
Covid 19-ын тархалтаас болж нийлүүлэлтийн гинжин хэлхээ, үйлдвэрлэл, ашиг орлого, хөрөнгө оруулалт, боловсон хүчний хангалтад саад учирч буйг Шанхай хот болон Хятад дахь АНУ-ын худалдааны танхимаас (AmCham) баасан гарагт гаргасан судалгаагаар тогтоожээ.
Гуравдугаар сарын 29-өөс 30-ны хооронд Хятадын 167 компани, тэр дундаа Шанхай хотод үйл ажиллагаа явуулдаг 120 компанийн төлөөлөгчдөөс авсан судалгаагаар тэдний 99 хувь нь Хятад дахь covid 19-ийн одоогийн дэгдэлт дээрх салбаруудад сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн байна.
Баасан гарагт Хятадад covid 19-ийн 2,086 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр бүртгэгдсэн тохиолдлын тоо нь 1,787 байсныг Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдэгджээ.
Шанхай хот дахь үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь зогссон томоохон компаниудын нэг бол Tesla юм. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсноо ажилтнууд болон нийлүүлэгчдэдээ даваа гарагт мэдэгдсэн аж.
Эх сурвалж: Forbes