “SpaceX” компани сансрын нисэгчдээ дэлхийн тойрог замд илгээсэн анхны хувийн компани болсон юм.

3. “SHEIN” – 100 тэрбум ам.доллар

2008 онд Хятадын Нанжинь хотноо байгуулагдаж байсан “SHEIN” нь “fast fashion”  хэв маягийг цахим худалдаатай амжилттай хослуулж чадсанаар өдгөө дэлхийн 195 оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, 100 мянга давсан ажилтантай, нэг сард 7 сая гаруй хэрэглэгч үйлчлүүлдэг компани болжээ.

4. “Stripe” – 95 тэрбум ам.доллар

Ирландын ах дүүс Жон, Патрик Коллисон нар 21, 23 настайдаа буюу 2011 онд гар утасны төлбөр тооцооны компаниа Сан Франциско хотод үүсгэн байгуулсан юм. Харвард, MIT-ийн оюутан байхдаа тэд бизнес санаагаа олжээ.

5. “Klarna” – 45.6 тэрбум ам.доллар

“Macy”-ийн хослолоос эхлээд “Etsy”-ийн бэлэг дурсгал хүртэлх хүссэн бараагаа одоо аваад, төлбөрөө дараа нь хувааж төлдөг шийдэл бүхий Шведийн “Klarna” финтек компани 2020 онд 53 тэрбум ам.долларын гүйлгээ хийжээ.

6. “Canva” – 40 тэрбум ам.доллар

Австралийн Сидней хотод төвтэй “Canva” нь цахим хэрэглэгчдэд хамгийн хялбар аргаар постер зураг, үзүүлэн, баннер зэргийг хийх боломжийг олгодог график дизайны платформ юм. 2013 онд анх үйл ажиллагаагаа эхлэхдээ богино хугацааны дотор 750 мянган хэрэглэгчтэй болсон бол өдгөө энэ тоо 60 саяыг даваад байна.

7. “Checkout.com” – 40 тэрбум ам.доллар

Худалдаа эрхлэгчдэд цахимаар төлбөр тооцоо авахад тулгардаг асуудлуудыг шийдэх зорилгоор 2012 онд залуу энтрепренер Гииём Пусагийн үүсгэн байгуулсан энэхүү компани нь өдгөө Европын тэргүүлэх финтек компаниудын нэг болжээ.

8. “Instacart” – 39 тэрбум ам.доллар

“Wegmans”, “Eataly” зэрэг жижиглэнгийн худалдаа эрхэлдэг байгууллагын хүнс хүргэлтийн үйлчилгээг хариуцдаг “Instacart” аппликейшн цар тахлын үед хамгийн эрэлттэй бизнес болж чадсан билээ. Тус компанийн үнэлгээ өнгөрсөн онд дөрөв дахин нэмэгджээ.

9. “Databricks” – 38 тэрбум ам.доллар

Өгөгдөл боловсруулалт, аналитик, менежмент болон хиймэл оюун ухаанаар мэргэшсэн тус компани “Comcast”, “Condé Nast”, “H&M” тэргүүтэй дэлхийн 5000 гаруй байгууллагын мэдээллийн найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

10. “Revolut” – 33 тэрбум ам.доллар

Валютын арилжаа, дебит карт, цахим төлбөр тооцоо, үнэт цаас, крипто арилжаа, даатгал гээд банк санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг аппликэйшнээс авах боломжийг олгосон “Revolut” компанийг Орос гаралтай Британи бизнесмэн Николай Сторонский 2015 онд байгуулжээ.

Bat-Ochir

Related Posts

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих Азийн анхны стартап “Meta” группээс хөрөнгө оруулалт авчээ
Старт-ап

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих Азийн анхны стартап “Meta” группээс хөрөнгө оруулалт авчээ

05/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist