
Даваа гарагт АНУ-ын сангийн яамнаас Оросын засгийн газар нээлттэй бондын төлбөрөө Америкийн банкуудад хадгалагдаж буй долларын нөөцөө ашиглан төлөх үйл явцыг зогсоох шийдвэр гаргажээ. Орост үзүүлж буй санхүүгийн дарамтыг чангатгах бодлогын нэг хэсэг болсон энэ шийдвэр нь тус улсын долларын нөөцийг шавхаж, цаашлаад дефолт зарлах хэмжээний эрсдэлд хүргэх нөлөөтэй аж.
Украины дайнтай холбоотой Вашингтоноос авч буй хориг арга хэмжээний хүрээнд Америкийн байгууллагууд дахь Оросын засгийн газрын хөрөнгийг аль хэдийнэ царцаагаад байгаа ч тэрхүү хөрөнгөө ашиглан өр төлбөр төлөхийг нь хориглоогүй байсан аж. Тэгвэл энэ даваа гарагаас эхлэн Орос улс тус хөрөнгийг ашиглан бонд эзэмшигчдэд өр төлбөрөө төлөх эрхгүй болж байна.
АНУ-ын сангийн яамнаас дээрх шийдвэрийг гаргах үед Оросын төлөх ёстой нийт бондын төлбөрийн хэмжээ 600 сая ам.доллар орчим байжээ.
Энэхүү арга хэмжээ нь Путины засгийн газрыг өөрийн долларын нөөцөөр Украин дахь дайныг үргэлжлүүлэн санхүүжүүлэх үү, эсвэл гадаад өр төлбөртөө ашиглах уу гэсэн хоёр сонголттой үлдээх болохыг АНУ-ын сангийн яамнаас онцолжээ.
Эх сурвалж: Forbes