Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Эх, хүүхдэд ээлтэй стандартыг олон улсад чухалчилж байна

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter
Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнээс “Архитектурын шилдэг интерьертэй орон сууц” шагналыг хүртсэн “Seoul Garden” төслийг хэрэгжүүлэгч, “Улаанбаатар групп”-ийн ерөнхий захирал Ц.Батбаатартай ярилцлаа.

Улаанбаатар хотод Монголын нийт хүн амын тал хувь нь төвлөрч, хэт их нягтаршлын нөлөөгөөр орчны бохирдлын асуудлууд улам бүр тулгамдаж байна. Үүнийг тоо баримтаар авч үзвэл нийслэлд нийт хүн амын 45.9 хувь буюу 411.4 мянган өрх амьдарч буй бөгөөд тэдний 200 гаруй мянга нь гэр хороололд амьдарч буй. Их хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр эрмэлзэж буй “Улаанбаатар групп”-ийн ерөнхий захирал Ц.Батбаатарыг “Forbes” онцолж байна. “Улаанбаатар групп”-ийн хэтийн зорилго ойрын зургаан жилийн дотор 20 мянган айлын орон сууц төслийг хэрэгжүүлэх бөгөөд одоогоор 4000 айлын орон сууцны зураг төсөл бэлэн болж буй.

Тэдний хэтийн зорилгын хамгийн том давуу тал нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг өөрсдийн хөрөнгөөр хийж буйд оршино. “Гэр хорооллыг дахин төлөвлөх амаргүй биш үү” гэх миний асуултад тус группийн ерөнхийлөгч Ц.Батбаатар “Дахин төлөвлөлтөд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдахаас гадна хөрсний бохирдлыг шийдвэрлэхээс эхлээд олон бэрхшээл тулгарна. Гэр хорооллын 16 га газрыг чөлөөлөхийн тулд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон. Цаашдаа энэ шийдлийг Засгийн газраас дэмжиж, анхаарах хэрэгтэй болов уу. Нийслэлд 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ бол том зах зээл.

Харин энэ зах зээлд тогтвортой ажлын байр, нийгмийн даатгалаар баталгаажаагүй орлого, урьдчилгаа төлбөрийн асуудал гэхчлэн олон бэрхшээл тулгардаг. Тиймээс тэдэн рүү чиглэж ажиллах, чанартай барилгыг боломжийн үнээр санал болгох хувилбарыг дэвшүүлж байна. Ердөө 10 хувь нь барилгажсан төслийн зах зээлийн ханш 4-5 сая төгрөгөөр үнэлэгддэг. Гэр хорооллыг яндангаас нь салгах, хөрсний бохирдлыг бууруулах, эх, хүүхдэд ээлтэй орчныг өндөр үнээр биш тал үнээр нь авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгох болно” хэмээн итгэл дүүрэн хариулав. Тэд Яармагийн гэр хорооллыг дахин төлөвлөж, нийт 16 га газарт 2000 айлын орон сууц төлөвлөсөн бөгөөд төслийн 10 гаруй хувь нь барилга, үлдсэн хэсэгт нь сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол бүтээн байгуулах аж.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Ц.Батбаатар захирлын үзэж буйгаар сүүлийн жилүүдэд манай улсад архитектурын янз бүрийн шийдлүүдийг ашиглаж, өнгө загварын өвөрмөц шийдлийг нэвтрүүлж буй нь авууштай ч хүний амьдрах орон сууц өнгө, төлөвлөлт, хэлбэрийн хувьд тогтсон загвартай байдаг учраас олон улсын жишгийг дагах хэрэгтэй аж. Өдгөө түүний удирдаж буй “Улаанбаатар групп” 960 айлын “Seoul Garden” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь түүний амбицтай алсын харааны эхлэл гэж хэлж болно. Тус төсөл нийт газрынхаа 20 хувьд нь барилга байгууламж төвлөрүүлж, үлдсэн хувьд нь сургууль, цэцэрлэг, олон нийтийн ногоон байгууламж, хөлбөмбөгийн талбай гэхчлэн хүнд чиглэсэн бүтээн байгуулалтыг хийсэн нь эх хүүхдэд ээлтэй шалгуурын жишиг болсон аж. Тухайлбал, анх хоёр га газарт 10 блок 960 айлын орон сууц төлөвлөж байсан бол өдгөө хүүхдийн төлөө гэсэн үнэт зүйлээ баримталж, дөрвөн барилгын газар дээрээ Кембрижийн стандартыг хангасан 600 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг мөн сагсан бөмбөг, хөлбөмбөг болон хүүхдийн тоглоомын талбай байгуулж буй. Үл хөдлөх хөрөнгийн салбарт эх, хүүхдэд ээлтэй шинэ стандартыг нэвтрүүлсэн тус төсөл “Архитектурын шилдэг интерьертэй орон сууц” шагналыг хүртсэн бөгөөд тэрбээр “Энэ шагналыг хүртсэн нь нэр төрийн хэрэг байлаа. “Forbes” сэтгүүл “Seoul Garden” төслийг үнэлсэн нь цаашид төслийн үнэ цэнийг нэмэгдүүлж, илүү хариуцлагатай ажиллах үүрэг болж байна” хэмээсэн юм.

Өнөө цагт орон сууцны чиг хандлагад олон зүйлийн өөрчлөлт нэвтэрч, зөвхөн дотоод орчныг худалдан авах бус гадаад орчныг чухалчлах чиг хандлага зонхилж буй.

Олон улсад эх, хүүхдэд ээлтэй шийдэл, чанарын стандартыг хэрэгжүүлэхэд үндсэн хоёр зарчим бий. Нэгдүгээрт, тухайн барилгын гадна талын ерөнхий төлөвлөлт буюу ногоон байгууламж, аюулгүй тоглоомын талбай, машингүй бүс зэрэг давуу талыг дурдаж болно. Хоёрдугаарт, эх, хүүхдэд ээлтэй төсөл заавал “ногоон” стандартыг хангах шаардлагатай аж. Тухайн барилга байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй байхаас гадна барих явцад ашигласан материалуудын үйлдвэрлэлийн явц ч хүрээлэн буй орчиндоо ээлтэй байж гэмээнэ олон улсын стандартад нийцэх бөгөөд “Seoul Garden” төсөл дулааны хэмнэлттэй байх нөхцөлийг тооцож, инженерийн зураг төслөө хийлгэсэн байна. Тэрбээр энэ талаар “Шал, хана, обой зэрэг бүх л зүйлсэд хүүхэд хүрч, амьсгалж, магадгүй хөлд ороогүй бага насны хүүхдүүд долоож байгаа. Барилгын материалд хар тугалга болон хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх дэгдэмхий бодисууд агуулагддаг. Тиймээс архитектурын интерьерт онцгой анхаарч ногоон тамгаар баталгаажсан паркетан шал ашигласан” хэмээлээ. Мөн Европт хэрэглээнээс бүрмөсөн гаргасан галд шатамхай хөөсөн фасадаас татгалзаж, амьсгалдаг материал ашигласан гэдгийг онцолж байв.

Дэлхийн дахины эдийн засагт хүчтэй савлагаа үүсгэсэн цар тахлын нөлөө барилгын салбарыг ч тойрсонгүй. Гэхдээ энэ цаг үед эрсдэлд дасан зохицох чадвар, оновчтой бодлого ашиглан бизнесээ тойглосон байгууллагууд цөөнгүй байсны нэг нь “Улаанбаатар групп”. Залуу хүний хувьд зөвхөн барилга бус 20 гаруй салбар компанитай томоохон группийг удирдана гэдэг амаргүй даваа. Тиймдээ ч түүнээс цар тахлын үед хэрхэн ажилласан талаар сонирхсон юм. Энэ талаар тэрбээр “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж, дотоодын эдийн засгийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлэн, 100 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж буй. Энэ салбарын хөгжлийг дагаж, өндөр түвшний бүтээн байгуулалтууд босохын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн хэв загварууд бий болж байна. Гэхдээ зах зээлийн хэрэгцээ шаардлагаа мэдэрч ажиллах нь ямар ч байгууллагын хувьд хамгийн чухал.

Коронавирусийн улмаас оны эхний улиралд үйл ажиллагаанд өөрчлөлт орж, тодорхой хэмжээнд нөлөөлсөн боловч, хоёрдугаар улирлаас эхлэн хэвийн болсон. Үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй үнийн бодлого болон төслийн давуу талууд алдагдлаас сэргийлсэн. Тухайлбал, хилийн чанадаас эх орондоо ирсэн монгол иргэд “Seoul Garden” төслөөс сонголтоо хийсэн нь хямралын үеийг даван туулахад томоохон түлхэц болсон” хэмээн өгүүлэв. Тэрбээр барилгын салбар сүүлийн 10 жил маш хурдацтай хөгжиж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрч амжаагүй байгааг дурдаад барилгын салбарт манлайлагч эдгээр орнуудаас суралцаж, тэргүүн туршлагыг нь нэвтрүүлэхээр хичээж буй гэдгээ онцлов. Учир нь өнөө цагт орон сууцны чиг хандлагад олон зүйлийн өөрчлөлт нэвтэрч, зөвхөн дотоод орчныг худалдан авах бус гадаад орчныг чухалчлах чиг хандлага зонхилж буй. Улмаар худалдан авагчид хангалттай хэмжээний ногоон байгууламж, тоглоомын талбай, машины зогсоол бий юу энэ барилгад ямар материал ашигласан бэ гэдэгт анхаарал хандуулж, архитектурын интерьерийг улам бүр чухалчлах болжээ.

Purevjargal Altansukh

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

13/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist