
“NVIDIA” компанийн гаргасан хамгийн сүүлийн үеийн “GeForce RTX 3090 Ti” компьютерийн дүрсний карт анхны үнэ нь 1,999 ам.доллар дээр тогтож худалдаанд гарчээ. Өмнө нь энэхүү хүчирхэг картыг зах зээлд 4000 ам.доллар хүрнэ гэсэн таамаг гарч байсан юм.
Өнгөрөгч нэгдүгээр сард танилцуулагдсан “The RTX 3090 Ti” 24 гигабайтын GDDR6X санах ой, 10,752 цөм бүхий CUDA процессортой, өмнөх загвараас 14 хувиар илүү хурдан үзүүлэлттэй. Гуравдугаар сарын 29-нөөс эхлэн тус картыг АНУ-ын дэлгүүрүүдэд 2,000 ам.доллар, Их Британид 1,879 фунт, Европын орнуудад 2,249 еврогийн үнэтэйгээр худалдаанд гаргасан байна.
Гэхдээ “The RTX 3090 Ti”-ын нийлүүлэлт, нөөц одоогоор тун бага байгаа тул хэрэглэгчдийн дүгнэлт, санал сэтгэгдэл төдийлөн хангалттай биш байгаа аж.
Эх сурвалж: Forbes