Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Технологийн бизнест эмэгтэйчүүдийн орон зай бий

by Bat-Ochir
10 months ago
Reading Time: 1 min read
Технологийн бизнест эмэгтэйчүүдийн орон зай бий
Share on FacebookShare on Twitter

Covid – 19 цар тахал, түүнийг дагасан хөл хорио нь Монгол Улс төдийгүй дэлхий дахиныг хормын төдийд цахим шилжилт рүү “түлхсэн”. Ингэснээр зогсонги байсан дагалдах технологиуд шинэчлэгдэн, и-коммерс буюу цахим худалдааны шинэ шийдлүүд нэвтэрсэн тухай Монголын анхны и-коммерс болох Beautysecrets.mn үүсгэн байгуулагч, энтрепренер Д.Энххорвоо онцолж байна.

“Beauty Secrets”-ийг үүсгэн байгуулагч Д.Энххорвоо нь Европт хувцас загварын стартап компанийг эхлүүлж, найман жил амжилттай ажиллуулсан бөгөөд 2015 онд Монголдоо эргэн ирэх шийдвэр гаргажээ. Дөнгөж эх орондоо ирээд амрах хугацаандаа өөрийн сонирхол болох арьс арчилгааны тухай мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх “Beauty Secrets” гэх группийг нээсэн нь түүний өдгөө 180 мянга гаруй хэрэглэгчтэй бизнесийнх нь анхны алхам байлаа.

Товчхондоо, түүний бизнес эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн. Гоёмсог сав баглаа боодол, брэндийн нэр хүнд, ам дамжсан ярианд тулгуурлан өөрийн арьсан дээр туршилт хийх нь цаг хугацаа, эрүүл мэнд, санхүүгийн асар их гарз хохирол дагуулдаг. Иймээс гарал үүсэл нь тодорхой, найдвартай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг харьцангуй хямд өртгөөр турших боломжийг “гоо сайхны хайрцаг” буюу Beautybox эмэгтэйчүүдэд олгосон юм. Эхэн үед Монголд албан ёсоор борлуулагддаг брэндүүдтэй хамтран ажилласан ч хэрэглэгчийн хүлээлт, хэрэгцээг бүрэн хангах үүднээс “Beauty Secrets” өөрөө бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлээс татах шаардлага үүссэнээр өдгөө 20 гаруй брэндийн 8000 гаруй бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр импортолдог болсон байна.

Эхэн үедээ өдөрт арав гаруй цахим шууданг Өмнөд Солонгосын брэндүүд рүү илгээж байсан ч Монголын зах зээлийг жижиг гэх шалтгаанаар хамтрахаас татгалздаг байжээ. Уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд “Mizon” брэнд татан авалтын маш өндөр босго тавьж, хамтран ажиллахыг зөвшөөрснөөр дистрибьюшн бизнест хөл тавьсан том эхлэл болжээ. Тэр цагаас хойш “Aromatica”, “Klairs”, “Abib”, “Wish Formula” зэрэг дэлхийд тэргүүлэгч гоо сайхны брэндтэй хамтран ажиллаж байна.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Д.Энххорвоо нь K-beauty салбарт Монголын зах зээлийн хэрэгцээ шаардлага, цар хүрээг таниулсан бөгөөд өдгөө тус салбарын үйлдвэрлэгчид Монгол руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох ихээхэн хүсэл сонирхолтой болсныг онцолж байна. Өмнө нь Солонгосын нэр хүндтэй брэндүүд рүү хамтран ажиллах хүсэлт илгээдэг байсан бол өдгөө сард багадаа хоёр шинэ хамтран ажиллах хүсэлт хүлээн авдаг болж, нөхцөл байдал эргэжээ. Тэрбээр “Хэдийгээр бизнесээ өргөжүүлэх том боломж олдож байгаа ч мөн л хэрэглэгчдийн шаардлага, хэрэгцээнд тохируулж, импортолж буй бараандаа байгальд ээлтэй, амьтан дээр туршдаггүй, орц найрлага тодорхой ойлгомжтой байх зэрэг шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг” хэмээн өгүүлэв. Цаашид бизнесээ хөгжүүлэх төлөвлөгөөний талаар тэр “Технологийн хөгжүүлэлтэд түлхүү анхаарна” хэмээн өгүүлэв.

Нөгөө талаас “Beauty Secrets”-ийн амжилт технологийн шийдлүүдтэй салшгүй холбоотой. Эрэлт маш өндөр байсан тул хэрэглэгчдийн захиалга тус бүрийг гар аргаар бүртгэх, цаашлаад хянах боломжгүй болж, цахим дэлгүүрээ нээсэн аж. Интернэт худалдаа нь хэдийгээр технологид суурилсан ч үйлчилгээний байгууллага тул “Beauty Secrets” хэрэглэгчдийн сэтгэл ханамж, худалдан авалтаас төрөх үнэ цэнтэй мэдрэмжийг чухалчилдаг. Энэ утгаараа хэрэглэгчтэй харилцах менежментийн систем нэвтрүүлж, санхүүгийн программ, маркетинг болон хүргэлт гэх зэрэг бүхий л дамжлагыг автоматжуулсан бөгөөд хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд байнга интеграцчилал хийдэг аж. “Beauty Secrets” нь Монголын цахим худалдааны салбарт анхдагч. Анхны 50 мянган хэрэглэгчийн 80 гаруй хувь нь хэрхэн цахим худалдан авалт хийхээ мэддэггүй, банкны карт холбох, хаяг оруулах, зип код оруулах шат дамжлагад тулаад зогсож байв. Энэ ч утгаараа бараа бүтээгдэхүүн борлуулахаас илүүтэйгээр хэрэглэгчдийг бэлтгэх, зааж сургах нь тус компанийн өсөлтөд томоохон сорилт болсон байна.

Түүнчлэн технологид суурилан үйл ажиллагаагаа явуулдаг компани тул дижитал маркетинг дээр түшиглэдэг аж. Олны танилтай хамтран ажиллах, сурталчилгаа цацах гэхээсээ илүүтэйгээр алгоритм ба өөрсдийн хэрэглэгчийн датан дээр илүү төвлөрөн ажилладаг тухайгаа онцоллоо. Д.Энххорвоо технологид суурилсан бизнест эрчүүд түүчээлдэг гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, эмэгтэйчүүд энэ талбарт өөрсдийн давуу талыг харуулах бүрэн боломж байгаа гэдэгт итгэдэг аж. Түүний хувьд том зорилго руу давшихын зэрэгцээ системийг бүрдүүлэгч жижиг хэдий ч түлхүүр хэсгүүдийг анхаарч ухаалгаар шийдэх нь чухал гэдэгт итгэсэн нь зөв байж, и-коммерсын салбарт богино хугацаанд амжилт олжээ. Тэрбээр “Хэрэглэгчдэдээ дуу хоолой өгч, тэднийг сонсох, асуудлыг шийдвэрлэх нь өөрөө бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт, маркетингийн санаа болон хувирдаг. Арьс арчилгааны бүтээгдэхүүн борлуулах анхны автомат машин, төлбөрийн автомат систем, зөвхөн асуумжид тулгуурлан бүтээгдэхүүн санал болгох үйлчилгээ зэрэг нь бүхэлдээ хэрэглэгчдийн хүсэл, шаардлага байсан” хэмээсэн юм.

Нэн тэргүүнд хөл хорио нь монголчуудыг цахим шилжилт рүү шууд л түлхэж, хөгжлийн шатаар хүчээр алхуулсан гэж хэлж болно. Ингэснээр и-коммерсын борлуулалт асар хурдан нэмэгдсэн ч түүнээс илүүтэйгээр хэрэглэгчдэд дадал суулгаж, дагалдах технологийн хөгжлийг түргэсгэсэн чухал үе болов. Нөгөөтээгүүр завгүй, хурдтай амьдралын хэв маяг хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөн цахим дэлгүүрийн хөгжлийг хурдасгаж байгааг Д.Энххорвоо онцоллоо. Түүнчлэн худалдан авагчдын зан төлөвт гарч буй өөрчлөлтийн талаар “Орчин цагт үйлчлүүлэгчид зар сурталчилгаа, борлуулалтын зөвлөхөөс илүүтэйгээр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, орц найрлага, хэрэглэгчдийн бодит сэтгэгдэлд тулгуурлан сонголт хийдэг болсон” хэмээн өгүүлэв.

Түүний дараагийн нүүдэл нь гадаад зах зээлд байр сууриа эзлэх. ”Вебсайтын хөгжүүлэлт ид өрнөж байгаа ба тухайн улсын банкны виртуал терминалын зөвшөөрөл авахаар ажиллаж байна” хэмээв. Ер нь Д.Энххорвоогийн хувьд зоримог шийдвэрүүдийг гаргаж, тогтмол эрсдэл үүрдэг бизнес эрхлэгч аж. Анхдагч и-коммерс, анхны автомат татан авалттай үйлчилгээ, Store Pay-ийн анхны үйлчлүүлэгч гэх мэт хэрэглэглээг хялбарчлах технологийг цаг алдалгүй нэвтрүүлж иржээ. Түүнийхээр стартап бизнес эрхлэгчид хурдан шаламгай байх нь амжилтын үндэс болдог аж. Анх 300 мянган төгрөгтэй эхэлж байсан түүний бизнес эдүгээ гурван тэрбум гаруй төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болсон нь эмэгтэй хүний торгон мэдрэмжийг технологитой хослуулсанд оршино. Шантармаар үе багагүй гарсан ч анхдагч нь байсны дээр хэрэглэгчдэд боловсрол олгож, асуудлыг нь шийдвэрлэж явсаар бизнесийн цар хүрээ нь цахим худалдаанаас нэгэнт хальсан тул зогсох эрх түүнд байгаагүй ажээ

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist