
2021 онд АНУ-аас худалдан авсан газрын тосны хэмжээгээр Энэтхэг улс анх удаагаа бусад орныг тэргүүллээ. Мөн хоёр орны хооронд хийсэн худалдаа 100 тэрбум ам.долларыг давснаар Энэтхэг АНУ-ын гол худалдааны түнш 10 орны жагсаалтад дахин багтжээ.
Дэлхийн ардчилсан засаглалтай хамгийн том улс болох Энэтхэг сүүлийн хорин жилийн хугацаанд хурдацтайгаар АНУ-ын худалдааны гол түншүүдийн нэг нь болсон ч тус улс Оросын түрэмгийллийн эсрэг барууны орнуудтай нэгдэн эсэргүүцэл үзүүлэхгүй байгаа нь сүүлийн үед шүүмжлэлийн сэдэв болоод байна.
2021 онд АНУ Энэтхэг рүү 5.9 тэрбум ам.долларын газрын тос экспортолсон бөгөөд энэ нь 2020 оны нийт үзүүлэлтээс 119.35 хувийн өсөлттэй буюу АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хувиас гурав дахин их байсан аж. Мөн 2020 онд Энэтхэгийн гадаад худалдааны дундаж үзүүлэлт 44.29 хувиар өссөн нь 2019 оны үзүүлэлтээс 23.15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Forbes