Юн Кин-ман, Лам Вай-иен

26 сая ам.доллар хандивлаж байв.
“Biel Crystal”-ийг үүсгэн байгуулсан эхнэр, нөхөр Юн Кин-ман, Лам Вай-иен нар дахин нэг жилийг өсөлттэй үджээ. Ухаалаг гар утасны шилэн бүрхэвч үйлдвэрлэдэг тус компани 2020 онд 70 хувийн өсөлт үзүүлснээр тэдний хөрөнгө жилийн өмнөхөөс 133 хувиар нэмэгдэж 18.6 тэрбум ам.долларт хүрснээр жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэв. “Biel” нь “Apple”, “Huawei”, “Samsung” зэрэг ухаалаг гар утас үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудад шилэн бүрхэвч нийлүүлдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд өртөг багатай боловч зах зээлд нэвтрэхэд техникийн саад тотгор ихтэй. Харин “Biel”-ийн давуу тал бол анхдагч бөгөөд цөөн өрсөлдөгчтэй гэж Тайванийн “TrendForce” судалгааны компанийн шинжээч Бойс Фан үзэж байна. 2018 онд хувьцаагаа олон нийтэд санал болгох төлөвлөгөөгөө цуцалсан Юн энэ жилийн сүүлчээр “Biel”-ийн IPO-ийг хийх замаар 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор зэхэж байгаа аж.