
2018 оноос хойш жагсаалтад бичигдэж буй “Tencent”-ийн ерөнхийлөгч Мартин Лау энэ жилийн хамгийн өндөр ашиг хүртсэн хүмүүсийн тоонд багтаж байна. Хонконгод бүртгэлтэй технологийн аварга “Tencent”-ийн хувьцааны ханш нэг жилийн дотор хоёр дахин өссөний дүнд түүний хөрөнгө 96 хувиар нэмэгдэж, 4.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүсгэн байгуулагч Пони Магаар удирдуулсан “Tencent”-ийн цахим тоглоомын бизнес цар тахлын үеэр цэцэглэн хөгжиж, гуравдугаар улирлын ашиг нь 85 хувиар өсөж 39 тэрбум юань (6 тэрбум ам.доллар) болсон байна. Тэрчлэн тус компанийн “WeChat” аппликейшнийг сард 1.2 тэрбум гаруй хүн хэрэглэдэг.
Гэхдээ Шэньжэньд төвтэй “Tencent”-ийн өмнө саад тотгор хүлээж байна. “Alibaba”-ийн “Ant Group”-т хяналт, зохицуулалт нэмэгдсэнтэй холбогдуулан “Tencent”-ийн гар утсаар төлбөр тооцоо гүйцэтгэгч “WeChat Pay”, дижитал банк “WeBank” зэргийг хамарсан Хятадын финтекийн салбарт тавих хяналт улам чангарах магадлалтай байна. Арванхоёрдугаар сард “Tencent”-ийн цахим номын салбар “China Literature”, “Alibaba”, “Shenzhen Hive Box” нарыг монополчлолын эсрэг хууль зөрчсөн хэргээр тус бүр 76,000 ам.доллараар торгожээ. “Tencent”-ийн зүгээс энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзан юм.