О.Анужин нас залуу ч Монголын сонгодог урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, 23 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болж байсан юм. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин тэрбээр карьерынхаа турш “Хунт нуур”, “Жизель”, “Ромео, Жульетта” зэрэг дэлхийн сонгодог балетуудын гол дүрийг бүтээж, БНСУ-ын олон улсын балетын “А” зэрэглэлийн балетын уралдаанаас 2016 онд хүрэл, 2018 онд алтан медаль, Монголын балетын олон улсын анхдугаар уралдааны “Гран при” шагналыг 11 шүүгчийн нэгдсэн саналаар хүртэж байсан залуу уран бүтээлч юм.