Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

MIT Их Сургуулийн оюутнууд сансарт өөрөө өөрийгөө угсрах чадвартай роботуудыг бүтээж байна

by Uyanga Enkhbat
10 months ago
Reading Time: 1 min read
MIT Их Сургуулийн оюутнууд сансарт өөрөө өөрийгөө угсрах чадвартай роботуудыг бүтээж байна
Share on FacebookShare on Twitter

Массачуссетсийн Технологийн Институтийн (MIT) хэсэг оюутнууд зорьсон ажлаа бүтээж чадвал  “програмчлагддаг матер” хэмээх зүйл бодитоор бий болох нь цаг хугацааны асуудал юм.

Энгийнээр тайлбарлавал энэ нь олон зуун мянган наноботууд командын дагуу өөрөө өөрийгөө угсарч, эсвэл задрах технологи аж. Үүний ачаар сансрын станцын их биеийн хэсгийг орлуулах, солирын хэлтэрхий шинжлэх төхөөрөмж бүтээх, сансрын нисгэгчдэд зориулсан сандал, ширээг босгох гэх мэт зөгнөлт кинон дээрх шиг зүйлс биеллээ олох юм

Наноботуудын манёвр болон удирдлагын технологийг хөгжүүлж буй MIT-ийн багийн оюутан Мартин Ниссер “Үүнийг дахин боловсруулах боломжтой 3D принтийн арга гэж ойлгож болно. Эсвэл Трансформерс кинон дээрх автоботууд шиг” хэмээн тайлбарлав. 

RELATED STORIES

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022

Тэдгээр бяцхан роботуудыг Электровоксель (воксель=эзлэхүүнт пиксель) гэж нэрлэдэг бөгөөд одоогоор туршилтын үе дээрээ явж буй аж. Ниссер тэдгээрийг түргэн хугацаанд, эдийн засагт хэмнэлттэйгээр өөрсдийгөө хэлбэрт оруулах урьд өмнө байгаагүй шинэ аргыг олсон байна. 

“Өөрөө хэлбэрт ордог робот бүтээх явцад тулгарах хамгийн том сорилт нь тэрхүү жижиг модулийг өөрөө хөдөлдөг болгохын тулд тус бүрт нь тооцооллын технологи, зайнаас мэдрэх цахилгаан төхөөрөмж, идэвхжүүлэгч суулгах явдал юм.” хэмээн Ниссер дурджээ.

Харин модулийг өөрөө өөрийгөө хэлбэрт оруулдаг болгохын тулд дотор нь цахилгаан соронзон суурилуулжээ. Тус цахилгаан соронзон нь үйлдвэрлэхэд хялбар бөгөөд хямд, техникийн үйлчилгээ шаарддаггүй нь тун олзуурхууштай үйл явдал болсон юм.

Багийнхны өгүүлснээр одоогийн модуль роботууд нь дуу чимээ ихтэй, том овор томтой, хөдөлгөх мотор нь үнэтэй аж. 

Одоогоор бүтээгдээд буй Электровокселийн үлгэр загварууд нь зургаан сантиметрийн урттай, 12 өнцөгт нь цахилгаан соронзон суулгасан аж.  Өөрөөр хэлбэл хэмжээ нь харьцангуй том учир ямар ч бүтцэд оруулсан болхи, овор ихтэй байх болно. Тэдгээрийг хэрэглэж болохуйц болгохын тулд Ниссер болон түүний багийнхан ЭлектроВокселийн хэмжээг эрс жижгэрүүлэх шаардлагатай тулгараад буй ажээ.

“Бид Электровокселийг жижигхэн болгохоор идэвхтэй ажиллаж буй. Дахин боловсруулдаг 3D принтер шиг болгохын тулд олон зуун мянган удаа хэлбэрт оруулан туршилт хийх шаардлагатай” хэмээн Ниссер дурдлаа.

Эх сурвалж: Forbes

Uyanga Enkhbat

Related Posts

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
Хойд Солонгос улс оффисын ажилтнуудыг ган гачигтай тэмцэх ажилд дайчилжээ
Нийтийн

Хойд Солонгос улс оффисын ажилтнуудыг ган гачигтай тэмцэх ажилд дайчилжээ

05/05/2022
Дэлхийн компаниуд дахь тогтвортой хөгжил хариуцсан мэргэжилтний орон тоо 2021 онд гурав дахин нэмэгджээ
Нийтийн

Дэлхийн компаниуд дахь тогтвортой хөгжил хариуцсан мэргэжилтний орон тоо 2021 онд гурав дахин нэмэгджээ

05/05/2022
“30 хүртэлх 30” – Д.Мөнхбаяр
30 хүртэлх 30

“30 хүртэлх 30” – Д.Мөнхбаяр

04/05/2022
Г.Ундармаа: “Би уран бүтээлээрээ түүх бүтээхийг хүсдэг”
Лидерүүд

Г.Ундармаа: “Би уран бүтээлээрээ түүх бүтээхийг хүсдэг”

04/05/2022
“Aston Martin” компани өмнө нь “Ferrari”-г удирдаж байсан Амедео Фелисаг гүйцэтгэх захирлаараа томилжээ
Нийтийн

“Aston Martin” компани өмнө нь “Ferrari”-г удирдаж байсан Амедео Фелисаг гүйцэтгэх захирлаараа томилжээ

04/05/2022
Covid19-ийн хүндрэлээс шалтгаалж хүний IQ-ийн түвшин 10 оноогоор буурах эрсдэлтэйг судалгаагаар харуулжээ
Нийтийн

Covid19-ийн хүндрэлээс шалтгаалж хүний IQ-ийн түвшин 10 оноогоор буурах эрсдэлтэйг судалгаагаар харуулжээ

04/05/2022
“Юникорн” компани гэж юу вэ?
Бизнес

“Юникорн” компани гэж юу вэ?

04/05/2022
“30 хүртэлх 30” – Ц.Бат-Оргил
30 хүртэлх 30

“30 хүртэлх 30” – Ц.Бат-Оргил

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist