1. UBER

Дэлхийн такси үйлчилгээний зах зээлийг 22 мянга гаруй ажилтантай Uber компани тэргүүлж байна. 2019 оны хоёрдугаар улиралд IPO хийн 82.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, өдгөө 80 гаруй орны 500 гаруй хотод үйл ажиллагаагаа явуулж байна
2. LYFT

Lyft 2012 оноос хойш АНУ, Канадад үйл ажиллагаагаа явуулж, 5 мянга гаруй ажилтантай болжээ. Тус компани Америкийн ихэнх хотод үйл ажиллагаагаа тэлж, унадаг дугуй, моторт дугуй, автомашин түрээслэх боломжийг олгодог. 2019 онд 3.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, жилийн 68 хүртэлх хувийн өсөлтийг үзүүлж байсан тус платформын хэрэглэгчийн тоо сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж 30 сая орчим болоод байна.
3. DIDI

Didi зөвхөн Хятад бус Бразил, Мексик зэрэг 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг платформ юм. Uber, Lyft, Grab, Careem, Taxify зэрэг бусад компанитай хамтран ажилладаг тус гарааны бизнес нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 11 мянга гаруй ажилтантай. 500 сая орчим хэрэглэгчтэй, өдөрт 40 сая гаруй хүн дуудлага өгдөг тус аппликейшн жилд ойролцоогоор 10 тэрбум гаруй аялал хийдэг байна. Тус платформ нь саяхан IPO хийн нэгж хувьцаагаа 14 ам.доллараар санал болгож, 4.4 тэрбум ам.долларыг босгосноор компанийн үнэлгээ нь 67 тэрбум ам.долларт хүрсэн.
4. GRAB

2012 онд GrabTaxi нэрээр үүсгэн байгуулагдаж байсан Grab богино хугацаанд Зүүн Өмнөд Азийн 21 хотод үйл ажиллагаагаа тэлж, 2015 он гэхэд 340 сая ам.долларын санхүүжилт татаж байв. Өдгөө 6 мянган ажилтантай тус компанийн жилийн орлого 1 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж, жилд ойролцоогоор 2.2 тэрбум аялал хийж байна.
5. OLA CAB

Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, Их Британийн 250 гаруй хотод үйл ажиллагаа явуулдаг аяллын хамгийн том платформ Ola Cab 2010 онд үүсгэн байгуулагдаж байв. Тус платформ өдгөө Энэтхэгийн цахилгаан тээврийн хэрэгсэл, ачаа, хүргэлтийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлж жил бүр 1 тэрбум орчим аялал хийж байна. 7 мянга орчим ажилтантай тус платформын жилийн орлого ойролцоогоор 300 сая орчим ам.долларт хүрдэг байна.
6. CABIFY

2011 онд Испанид үүсгэн байгуулагдсан Cabify 12 орны 100 гаруй хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдийн орлого нь дунджаар 150 сая ам.доллараар хэмжигдэж буй тус платформ 1.5 мянган ажилтантай. Жолооч нар нь албан ёсоор ижил хувцас өмсөж, дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдгээрээ ялгардаг.
7. CAREEM

2012 онд үүсгэн байгуулагдсан Careem-ийг Африк, Өмнөд Азиас гадна Ойрхи Дорнодын бүс нутгийн 14 орны 100 гаруй хотод ашиглаж өдгөө 3 мянган ажилтантай болсон байна. Тус аппликейшны гол зах зээл нь Египет, Иордан, Пакистан, Саудын Араб, АНЭУ юм. Такси үйлчилгээ сайн хөгжөөгүй, тээвэрлэлт нь асуудал хэвээр байгаа бүс
нутгийн иргэдийн асуудлыг шийдэх, хөнгөвчлөх зорилготой тус платформыг 2020 оны эхний улиралд Uber 3 тэрбум ам.доллараар худалдаж авснаа зарлаж байв.
8. BOLT
Энэхүү платформ нь 2013 онд Эстони улсад Taxify нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2019 онд нэрээ Bolt болгон өөрчилж, скүтер хуваалцах, хоол, хүнс хүргэлтийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байв. Үүсгэн байгуулагч Маркус Виллигийн хувьд 19 настайдаа 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх компани байгуулсан Европын хамгийн залуу бизнес эрхлэгч болж байсан юм. 771 ажилтантай, Европ, Африкийн 35 оронд тээврийн үйлчилгээ эрхэлдэг тус аппликейшны жилийн орлого нь 100 орчим сая ам.долларт хүрч, жилд ойролцоогоор 30 сая орчим аялал хийж байна.
9. YANDEX.TAXI

2011 онд 10 мянга гаруй хүн ажилладаг, жилд 2.8 тэрбум долларын орлого олдог Оросын хамгийн том технологийн компани Yandex-ийн үүсгэн байгуулсан Yandex.Taxi нь Орос болоод дэлхийн 17 оронд үйл ажиллагаагаа яву улж байна. Тус платформ нь Орос, Армени, Азербайжан, Беларусь, Гүрж, Казахстаны нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа Uber-тэй нэгтгэхээ зарлаж, хоол, хүнсний хүргэлтийн үйлчилгээ болох Yandex.Eats ийг үүсгэн байгуулаад байна.
10. GOJEK

Gojek-ийг 2010 онд Индонезийн Noody Makarim компани үүсгэн байгуулж байв. Анх мотоциклийн такси үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани эхэндээ бүх процессоо гараар удирдаж зохицуулдаг байв. 2015 онд гар утасны аппликейшнаа бүтээж бүх үйл явцыг автоматжуулж байсан Gojek 2018 он гэхэд хоол, хүнсний хүргэлт, дижитал төлбөр тооцоо хийх, онлайн дэлгүүр зэрэг 20 нэр төрлийн 100 сая гаруй бүтээгдэхүүнтэй болсон байв. 2 сая жолоочтой тус платформын үнэлгээ тэрбум ам.долларыг хэдийнэ давсан билээ.