Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

Хоосорсон барилгууд

by Жанхи Ким
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter
Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн салбарын ихэнх тэрбумтны хөрөнгө буурсан үзүүлэлттэй байна.

АНУ, Хятадын худалдааны дайн, улс төрийн эмх замбараагүй байдлын улмаас аль хэдийнэ суларсан байсан Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл цар тахлын цохилтод өртжээ. Өнгөрсөн жилийн жагсаалтаас хойш Hang Seng индекс 5 хувиар өссөн ч үл хөдлөх салбарын жишиг индекс 2 хувиар буурсан байна. Жагсаалтын тэрбумтнууд үл хөдлөх хөрөнгийн бизнестээ алдагдал хүлээсэн боловч үл хөдлөх хөрөнгөөс өөр салбарт хөрөнгө оруулсан хэд хэдэн эрхмийн хөрөнгө нэмэгджээ.

Хамгийн их хохирол амссан нь худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн салбар байв. Гадаад болон дотоодын худалдан авагчдын зарцуулалт буурснаар худалдаа, үйлчилгээний түрээс 2020 онд өмнөх оны мөн үеэс 28 хувиар буурсан гэж “Colliers” мэдээлж байна. Хонконг дахь “Colliers International”-ийн судалгааны албаны захирал Розанна Танг “Худалдаа, үйлчилгээний нөхцөл байдал харьцангуй энгийн” гэсэн юм.

Хонконгод худалдаа, үйлчилгээний зориулалттай 100 гаруй га талбайг эзэмшдэг “Sun Hung Kai Properties” компанийг удирддаг Квокийн гэр бүлд цохилт харьцангуй бага мэдрэгджээ. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн оноос хойш 9 хувиар буурсан байна. “Sun Hung Kai”-ийн үүсгэн байгуулагч Квок Так Сэнгийн бэлэвсэн эхнэр Квонг Сиу-хингийн хөрөнгө 2.2 хувиар буурч долдугаар байрнаас есдүгээр байр хүртэл ухарчээ. Квокийн гэр бүлийн бүх гишүүн хөрөнгийнхөө нэгээс хоёр хувийг алдсан байна.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

Гэрээс ажиллах хандлага оффисын барилгыг хоосолсноор түрээсийн дундаж үнэ 2020 онд 16 хувиар буурлаа. Оффис түрээслэгчид Хонконгийн өндөр үнэтэй бизнесийн төвөөс хямд үнэтэй хотын захын байршил руу нүүх болсныг Танг “Оффис түрээслэгчид үнээ оновчтой болгох хэрэгтэй” гэж үзлээ.

Оффисын салбарт хамгийн хүнд цохилт авсан хүмүүсийн нэг болох “Goldin Properties”-ийн Пан Сутонгийн хөрөнгө 58 хувиар буурч 1.8 тэрбум ам.доллар болжээ.

Тангийн үзэж буйгаар орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ өнгөсөн хугацаанд хамгийн тогтвортой байжээ. Олон жилийн турш хувьцаагаа нээлттэй санал болгосон “Wheelock & Co” группээ хувьчилж авсан Питер Вугийн хөрөнгө 47 хувиар огцом өсөж 17 тэрбум ам.долларт хүрсэн ба үүнийг үл хөдлөх хөрөнгийн салбар суларч байгаагаас хамгаалах алхам гэж үзэж байна. Тус группийн эзэмшдэг “Wharf”, “Wharf REIC” компаниуд эх газрын Хятад, Хонконгод томоохон төсөл хэрэгжүүлж байгаа тул Вугийн шийдвэр бизнест нь уян хатан байдлыг бүрдүүлэх юм.

Үл хөдлөх хөрөнгөөр бизнесийнхээ томоохон хэсгийг бүрдүүлдэг, Хонконгийн хамгийн чинээлэг иргэн Ли Ка-шингийн хөрөнгө 20 хувиар өсөж 35.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүний “CK Asset” компани дахь хувьцааны үнэлгээ 27 хувиар буурсан ч АНУ-ын видео хурлын үйлчилгээ үзүүлэгч “Zoom”-д эзэмшдэг хувьцааны ачаар хөрөнгө нь өсчээ. Ли “Nasdaq”-д бүртгэлтэй, өдгөө 120 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж буй “Zoom”-ийн анхны хөрөнгө оруулагч юм. “Chow Tai Fook Jewellery Group”-ийн хувьцааны ханш өсөхөд “New World Development”-ийн Хенри Ченг болон түүний гэр бүлийн хөрөнгө 7 хувиар нэмэгдэж 22.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Ли Шау Ки олон салбарт хөрөнгө оруулснаар хөрөнгөө бууруулалгүй хадгалсан буюу 100 сая ам.доллараар нэмэгдэж 30.5 тэрбум ам.долларт хүрчээ. Түүний “Henderson Land Development”–ийн цэвэр ашиг жилийн эхний хагаст 60 гаруй хувиар буурч, хувьцааных нь ханш хамгийн сүүлд үнэлснээс хойш 17 хувиар унасан боловч эдгээр алдагдлыг Хонконгоос бусад улсад хийсэн хөрөнгө оруулалтаар нөхсөн байна.

Жанхи Ким

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist