Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Баялгийн шинэ эх үүсвэр

by Bat-Ochir
10 months ago
Reading Time: 1 min read
Баялгийн шинэ эх үүсвэр
Share on FacebookShare on Twitter

Хиймэл оюун ухаан дэлхийн бизнесийн чиг хандлагыг хамгийн ихээр өөрчилж, мэдээллийн технологийн салбар бүхэлдээ энэ төрлийн хөгжүүлэлтэд анхаарлаа хандуулж байна

Дижитал шилжилт, технологийн хувьсгал, хиймэл оюун зэрэг ойлголт өдгөө шинэ бус байдаг л нэг ойлголт болж, дижитал хэрэгсэл, компьютер хүн шиг логик сэтгэлгээтэй болно гэх 100 жилийн өмнөх зөгнөл өдгөө энгийн ойлголт болов. 2020 онд дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухаанд оруулсан компаниудын хөрөнгө оруулалт 70 орчим тэрбум ам.долларт хүрлээ. Энэ тоо 2025 он гэхэд 232 тэрбум ам.долларт хүрнэ гэж “KPMG” шинэ тайландаа дурджээ.

Хэдийгээр хиймэл оюун бидэнд асар их боломжийг өгөх ч үүний нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлд хамгийн өндөр эрсдэл учрах магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч хөгжүүлэгчид хиймэл оюун ухаан нь аль ч салбарын мэргэжилтнүүдийг орлохоос илүү тэдний чадварыг нэмэгдүүлнэ гэх байр суурийг илэрхийлж буй. Олон бизнес эрхлэгчид хиймэл оюун ухааны нөлөөллийн талаар эргэлзэж буйгаа мэдэгдсэн бөгөөд ажилтнуудаа эрс өөрчлөлтөд бэлтгэсэн гэдэгтээ тийм ч итгэлгүй байгаагаа илэрхийлж байна. Гэсэн ч бизнесээ өсгөх, амжилттай ажиллуулах хамгийн хүчтэй зэвсэг нь хиймэл оюун болсон учраас тэргүүлэх компаниудын өрсөлдөөн тус технологийг хэн түрүүлж эзэмшихэд чиглэж буй. Энэ утгаараа удирдах албан тушаалтнуудын 40 хувь нь ирэх гурван жилд хиймэл оюун ухаанд оруулах хөрөнгө оруулалтаа 20 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байна. Компаниуд “Tesla”, “Amazon”-ы түвшинд өрсөлдөхийн тулд бизнесийн үйл ажиллагааныхаа загварыг цогцоор нь өөрчлөх шаардлагатай байна. Зөвхөн компаниудын энэ өөрчлөлтийн хүрээнд л гэхэд хиймэл оюуны хөрөнгө оруулалтын хэмжээ дараагийн шатанд очих аж.

Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалтаар Америк, Хятад улс дэлхийд тэргүүлж байна. Хятадын эдийн засгийн хөгжилд үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэлийн салбар нь голлож байсан бол сүүлийн 2-3 жилд технологи, хиймэл оюуны үүрэг тэргүүлэх чиглэл болж эхэллээ. Тус улсын хамгийн чинээлэг давхаргынхан хөрөнгөө цахим зах зээлээс бүрдүүлж эхэллээ. Ийнхүү улс орнуудын эдийн засгийг дэмжих тэргүүлэх салбар нь мэдээллийн технологи болж, баялгийн шинэ эх үүсвэр нь хиймэл оюун болж хувирлаа. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр тэргүүлэх “Intel”, “Nvidia”, “Qualcomm” зэрэг компаниуд тэргүүлж, энэ төрлийн нээлттэй эхийн платформ, хөгжүүлэгчдийн ихэнх нь Америкт төвлөрч байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгаас гадна Өмнөд Солонгос, Япон улс энэ салбарын гол өрсөлдөгчдөөр нэрлэгдэж буй.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Цар тахлын улмаас үүссэн эмх замбараагүй байдлыг үл харгалзан хиймэл оюун ухаан дэлхий дахинд үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлсээр байна. Covid-19-ын үед боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтаараа Хятад улс Америкийг ардаа орхижээ. Энэ салбарт сурагчдын дүнг засах, алдааг хянахад хиймэл оюун чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн эрүүл мэндийн салбар хиймэл оюун ухааны талаарх сонирхол, хөрөнгө оруулалтаа тахлын үед нэмэгдүүлж, өвчтөний тусламж үйлчилгээг олон төрлөөр өөрчилж байна. Технологи суурьтай дижитал дүрслэл, өвчтөнд шаардлагатай эмнэлгийн нөөцийг илүү өргөнөөр ашиглах боломжийг хиймэл оюун олгож байна.

Хиймэл оюун ухаан нь компанийн ашигт ажиллагааны түвшнийг дунджаар 38 хувиар нэмэгдүүлэх боломжтой бөгөөд 2035 он гэхэд дэлхийн эдийн засагт 14 их наяд ам.долларын бодит нөлөөг үзүүлнэ хэмээн тооцоолж байна. Өнөөгийн хиймэл оюун ухааны шилдэг компаниуд технологийн салбарт тэргүүлж байна. Хиймэл оюуны хөгжүүлэлт гэр орон, ажлын байр, олон нийтийн хэрэглээний хүлээлтээс давж бизнесүүдийн өсөлтийн хүч боллоо. Тэр ч утгаараа салбар бүрт энэ төрлийн чадварлаг ажилтны эрэлт нэмэгдсээр байна. Илон Маскын “SpaceX” компани олон хүний боломжгүй гэж байсан хэний ч санаанд багтамгүй сансрын төслөө хэдхэн жилийн өмнө танилцуулж байсан бол өнөөдөр асар өндөр төлбөртэй, дэлхийн агаар мандалд хог болон үлддэг байсан пуужин хиймэл оюун ухааны тусламжтай өөрөө өөрийгөө дэлхий дээр буулгаж байна. Мөн урдах замаа 99,999 хувийн нарийвчлалтайгаар таамаглаж чадах “Tesla” компанийн өөрөө өөрийгөө жолооддог автомашин нь хүний санаандгүй үйлдлээс үүдэн гардаг авто ослыг бараг үгүй болгож байна. Түүнчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудын хоолны газруудад зөөгчийг орлох ухаант роботууд ажиллах нь түгээмэл үзэгдэл боллоо.

Хиймэл оюун ухааныг загварчлахад маш их хэмжээний өгөгдлийг бүрдүүлэх нь хамгийн чухал байдаг аж. Энэ төрлийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй улс, компаниуд олон жилийн өмнөөс нэг стандартаар, зориулалтын дагуу өгөгдлөө бэлдсэн бөгөөд өдгөө улсын байгууллагуудаас нь эхлээд хувийн хэвшил хүртэлх дийлэнх газрууд нь цугларсан өгөгдөл дээрээ хиймэл оюуны загваруудыг хэд хэдэн янзаар боловсруулж, зах зээлд нэвтрүүлж буй. Монгол Улсын хувьд технологийн суурь дэд бүтэц харьцангуй сайн хөгжиж байгаа ч яг хиймэл оюун ухаанаар мэргэшсэн хүний нөөц дутмаг аж. Үүнээс шалтгаалан манайд хиймэл оюун ухааны технологи суурьтай компани маш цөөхөн байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна. Энэ технологийг Монголд банк санхүүгийн салбар, тэр дундаа финтек компаниуд зээлдэгчийн мэдээлэлд үндэслэн зээл олгох үгүйг шийдэх зэрэг процесст ашиглаж, хөгжүүлж буй. Мөн яриаг бичвэрт буулгах, бичвэрийг яриа болгох, орчуулга хийх, автомашины дугаар таних зэрэг загваруудаар монголчууд хиймэл оюуныг ашиглаж буй. Бид ирээдүйд хиймэл оюуныг илүү амжилттай нэвтрүүлэх, ашиглах, олон улсаас хол хоцрохгүйн тулд мэргэжилтнүүдээ бэлтгэхээс гадна бүхий л салбар, шатанд өгөгдөл цуглуулах шаардлагатай байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна.

А.ПҮРЭВЖАРГАЛ

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist