Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Өсөлт бүтээгч

by Bat-Ochir
10 months ago
Reading Time: 1 min read
Өсөлт бүтээгч

DAVOS/SWITZERLAND, 23JAN13 - Paul Singer, Principal, Elliott Management, USA is seen during the session 'The Global Financial Context - Reinforcing Critical Systems' at the Annual Meeting 2013 of the World Economic Forum in Davos, Switzerland, January 23, 2013. Copyright by World Economic Forum swiss-image.ch/Photo Remy Steinegger

Share on FacebookShare on Twitter

Хөрөнгийн зах зээлийн идэвхтэй хөрөнгө оруулагч Пол Сингерийн алдар суу зөвхөн Америкаар хязгаарлагдахгүй дэлхийн өнцөг булан бүрд дуулдаж буй. Өнгөрсөн 44 жилийн хугацаанд ердөө 2 жил л алдагдал хүлээсэн Пол Сингерийн хөрөнгө оруулалтын арга барил домог болж үлдэхээр байна.

Пол Сингерийн “Elliott Management” хеж сан өнгөрсөн 44 жилийн хугацаанд жилийн 13 хувийн дундаж өгөөжийг хүртээсэн. Энэ нь “S&P 500” индексийн бенчмаркаас давсан үзүүлэлт юм. Цар тахлын улмаас 2020 онд хөрөнгийн зах зээл уналтад орсон хэдий ч “Elliott” тухайн жилийн сар бүр ашигтай ажиллав. Одоогоор тус сангийн хөрөнгийн хэмжээ 48 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Тэрчлэн “Forbes”-ийн 2020 оны Америкийн хамгийн чинээлэг 400 эрхэм жагсаалтад Пол Сингер 222-т оржээ.

Пол Сингер Нью-Йоркийн Бронкс дүүрэгт ажилчин ангийн гэр бүлд өсөж торнисон. Багаасаа л хичээнгүйлэн зүтгэсэн тэрбээр Рочестерын их сургуульд сэтгэл судлал, Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр суралцжээ. Улмаар ажлын гараагаа 1974 онд “Donaldson” хөрөнгө оруулалтын банканд эрх зүйчээр эхлэв. Үүнээс гурван жилийн дараа гэр бүл, найз нөхдийн тусламжаар 1.3 сая ам.долларыг босгож “Elliott AssociatesL.P.” хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулсан аж. Өдгөө хөрөнгийн зах зээлд “Elliott Management”-ээрээ танигдсан. Эхэндээ эцгийн хамтаар арилжаа хийж, дийлэнхдээ алдагдал хүлээдэг байв. Тиймээс ч тэр хөрөнгө оруулалтын эрсдэлээс зайлсхийх арга барилыг эзэмшсэн учиртай. Түүнчлэн үүнийгээ “Elliott Management” үүсгэн байгуулагдсанаас хойших хугацааны хоёрхон жилд л алдагдал хүлээж чадсан нууцтай холбож тайлбарладаг. Өдгөө тэрбээр Америкийн тэрбумтан хеж сангийн менежерээр танигдаж, хөрөнгийн зах зээл тэр аяараа түүний стратегиас суралцаж байна.

Сингер бусад трейдерийн адилаар хувьцаа худалдан авч, ханшийг нь хэзээ нэгэн цагт өсөхийг найдаж, хүлээж суудаггүй. Хөндлөнгийн ажиглагч байхыг хүсдэггүй нэгэн. 1980-аад оны дунд үед төлбөрийн чадваргүй болсон бонд худалдан авах хандлага давамгайлж байв. Тиймээс, “Elliot” өр төлбөрөө барагдуулах чадамжгүй компаниудын өрийн бичгийг худалдан авч эхэлснээр хөрөнгө оруулалтын шинэ арга барил эзэмшсэн түүхтэй. Тус стратегийн хүрээнд ашигтай байхын тулд трейдерээс тэвчээр, их хэмжээний хөрөнгө шаарддаг. Сингер үйл ажиллагаа султай компаниудад хөрөнгө оруулж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох замаар компанийн менежментийг сайжруулж хувьцааны ханшийг өсгөхийг зорьдог. Түүний портфолиод “Trans World Airlines”, “The Euro Tunnel”, “Lehman Brothers”, “Caesars Entertainment” гэх мэт томоохон хэмжээний компаниуд ороод амжжээ.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Хеж сангийн ахмад дайчин Сингерийн баримтлах дараагийн стратеги бол Засгийн газрын бондод хөрөнгө оруулах. Үүнд том эдийн засагтай Америк зэрэг улсын бонд бус, харин өрөнд нэрвэгдсэн орнуудын бонд хамаарагдах аж. Тус арга барилыг Сингер 1995 онд трейдер Жэй Ньюманаас суралцсан гэдэг. Ньюман өрийн хямралд орсон орнуудын Засгийн газрын бондыг маш бага дүнгээр худалдан авч, зээлийн үндсэн дүн болон хүүгийн төлбөр барагдуулах хугацаа болоход шүүхэд Засгийн газрын эсрэг гомдол гаргах санааг Сингерт өгчээ.

Перу 1984, 1996 онд удаа дараалан өрийн хямралд өртөж, Засгийн газрын өрөө дахин санхүүжүүлэх эсвэл дахин бүтэцлэх шаардлагатай байв. Үүнийг Сингер хөрөнгө оруулалтын боломж гэж харж, Перугийн төлбөрийн чадваргүй болсон бондыг хямдруулсан дүнгээр буюу 11 сая ам.доллараар худалдан авчээ. Улмаар 1998 онд Сингер Перугийн Засгийн газрын эсрэг зээлийн үндсэн дүн болон хүүгийн төлбөрийг барагдуулахыг шаардаж шүүхэд хандсан. Эцэст нь шүүхийн шийдвэрээр Перу түүнд 60 сая ам.долларыг барагдуулж Сингер ялалт байгуулсан түүхтэй. Ийнхүү тэрбээр өөрийн стратегид бат итгэж, өрийн дарамтад орсон Аргентины 600 сая ам.долларын нэрлэсэн дүнтэй Засгийн газрын бондыг 100 сая ам.доллараар авах хэлэлцээр хийжээ. Үүнд хеж сангийн тэрбумтан ядуу буурай улс орнуудыг мөлжиж, өөртөө ашиг хийж байна хэмээн ажиглагчид шүүмжлэлтэй хандаж байв. Сингер шүүхийн маргаанаар 14 жил тэмцсэний эцэст Аргентин “Elliott” санд 2.4 тэрбум ам.доллар төлөх шийдвэр гарч байв. Энэ нь түүнд анхны хөрөнгө оруулалтаасаа 1,270 хувийн өгөөж хүртээж, хөрөнгийн зах зээлд томоохон дуулиан дэгдээсэн юм. Санхүүгийн зах зээл Сингерийг хеж сангийн тэрбумтан гэдгээс гадна идэвхтэй хандивлагч гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Түүний “Paul E. Singer Family Foundation” сан нь “Harvard Graduate School of Education”, “Food Bank For New York City” зэрэг бусад хандивын сангуудад томоохон дүнтэй хандив өргөж байсан. Түүнчлэн тэрбээр амьдралынхаа цаг хугацаанд өөрийн хөрөнгийн тал хувийг хандивлах амлалт өгөөд амжсан билээ.

“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН УНАЛТ, ӨСӨЛТИЙГ ДАГАЖ ДАЙВАЛЗАХ БУС ӨӨРИЙН ХУВЬ ЗАЯАГ УДИРД.”

Пол Сингер

Э.МАРАЛГОО

Bat-Ochir

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

13/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist