
Тэрбумтан Суканто Танотогийн удирддаг “April” групп (Asia Pacific Resources International Limited) Индонез улсын Риау мужид байгаль орчинд ээлтэй цаасан хавтан үйлдвэрлэх 33.4 их наяд рупи (2.33 тэрбум ам.доллар)-ийн өртөгтэй үйлдвэр барих төслийг эхлүүлснээ мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Тус байгууламжийн барилгын ажил 2023 оны хоёрдугаар хагасын дундуур дуусах бөгөөд ашиглалтад орсныхоо дараа жил бүр байгаль орчинд ээлтэй 1.2 сая тонн цаасан хавтан үйлдвэрлэх аж.
“Энэ нь манай компани байгуулагдсанаас хойш хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм Ийнхүү бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх нь бизнесээ байгаль орчинд ээлтэй байдлаар өргөжүүлэх бидний зорилтын нэг хэсэг” хэмээн “April” группийн “PT Riau Andalan Pulp and Paper” компанийн дэд захирал Сихол Аритонанг мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү төслийн зорилго нь байгальд ээлтэй сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дотоод болон гадаадын зах зээлийн хэрэгцээг хангахад оршино.
“April” групп цаасан хавтан үйлдвэрлэхэд орох түүхий эдийн хэрэгцээгээ 100 хувь дахин сэргээгддэг талбайгаас хангаж байгаа аж.
Эх сурвалж: Forbes