
“Forbes” сэтгүүлийн брэнд франчайз болох “30 хүртэлх 30” жагсаалт жил бүр салбартаа манлайлж буй шилдэг 30 энтрепренерийг тодруулж тэдний амжилтаас дэлхий нийттэй хуваалцдаг билээ. Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэж буй “Forbes Mongolia” сэтгүүл энэхүү уламжлалыг улсдаа нутагшуулан “30 хүртэлх 30” жагсаалтын 2022 оны шилдэг энтрепренер залуусаа тодруулах гэж байгаагаа дуулгахад таатай байна.
Бизнес, эдийн засаг, нийгэм төдийгүй STEM, урлаг, соёл, спорт гээд цар хүрээний хувьд өргөн агуулгаар шалгаруулдаг “30 хүртэлх 30” жагсаалт шинэ, залуу энтрепренеруудын нэр хүндийн баталгаа болдог. Ийм ч учраас шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн салбартаа амжилттай яваа нэр хүнд бүхий гишүүд багтаж уг жагсаалтыг гаргадаг юм.
Ингээд “30 хүртэлх 30” жагсаалтыг бэлтгэх редакцын багт хөндлөнгийн шүүгчээр ажиллах 5 залууг танилцуулж байна.
1. Реппер, продюсер Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ (Big Gee)

2. “Таймс медиа корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал Ц. Пүрэвтүвшин

3. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын “MIBG” компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн

4. Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх ба хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа

5. Тансаг зэрэглэлийн хослолын брэнд “Premier Tailor” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг

Шалгаруулалт ирүүлэх танилцуулга материалыг 2022 оны гуравдугаар сарын 28-н хүртэл хүлээн авсан бөгөөд “Forbes Mongolia” сэтгүүл шилдгүүдээ 2022 оны дөрөвдүгээр сарын шинэ дугаараараа танилцуулахаар бэлтгэж байна.