
“Tesla” компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маск хоёр дахь удаагаа covid 19-ийн халдвар авсан ч шинж тэмдэг төдийлөн илрээгүй байгаа тухайгаа даваа гарагт твиттер хуудсандаа мэдэгджээ.
Өмнө нь вакцины гэрчилгээ болон гэртээ тусгаарлагдах журмыг хүчтэй эсэргүүцэж байсан түүнийг Covid 19-ийн тухай худал мэдээлэл тараасан гэж мэргэжилтнүүд үзэж байв.
Илон Маск 2020 оны сүүлээр шинжилгээ өгөхөд нэг өдрийн дотор хоёр эерэг, хоёр сөрөг хариу гарсан учир covid 19-ийн шинжилгээ халдварыг үнэхээр үнэн зөв илрүүлдэг эсэх дээр эргэлзэж буйгаа илэрхийлж байжээ.
Эх сурвалж: Forbes