Хэрэглэгчийн тоо болон орлогын өсөлтийн тал дээр санаа зовохуйц асуудалтай байгаа “Meta” групп лхагва гарагт энэ оны эхний тайлангаа танилцуулжээ. Харин тайлангийн үр дүн урьд таамагласнаас сайн үзүүлэлттэй байсан нь тус группийн хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн байна.
“Facebook”, “Instagram”, “WhatsApp”-ийн толгой компани болох “Meta” нэгдүгээр улиралд 27.9 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 7.4 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Орлогын үзүүлэлт нь өнгөрсөн оныхоос 7 хувиар өссөн боловч тооцоолсон 28.2 тэрбум ам.долларт хүрээгүй аж. Харин цэвэр ашгийн хувьд өмнөх оныхоос 21 хувиар буурсан боловч энэ нь Уолл Стритийн таамагласнаас сайн үзүүлэлт юм.
2021 оны дөрөвдүгээр улиралд анх удаа хэрэглэгчдийн тоо нь бууралттай гарсан “Facebook”-ийн хувьд уг тайлан дахь хэрэглэгчийн өсөлтийн үзүүлэлт тун чухал байлаа. Сүүлийн гурван сарын хугацаанд тус платформын нийт хэрэглэгчдийн тоо 1.96 тэрбумд хүрч өссөн нь Уолл Стритийн таамаглалаас 4 хувиар давсан үзүүлэлт болжээ.
“Meta” группийн хувьцааны үнэлгээ 12 сарын хугацаанд бараг хоёр дахин унасан нь хэрэглэгчдийн өсөлт удааширснаас гадна “Apple”-ийн iOS системийн шинэчлэлд бүтээгдэхүүнээ нийцүүлж чадаагүйтэй холбоотой гэж шинжээчид үзжээ.