Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

Хямралаас улбаатай өсөлт

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter
Portrait of Man Li Wong, managing director of Man Wah Holdings in his companies Shenzhen factory and showroom location.

Хонконгийн эдийн засаг 2020 онд 6.1 хувиар агшиж, Азийн санхүүгийн хямралаас хойш буюу 1998 оноос хойших хамгийн тааруу гүйцэтгэлийг үзүүллээ. Гэхдээ 13 сарын өмнө Хонконгийн хамгийн чинээлэг 50 эрхэм жагсаалтыг “Forbes” сэтгүүл гаргаснаас хойших хугацаанд “Hang Seng” жишиг индекс 5 хувиар өссөнөөр энэхүү жагсаалтын 50 гишүүний нийт хөрөнгө 7.5 хувиар нэмэгдэж, $331 тэрбумд хүрсэн байна.

Бизнесийн магнат Ли Ка-шингийн хөрөнгө “Zoom”-д хийсэн хөрөнгө оруулалтынх нь хүчээр 20 хувиар өсөж, $35.4 тэрбумд хүрснээр Хонконгийн хамгийн чинээлэг иргэнээр дахин нэрлэгдэж эхэллээ. Түүний үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч “CK Asset Holdings”-ийн хувьцааны ханш 27 хувиар буурсан ч АНУ-д бүртгэлтэй “Zoom”-д эзэмшдэг хувьцааныхаа ачаар хөрөнгөө өсгөжээ. Өнгөрсөн жил Лиг бага зөрүүгээр ардаа орхисон, үл хөдлөх хөрөнгийн магнат Ли Шау Ки 30.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр энэ жил хоёрдугаар байранд ухран оров.

Ам.доллараар хамгийн ашигтай ажилласан эхнэр, нөхөр Юн Кин-ман, Лам Вай-иен нар хөрөнгөө хоёр дахин өсгөж, 18.6 тэрбум ам.долларт хүргэснээр зургаан байр урагшилж, дөрөвдүгээрт оржээ.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

Харин хувь хэмжээгээр тооцвол тавилга үйлдвэрлэгч “Man Wah Holdings”-ийн Вонг Ман Ли хамгийн өндөр өсөлт үзүүллээ. Хятадын эрэлт “Man Wah”-ийн жилийн орлогыг 2020 оны есдүгээр сар хүртэлх нэг жилийн хугацаанд 19 хувиар нэмэгдүүлж, 857 сая ам.долларт хүргэсэн бол Вонг Ман Лигийн хөрөнгийг 200 хувиар өсгөж 6.3 тэрбум ам.долларт хүргэжээ.

Хөрөнгө нь 81 хувиар өсөж, 6.7 тэрбум ам.долларт хүрсэн Хорст Жулиусын “Techtronic Industries”-ийн цахилгаан хэрэгсэл, шал арчилгааны бүтээгдэхүүний борлуулалт огцом нэмэгдсэнээр хувьцааных нь ханш өсчээ.

Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн үл хөдлөх хөрөнгийн салбарт Хонконгийн тэрбумтнуудын ихэнх хөрөнгө төвлөрдөг учраас хамгийн чинээлэг 50 эрхмийн талаас илүү хувийнх нь хөрөнгө буурсан үзүүлэлттэй байна. Харин өнгөрсөн зургадугаар сард “Wheelock & Co” компанийг хувьдаа авсан Питер Вү энэ давалгаанд өртсөнгүй. 57 жилийн турш хувьцаагаа нээлттэй арилжиж байсан “Wheelock” хувийн компани болсны дараа үнэлгээ нь 52 хувиар өссөн ба улмаар Вугийн хөрөнгө 47 хувиар нэмэгдэн 17 тэрбум ам.долларт хүрчээ.

Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, түрээсийн үнэ буурч байгаатай холбогдуулан ихэнх үл хөдлөх хөрөнгийн магнатуудын хөрөнгө буурсан байна. Үүнд, “Nan Fung Group”-ийн Вивиен Чен, “Chinese Estate Holdings”-ийн Жозеф Лау, “Shui On Land”-ийн Винсент Ло, “Goldin Properties”-ийн Пан Сутонг, “Stan Group”-ийн Тан Шинг-бор нар багтжээ. Ихэнх хөрөнгөө худалдааны төв, үл хөдлөх хөрөнгөөр бүрдүүлдэг Томас Лау ахынхаа хамт жагсаалтаас хасагдлаа.

2021 оны эрэмбэд зөвхөн нэг эрхэм эргэн иржээ. Тодруулбал, “Gaw Capital Partners”–ийн үүсгэн байгуулагч Гүдвин Гау компанийнхаа өмчлөлийн бүтцэд өөрчлөлт хийснээр хөрөнгө нь 1.6 тэрбум ам.долларт хүрч, 44 дүгээр байранд бичигдлээ. Өнгөрсөн жилийн босго 1.2 тэрбум ам.доллар байсан бол энэ жил нэг тэрбум ам.доллар болж буурчээ.

Нийтлэлийг бэлтгэсэн: Шу-Чин Жан Чэнь, Мухаммэд Коэн, Расселл Фланнери, Жейн Хо, Сюзанн Нам, Роберт Олсен, Анурадха Рагунатан, Жессика Тан, Женнифер Уэллс.

Purevjargal Altansukh

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist