Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

Хамгийн олон тэрбумтан амьдардаг дэлхийн 10 хот

by Uyanga Enkhbat
10 months ago
Reading Time: 4 mins read
Share on FacebookShare on Twitter

Forbes сэтгүүлээс 2022 оны дэлхийн тэрбумтнуудын ээлжит эрэмбийг зарласан билээ. Цар тахал, дайн зэргээс шалтгаалан олон улсын харилцаа, банк санхүү, зах зээлийн байдал эгзэгтэй байгаа өнөө үед дэлхийн аль улс, аль хотод тэрбумтнууд нэмэгдэж, эсвэл цөөрч байгаа нь сонирхолтой байж таарна.

Хамгийн олон тэрбумтантай хотуудын жагсаалтыг өнгөрсөн жил Бээжин тэргүүлж байсан бол энэ жил “хуучин аварга” Нью-Йорк хот тэргүүн байрыг авсан нь сонирхолтой. Мөн Москва хот өнгөрсөн жил дөрөвдүгээрт бичигдэж байсан бол энэ жил долдугаар байр руу огцом урууджээ. 

Ингээд та бүхэнд хамгийн олон тэрбумтан амьдардаг дэлхийн 10 хотыг танилцуулж байна.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

1.Нью-Йорк  – 107 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 640.4 тэрбум ам.доллар  

Хамгийн чинээлэг оршин суугч: Майк Блүүмберг (82 тэрбум ам.доллар)

Өнгөрсөн жил Нью-Йорк хотын тэрбумтан оршин суугчдын тоо дэлхийн бусад хоттой харьцуулбал хамгийн ихээр буюу 8-аар нэмэгдсэн байна. Тус хотын шинэ тэрбумтнууд дунд анхны NFT тэрбумтнууд гэгдэж буй “OpenSea”-ийн  Дэвин Финзер, Алекс Аталла нараас гадна “Thrive Capital”-ийн үүсгэн байгуулагч Жош Кушнер, өмчийн үнэт цаасны гол тоглогч Рамзи Мусаллам тэргүүтэй голдуу санхүүгийн салбарынхан багтжээ. 

Хэдий өрсөлдөөн ширүүсч байгаа ч хэвлэл мэдээллийн магнат Майк Блүүмберг Нью Йоркийн хамгийн чинээлэг оршин суугч хэвээр бөгөөд тус хотын тэрбумтнуудын нийт хөрөнгийн 13 хувийг бүрдүүлж байна.

 2. Бээжин хот – 83 тэрбумтан 

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 310 тэрбум ам.доллар  

Хамгийн чинээлэг оршин суугч: Жан Имин (50 тэрбум ам.доллар)

Энэ жил Хятадын төрийн хяналт, дарамт улам нэмэгдсэнээс шалтгаалан цахилгаан тамхи үйлдвэрлэгч “RLX” компанийн Кейт Ван, таксины үйлчилгээ үзүүлэгч “Didi Global”-ийн гүйцэтгэх захирал Уилл Вэй Чен тэргүүтэй 17 хүн урд хөршийн нийслэлийн тэрбумтны тооноос хасагдсан байна.

Харин “TikTok”-ийг эзэмшдэг “ByteDance “компанийн үүсгэн байгуулагч Жан Иминий хөрөнгө өнгөрсөн жилтэй харьцуулбал 14.4 тэрбум ам.доллараар нэмэгджээ. 

3. Хонконг –  68 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 304.6 тэрбум ам.доллар  

Хамгийн чинээлэг оршин суугч: Ли Шау Ки (32.6 тэрбум ам.доллар)

Covid19-ийн хатуу хорио цээр, түүнээс улбаалсан зах зээлийн шуурганаас үүдэн Хонконгийн тэрбумтнуудаас 12 нь энэ жил хасагджээ. Жишээлбэл мөрийтэй тоглоомын газраас хөрөнгөжсөн тэрбумтнууд болох Ина Чан, Лоуренс Хо, зочид буудлын магнат Жао Тонтон нар аялал жуулчлалын салбар уналтад орсноос шалтгаалан Forbes-ийн жагсаалтад багтаж чадаагүй байна.

4. Лондон –  66 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 324.1 тэрбум ам.доллар  

Хамгийн чинээлэг оршин суугч: Лен Блаватник  (32.5 тэрбум ам.доллар)

Цар тахлын хязгаарлалтуудаа эрт сулруулсан Лондон хот энэ жилийн жагсаалтад дөрөвдүгээр байранд урагшлан бичигджээ. Тус хотоос зургаан шинэ тэрбумтан төрсний дунд Болгар, Эстони улсаас Forbes-ийн жагсаалтад бичигдсэн анхны тэрбумтнууд мөн багтсан байна. Тэдний нэгэн адил өөр улсын иргэншилтэй ч Лондонд оршин суудаг эрхмүүд тус улсын тэрбумтнуудын багагүй хувийг бүрдүүлж байна.

 5. Шанхай – 61 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 187 тэрбум ам.доллар  

Хамгийн чинээлэг оршин суугч: Лю Ёншин  (13.2 тэрбум ам.доллар)

Хятадын бусад хотуудын нэгэн адил Шанхайд ч тэрбумтнуудын тоо цөөрч, 64-өөс 61 болсон байна. Хэвлэл мэдээллийн “Bilibili”-ийн захирлууд болох Шү Еи, Чен Руй  нар, цахим холбоо харилцааны “Agora”-ийн гүйцэтгэх захирал Тони Жао гэсэн хүмүүс тэрбумтны эгнээнээс хасагджээ. Харин тус хотын хамгийн чинээлэг оршин суугч, хөдөө аж ахуй, химийн бүтээгдэхүүний “East Hope Group”-ын захирал Лю Ёншиний хөрөнгө хоёр дахин нэмэгдэж, 13.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.

6. Шэнжэнь – 59 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 286.6 тэрбум ам.доллар
Хамгийн чинээлэг оршин суугч: Ма Хуатен (37.2 тэрбум ам.доллар)

Өөрийн хүчээр хөрөнгөжсөн хүмүүсийн өлгий, Хятадын “цахиурын хөндий” гэж нэрлэгддэг Шэнжэнь хотын тэрбумтны тоо наймаар буурч, энэ жил зургадугаар байрт бичигджээ. Тус хотын хамгийн баян оршин суугч Ма Хуатений хөрөнгийн хэмжээ 2021 оноос хойш 28 тэрбум ам.доллараар багассан аж.

7. Москва- 53 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 214.9 тэрбум ам.доллар
Хамгийн чинээлэг оршин суугч: Владимир Лисин (18.4 тэрбум ам.доллар)

Орос, Украины дайнаас үүдэн Москвагийн олон тэрбумтан Forbes-ийн жагсаалтаас хасагджээ. Гангийн үйлдвэрлэлийн NLMK группийн захирал Владимир Лисин л гэхэд хувийн хөрөнгөөсөө найман тэрбум ам.долларыг алдсан байна. Түүнээс гадна цахим банк Tinkoff-ийг үүсгэн байгуулагч Олег Тинков тэргүүтэй Москвагийн 26 иргэн тэрбумтны тооноос хасагдсан аж.

8. Мумбай- 51 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө:301.3 тэрбум ам.доллар
Хамгийн чинээлэг оршин суугч: Мукеш Амбани (90.7 тэрбум ам.доллар)

Энэтхэгийн метрополис Мумбай хот зургаан тэрбумтнаар бүл нэмсэн тул энэ жагсаалтад өнгөрсөн жилийн байраа алдаагүй байна. Шинэ тэрбумтнуудын дунд гоо сайхны бүтээгдэхүүний “Nykaa” компанийн үүсгэн байгуулагч, өөрийн хүчээр хөрөнгөжсөн Энэтхэгийн хамгийн чинээлэг эмэгтэй Фалгуни Наяар багтжээ. Харин “Reliance Industries”-ийн захирал Мукеш Амбани тус хотын тэрбумтнуудын нийт хөрөнгийн 30 хувийг ганцаараа бүрдүүлж буй аж.

9. Сан-Франциско- 44 тэрбумтан 

Тэрбумтнуудын нийт хөрөнгө: 160.8 тэрбум ам.доллар 

Хамгийн чинээлэг оршин суугч: Брайан Чески, Дастин Московиц (11.5 тэрбум ам.доллар)

Сан-Франциско хотын тэрбумтнуудын эгнээнээс дөрвөн эрхэм хасагдсан тул  тус хот энэ жил нэг байраар ухарчээ. Харин “Grammarly”-ийн үүсгэн байгуулагч Макс Литвин, финтекийн стартап “Brex”-ийн үүсгэн байгуулагч Энрике Дюбугра, Педро Франсески гэсэн энтрепенер тэрбумтнууд шинээр төрөн гарсан байна.

10. Сөүл – 38 тэрбумтан

Тэрбумтнуудын нийт хөрөнгө:  108.3 тэрбум ам.доллар

Хамгийн чинээлэг оршин суугч: Ким Бом Сү, И Жэ Юн (9.1 тэрбум ам.доллар)

2019 оноос хойш тэргүүлэгчдийн эгнээнд багтаагүй Сөүл хот энэ жил эргэн иржээ.. Шинээр нэмэгдсэн гурван тэрбумтан нь covid 19-ийн тест үйлдвэрлэгч “SD Biosensor” компанийн Чо Ён Шик, финтекийн стартапаар гарч ирсэн И Сын Гүн, видео тоглоомын магнат Пак Кван Ү нар аж.

Эх сурвалж: Forbes

Uyanga Enkhbat

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist