Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Агаарын тээврийн компаниуд 2023 он хүртэл “өндөрт хөөрч чадахгүй”

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 2 mins read
Share on FacebookShare on Twitter

Ердөө ганцхан жилийн өмнө хүн төрөлхтөн өчүүхэн ч айдасгүйгээр хүссэн газар руугаа нисэж, агаарын тээврийн компаниуд ирэх зуны төлөвлөгөө хэдийнэ гаргасан байв. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл авиа бизнесийг бүхэлд нь царцааж, тус салбар 2020 оны урьдчилсан дүнгээр 380 тэрбум ам.долларын алдагдалд ороод байна.

Австрали улсын Сидней хотод “Qantas” авиа компани өнгөрсөн аравдугаар сард “Flight to nowhere” буюу зорилгогүй нислэг зарлаж, Сидней хотын далайн эрэг дээгүүр долоон цагийн турш ниссэн нь “Мөнгө хий дэмий үрсэн, байгаль орчинд ээлгүй” үйлдэл хэмээн шүүмжлүүлж буй. Нислэгийн энгийн ангиллын суудлууд 566 ам.доллар, бизнес ангиллын суудлууд 2,734 ам.долларын үнэтэй байсан боловч бүх тасалбар ердөө 10 минутын дотор зарагдаж дууссан аж. Түүгээр ч зогсохгүй маш олон хүн зорилгогүй нислэг дахин хэзээ зарлагдах бол хэмээн чих тавьж байна. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Австрали улс гуравдугаар сараас хойш хилээ хааж, олон улсын нислэгүүд зогссоны улмаас онгоцонд сууж нисэх хүсэлтэй хүмүүсийн тоо эрс өсчээ. Эзгүйрсэн онгоцны буудал, ажилгүй болсон нисгэгчид, амралтаас залхсан инженерүүдийн хувьд зорилгогүй нислэг хамгийн чухал ажил нь болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд буй нь цар тахлын нөлөө агаарын тээврийн салбарт хамгийн хүнд туссаныг илтгэх мэт.

Хот, улс, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд нэн чухал үүрэгтэй нисэх буудлууд өмнөх шигээ түм түжигнэж, бум бужигнахаа хэдийн больжээ. Тэд агаарын тээврийн компаниудад үйлчилгээ үзүүлэх, зорчигч тээвэрлэх, ачаа тээвэрлэх зэргээр эдийн засагт шууд хувь нэмэр оруулж, бараа үйлчилгээ, хүмүүсийн хөдөлгөөн нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, үйлдвэрүүдэд ашиг тусаа өгдөг байв. Цар тахлын улмаас 2020 онд гэхэд дэлхийн аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдахаар байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс мэдээлсэн. Түүнчлэн олон улсад агаарын тээврийн бизнесийн 80 гаруй хувь нь цар тахлаас үүдэн уналтад орсон төдийгүй, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос (IATA) цар тахлын дэгдэлт буурахгүй энэ хэвээр үргэлжилбэл, бизнесийн зорилгоор зорчих урсгал бага, зорчигчдын айдас болгоомжлол зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан олон улсын зорчигч тээврийн урсгал 2023-2024 онд буюу 2-3 жилийн дараа л цар тахлаас өмнөх үеийн үзүүлэлтэд хүрнэ гэж тооцоолжээ. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийн хэлж буйгаар дэлхийн агаарын тээврийн салбар 2020 оны урьдчилсан дүнгээр 380 гаруй тэрбум ам.долларын орлогоо алдаж, өнөөгийн нөхцөл байдал 2021 онд ч үргэлжлэх төлөвтэй байна.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Навигацийн орлого 81 тэрбум төгрөгөөр буурчээ

Арван сар гаруй хугацаанд хилээ хааж, үүдээ түгжсэн манай улсын агаарын тээврийн салбарыг ч энэ зовлон тойрсонгүй. ЭЗХАХБ-ын тооцооллоор “Ковид-19” тахлын нөлөө олон улсын аялал жуулчлалын салбарыг 60 хувиар унагаад байгаа ба энэ онд алдагдлын хэмжээ нэг их наяд ам.доллараас давах магадлал үүсээд байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хилээр орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны эхний хагас жилийн мөн үеэс 173.6 мянга буюу 80 хувиар буурсан бөгөөд энэ үзүүлэлтийг дагаад үндэсний агаарын тээвэрлэгчид хамгийн их хохирол амсаад байна. Тухайлбал, 2020 онд иргэний нисэхийн салбарын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг навигацийн орлого эрс буурсан бөгөөд 2018 онд навигацийн орлогоос 167.7 тэрбум төгрөг, 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 онд 75 тэрбум төгрөг болтлоо буурчээ.

Д.Баттөр
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Улс орнууд нислэгийн тийзийг урьдчилан захиалж агаарын тээврийн салбараа дэмжиж байгаа бөгөөд есөн тэрбум ам.доллар зарцуулсан. Тухайлбал, Хонконгийн Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сард “Cathay Pacific” компанийн 500,000 ширхэг тийзийг урьдчилан захиалсан байна. Манай улсын хувьд төрийн албан хаагчид, төрийн өмчит компаниудын гадаад томилолтын аяллын тийзийг урьдчилан захиалж дэмжлэг үзүүлэх боломжтой.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн хувьд 2020 оны эхний гуравдугаар улирлын байдлаар тогтмол нислэгийн тоо 87 хувь, зорчигч урсгал 70 хувь, тээвэрлэлтийн орлого 66 хувиар тус тус буурч 24 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин “Аэро Монголиа” компани өнгөрсөн онд 1200 нислэг хийсэн бол 2020 онд 550 орчим нислэг үйлдэж, нислэг 50 хувиар, төлөвлөгөөт орлого нь 65 хувиар буурсан бөгөөд нэг онгоцоо хадгалалтын горимд шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн “Ковид 19” вирус дан ганц агаарын тээврийн компаниуд төдийгүй агаарын хөлгийн засвар үйлчилгээ, сэлбэг худалдаа, онгоцны түрээс гэхчлэн бүх төрлийн авиа бизнест сөргөөр нөлөөлжээ.

Онгоцыг рестораны загвараар ашиглаж, бизнесийн шинэ хувилбаруудыг туршиж байна

Манай улсын агаарын тээврийн орлогын дийлэнх гадаадын жуулчдад үзүүлж буй үйлчилгээ болоод ОХУ, БНХАУ, БНСУ-ын нислэгүүдээс ихээхэн хамаардаг учир энэ салбар шууд зогсонги байдалд орж, үйл ажиллагаа нь цөөн тооны дотоодын нислэгүүд дээр дэнжигнэж байна. “Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал “Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд Хятадын нислэгүүд, хоёрдугаар сараас эхлэн олон улсын нислэгүүд зогссон. Манай улсын агаарын тээврийн бизнес орон нутгийн хуваарьт нислэг, аялал жуулчлалын нислэг, уул уурхайн нислэг, олон улсын нислэг гэсэн орлогын дөрвөн үндсэн сувагтай. Орон нутгийн нислэг ашгийн төлөө бус бөгөөд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэдэг. Энэ алдагдлаа олон улсын болон аяллын нислэгээс нөхдөг байсан. Яг одоо уул уурхайн салбарын нислэгийн 30 хувийг “Хүннү эйр” болон манай компани хуваан гүйцэтгэж байна. Одоогийн энэ нөхцөлд агаарын тээврийн салбарыг “Оюутолгой” компани авч явж байна гэж хэлэхэд буруудахгүй” гэж хэлэв. Орон нутгийн хуваарьт нислэгээр ихэвчлэн эрүүл мэндийн шалтгаантай, өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчдог бөгөөд энэ нислэгээс ашиг харах боломжгүй аж. “Хүннү эйр” компанийн хувьд мөн адил орон нутгийн нислэгүүдээ үргэлжлүүлж, уул уурхайн нислэгийн 15 хувийг гүйцэтгэж байна.

Харин Засгийн газрын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК нь 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар АНУ-ын Сиатл, Австралийн Сидней, Перт, БНЧУ-ын Будапешт, БНТУ-ын Истанбул, БНЭУ-ын Дели зэрэг хот руу тусгай үүргийн 90 гаруй нислэг үйлдэж, 80 гаруй улсад ажиллаж амьдарч байсан 27,000 гаруй иргэнээ тээвэрлэжээ. Мөн “Олон улсын нислэг зогссон тул орлого олох үүднээс Ази, Европын хооронд карго ачаа тээвэрлэх тендерүүдэд амжилттай оролцож карго ачааны нислэг үйлдэж тодорхой хэмжээний орлого олж байгаа. “Монголын сайхан орон мөнгөн хөлгийн цонхоор” нэртэй Монгол орны үзэсгэлэнт газруудыг агаараас харах боломжийг бүрдүүлсэн аяллын шинэ бүтээгдэхүүн гарган ажиллаж байна. Түүнчлэн газарт байгаа МАКС онгоцоо нислэг үйлдэж буй хэлбэртэйгээр хоол амталгаа, сурталчилгаа, рестораны чиглэлээр газарт нь ашиглах боломжийг судалж байгаа. МИАТ Экскурс хөтөлбөрөө өргөжүүлснээр тодорхой хэмжээний төлбөртэй болгож байгаагаас гадна МИАТ Сувенир бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулах зэргээр нислэгийн бус орлогоо нэмэгдүүлэх бүхий л боломжийг хайн ажиллаж байна” хэмээн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр ярилаа.

Ажлын байрыг хадгалахын тулд 35 тэрбум ам.доллар зарцуулав

Хэдийгээр агаарын тээврийн компаниуд алдагдлаа нөхөж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд байж болох бүх л хувилбарыг дэвшүүлж байгаа ч төрийн дэмжлэг шаардлагатай гэдэг нь зайлшгүй. Олон улсын хэмжээнд ч агаарын тээврийн салбар бүхэлдээ уналтад орсон тул улс орнууд төрөл бүрийн туслалцаа үзүүлж, авиа бизнесийг сэхээнд орохоос хамгаалж байна. Тухайлбал, “Statista” компанийн мэдээлснээр Өмнөд Солонгосын агаарын тээврийн хамгийн нөлөө бүхий “Asiana Airline” болон “Korean Air” компаниуд Засгийн газраасаа 2.9 их наяд воны тусламж авч, ажлын байраа хадгалж үлдэхээ мэдэгдсэн байна. Харин Америк, Франц, Япон болон Герман улсууд 2020 онд өмнөх оны бүтэн жилийн борлуулалтынх нь 20-36 хувьтай тэнцэхүйц хэмжээний тусламжийг улсынхаа агаарын тээврийн салбарт оруулсан аж.

Н.Мөнхжаргал
“Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал

Цар тахлын улмаас олон улсын нислэгийн тоо эрс багассантай холбоотойгоор агаарын хөлгийн түлшний үнэ дэлхийн зах зээлд ойролцоогоор 40 хүртэлх хувиар буурсан нь түлшийг хямд үнээр авч нөөцлөх боломжийг бүрдүүлж байна. Монгол Улс агаарын хөлгийн түлшээ ОХУ-аас импортоор худалдан авдаг ба 1 тонн түлшний үнэ олон улсын ханштай харьцуулахад 200 ам.доллароор үнэтэй байдаг. Мөн агаарын хөлгийн худалдах болон түрээсийн үнэ буурснаар парк шинэчлэл хийх таатай нөхцөл байдал үүсээд байгааг онцлох хэрэгтэй. Тиймээс манай компани дээрх боломжуудыг ашиглан агаарын хөлгийн түлшийг нөөцлөх мөн шинээр “AIRBUS-319” агаарын хөлгийг худалдан авахаар төлөвлөж байна.

Энэхүү тусламжийн талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Дэлхийн олон орны Засгийн газар зөвхөн агаарын тээврийн компанийн тогтвортой үйл ажиллагааг хангахад бус тус салбарын ажлын байрыг хадгалах, ажиллагсдын цалин хангамжийг тогтвортой байлгахад онцгой анхаарч байгаа нь нийт тусламжийн 28.5 хувийг цалингийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгосноос харагдаж байна” хэмээв. Энэ өртгийг мөнгөн дүнгээр авч үзвэл 35 тэрбум ам.доллар аж. Тэрбээр агаарын тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчин, ажлын дадлага туршлага, аюулгүй байдал хамгийн чухал тул “МИАТ” цалингийн зардлаа тодорхой хувиар бууруулж ажлын байраа хадгалах бодлого баримталж буй талаар танилцуулаад “Бид цар тахлыг давахын тулд хүнд нөхцөлд эв нэгдэлтэй ажиллаж байна. Ажлын байраа хадгалахын тулд зардлаа бууруулах, томилолт сургалтын зардлыг хэмнэх, шинээр ажилтан авахгүй байх, мөнгөн урсгал болон өрийн удирдлагыг хэрэгжүүлэх, орлогоо төрөлжүүлэх, нэмэгдүүлэх зэрэг бүхий л аргыг хэрэглэж байна” гэсэн юм.

Харин “Аэро Монголиа”-гийн гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал “Агаарын тээврийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийн тулд 3-5 жил зарцуулдаг. Энэ хугацаанд тухайн ажилтанд сургалтын хөрөнгө оруулалт хийхээс гадна ажилтан дадлага туршлагатай болж алдаа гаргах эрсдэл буурдаг. Тиймээс авиа компанийн үндсэн хөрөнгө болсон боловсон хүчнээ бид цомхотгоогүй. Ажилчдынхаа үндсэн цалингийн 60 хувийг олгож, түүнд нь таарсан ажлын ачаалал өгч байгаа. Нийгмийн даатгалын хөнгөлөлт, хувийн хэвшилд олгосон дэмжлэг, ажилтнуудад олгосон 200 мянган төгрөгийн тэтгэмж бодит дэмжлэг болж чадсан. Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарын борлуулалт шууд хамааралтай. Хил нээгдэх хугацаа тодорхой бус байгаа учраас 2021 онд жуулчин авах эсэх эргэлзээтэй. Орж ирсэн ч бидний хүлээлтэд хүрэхгүй болов уу. Давагдашгүй хүчин зүйл учраас манай байгууллага бизнесийн өөр хувилбарууд болох нэг агаарын хөлгөө зарах, түрээслүүлэх гэх мэт хувилбаруудыг судалж байна” хэмээн цар тахлын үеийн төрийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар хуваалцлаа.

Purevjargal Altansukh

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

13/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist