Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

Гадаад худалдааны мастер

by Bat-Ochir
10 months ago
Reading Time: 1 min read
Гадаад худалдааны мастер
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс эдийн засгийн хувьд чөлөөт, зах зээлийн тогтолцоонд шилжиж, Монголын бизнесүүд өсөж өндийсөн өнгөрсөн 30 жилийн хугацаанд тууштай бизнес эрхэлсэн цөөн эрхэм байдгийн нэг нь Б.Жаргалсайхан. Цахилгаан барааны импорт, худалдааны чиглэлээр тууштай бизнес эрхэлж буй түүнийг та, бид “BSB Service” компаниар нь сайн мэднэ.

“Аз жаргалтай амьдрахад баян байх нь тийм чухал биш. Үүнийг бидэнтэй нэг гараанаас эхэлж, зах зээлд зэрэг хөл тавьсан Зүүн Европын орнууд харуулж байна. Тэд биднээс баян биш боловч хүмүүс нь соёлтой, хоорондоо сайхан харилцаж, сайхан амьдарч болоод байна” хэмээн “BSB Service” компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан өгүүлж байна.

Өнөөдрөөс 30 жилийн өмнө цахилгаан барааны импорт эрхэлдэг компаниуд хоёр, гурваараа нийлж 20 тоннын нэг контейнер барааг дотоодын зах зээлд хамтран импортолдог байсан бол өнөөдөр зөвхөн “BSB Service” компани дангаараа жилд 40 тоннын 500 контейнер бараа оруулж ирж байна. Монгол Улсын зах зээлийн багтаамж болоод цахилгаан барааны бизнесийн анхдагчдын нэг “BSB Service” компанийн үйл ажиллагаа хэр тэлснийг энэхүү үзүүлэлт илтгэнэ.

30 жилийн өмнө монголчуудын хэрэглээ, амьдралын түвшин өнөөгийнхөөс буурай байлаа. Айл өрхүүд гэртээ цахилгаан бараа авахдаа тэр бүр үнэтэй, брэнд бүтээгдэхүүн сонгодоггүй байв. Харин “BSB Service”-ийн хувьд анхнаасаа нэр хүндтэй, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнийг борлуулах бодлого баримталсан аж. “Үнэтэй ч гэлээ, чанартай барааг зах зээлд санал болгосон бизнес урт хугацаанд илүү амжилттай явдаг юм байна. Бид өнөөдөр зах зээлдээ манлайлж, борлуулалтаараа тэргүүлж байна. Чанараас бусдыг чухалчилсан компаниуд хоорондоо л өрсөлдөж байна” хэмээн тэрбээр бизнесийнхээ амжилтыг томьёолж байна. Гэхдээ “BSB Service” хэт өндөр үнэтэй, тансаг хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүнийг чухалчилдаггүй. Зөвхөн чанартай, олонд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн брэнд боловч худалдан авах чадавхид нийцсэн үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

BSB гэдэг нь Банк, Санхүү, Бүртгэл гэсэн гурван үгний товчлол бөгөөд анхандаа банкуудад санхүүгийн программ хангамж нийлүүлдэг компани байв. Тухайн үед арилжааны банкууд ч мөн гараанаас гарч эхэлж байсан үе тул тэдэнд программаа ажиллуулах компьютер, компьютероо байрлуулах ширээ гээд оффисын бүхий л хэрэгцээг “BSB Service” бага багаар нийлүүлж худалдааны салбарт хөл тавьсан түүхтэй. Харин өнөөдөр “BSB Service” цэвэр худалдааны компани. Энэ компанийг зах зээлийн хамгийн том тоглогч болгосон хүн нь Б.Жаргалсайхан юм.

1983 онд хуучнаар ЗХУ-ын (одоогийн Беларусь улсын) Минск хотод Улс ардын аж ахуйн дээд сургуулийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн Б.Жаргалсайхан БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яаманд долоон жил ажиллажээ. Улс төрийн товчоо Засгийн газар болон өөрчлөгдөхөд тэрбээр Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны мэргэжилтэн, Худалдаа, үйлдвэрийн яамны харьяа Өргөн хэрэглээний барааны төв биржийн захирлаар ажиллаж байлаа. 1993 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих үед тэрбээр Засгийн газрын хөтөлбөрөөр Нидерланд улсад бизнесийн удирдлагын анхны мастеруудыг бэлтгэхэд багтаж байв.

Сургуулиа төгсөж ирсний дараа хоёр жил орчим хувийн бизнесээ эрхэлж байгаад “BSB Service” компанийн үүсгэн байгуулагч А.Сүхдоржтой ажил хэргийн түншүүд болж улмаар “BSB Service” компанийн хувь нийлүүлэгч болсон аж. “Миний хувьд мөнгөтэй болох гэж хувийн сектор руу ороогүй. Зах зээлийн эдийн засаг миний хувьд социалист эдийн засгаас хамаагүй дэвшилтэт, хамаагүй өрсөлдөөнтэй, хурдан, хөгжингүй санагдаж, тэр схем, загвар нь илүү ирээдүйтэй гэж л харсан. Тиймээс номыг үзэж, суралцсан хүний хувьд өөрийгөө бизнесийн салбарт сорьж үзье гэж бодсон” хэмээн тэрбээр онцолсон юм.

Гурав дахь арван жилдээ худалдааны бизнес эрхэлж буй тэрбээр цаашдаа ч худалдааны салбарт “үнэнч” байх бодолтой. Энэ нь ч шалтгаантай. Өнгөрсөн хугацаанд тэрбээр хэд хэдэн удаа бизнесийн өөр талбарт хөл тавих оролдлого хийсэн ч удалгүй орхих шийдвэрүүд гаргажээ. Тухайлбал, “Incomnet” хэмээх сансрын холбооны компани байгуулсан нь 5-6 жил үйл ажиллагаа явуулсан юм. Энэ бизнесээс гарах болсон учраа тэр “Сансар, мэдээлэл, харилцаа холбооны өрсөлдөөнийг төр чөлөөтэй тавихгүй байх шиг байна. Бодитой төлөвлөж болдог салбар руу орвол амжилт олох эсэхээ зөв тооцох боломжтой. Өнөөдөр Монголын бизнесийн тулааны талбарт дүрэм байхгүй” гээд төрийн бизнес эрхэлж байгаа салбарт цэвэр чөлөөт өрсөлдөөн байх боломж муу талаар өгүүлэв.

Нөгөө талаас Б.Жаргалсайхан ажилтнуудаа ч аль болох тогтвортой, тууштай ажиллуулахыг зорьдог. “Миний үзэж буйгаар хүн нэг ажлыг олон жил хийж байж мэргэшдэг. Товчхондоо, эхний гурван жилд тэр ажлыг дөнгөж сурч, шаардлага, стандартад хүрч байгаа юм. Дахиад гурван жил ажиллаж байж сайн ажилтан болно. Өөрөөр хэлбэл, стандартын түвшинд хүн эхлээд ажиллаж сурна, дараа нь стандартаас давсан чадвартай болж эхэлдэг” хэмээн ярилаа. Тиймээс тус компанийн нийт ажилтнуудын 50-аас илүү хувь нь зургаа болон түүнээс жилээс дээш хугацаанд ажилласан байх аж. Үүнийг ч дэмжих бодлого баримталдаг бөгөөд олон жил ажилласан мэргэжилтэн шинэ ажилтнаас бараг хоёр дахин өндөр цалин, хангамжтай, мөн мэдлэг боловсрол олж авах, сурахад нь байгууллагаас дэмжлэг үзүүлж, МBA цол хүртвэл цалингийн нэмэгдэл олгоно. Түүгээр зогсохгүй, ер нь англи хэлний шалгалтад өндөр оноо авбал цалин нь өснө. Энэ нь тэрбээр гадаадад төгссөн, гадаад ертөнцтэй харилцаж чаддаг ажилтнууд нь дэлхийн соёлд суралцаж, ажилдаа хандах хандлага, үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ ч соёлыг түгээдэг гэж үздэгтэй нь холбоотой. Товчхондоо, соёлтой боловсон үйлчилгээ, харилцаа нь үйлчлүүлэгчид жаргалтай хэрэглээг бий болгоно хэмээн Б.Жаргалсайхан үзэх аж.

“Манай компани хэрэглэгчдэдээ чанартай бараа, сүүлийн үеийн үйлчилгээг үзүүлэх стратегийн чиг баримжаагаа цаашдаа ч өөрчлөхгүй. Монголын дэлгүүрүүдийн үйлчилгээ Европ, Америкийн өндөр стандартын дэлгүүрүүдийн түвшинд хүрч, ойртохын төлөө явж байна” гэлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд “BSB Service” олон салбар нээж, дэлгүүрийнх нь талбай томорсоор байгаа ч оффис нь өнөөг хүртэл анх эхэлсэн тэр л байрандаа буй. Энэ талаар тэрбээр “Бизнес хийхэд зардлыг хамгийн бага байлгах нь чухал. Нөгөө талаас бизнес хийхэд оффис цомхон байх хэрэгтэй. Хэтэрхий томрохоор бизнес удааширдаг талтай” хэмээн тайлбарлалаа.

Ц.ЭЛБЭГСАЙХАН

Bat-Ochir

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist