
Канад улс “Twitter”, “Facebook” зэрэг технологийн платформуудыг Канадын хэвлэн нийтлэгчдийн контентыг байршуулсныхаа хариуд зайлшгүй нөхөн төлбөр олгох ёстойг тусгасан шинэ хуулийн төсөл танилцуулжээ.
“Томоохон дижитал платформууд мэдээ хэвлэн нийтлэгч байгууллагуудын контентийг шударгаар үнэлэх зарчмаар хараат бус хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг хангаж ажиллах бөгөөд тус ажлыг хэрэгжилтийг Канадын засгийн газар хариуцна” хэмээн хуулийн төсөлд дурджээ.
Өнгөрсөн жил үүнтэй төстэй хууль Австралид батлагдсаны дараа “Facebook” компани Австраличуудыг тус платформ дээр мэдээ хуваалцах боломжийг хязгаарлахаас өөр аргагүй болж байв. Хожим хоёр тал зөвшилцөлд хүрснээс хойш “Facebook”, “Google” компаниуд 200 сая гаруй ам.долларыг Австралийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгосон нь тус салбарт ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна.
Эх сурвалж: Forbes