Омикрон хувилбарын тархалт бүс нутгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд саад учруулснаар Тайваний жишиг индекс “Taiex” сүүлийн 12 сарын турш 3 пунктээр унаад байгаа. Гэхдээ технологийн экспорт болон дотоодын эрэлт дахин сэргэсний ачаар Тайваний эдийн засаг 2021 онд 6.3 хувиар өсөж, сүүлийн арваад жилд байгаагүй сайн үзүүлэлт харуулсан юм.
Мөн Тайванийн хамгийн чинээлэг 50 хүний нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 149 тэрбумаас 158 тэрбум ам.долларт хүрч нэмэгджээ. (Хөрөнгийн хэмжээг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар тооцов)