
Ойрх Дорнодын хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагчид Украины дайн болон түүний эдийн засагт үзүүлэх үр нөлөөг харгалзан үзээд Орос дахь хөрөнгө оруулалтаа зогсоох болсноо мэдэгдэв.
Тухайлбал Катар улсын засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон Арабын Нэгдсэн Эмират улсын “Mubadala Investment” хөрөнгө оруулалтын компани сүүлийн хэдэн өдрүүдэд тус улс дахь хөрөнгө оруулалтын ажиллагаагаа зогсоохоо мэдэгджээ.
Орост бизнес эрхлэх илүү тохиромжтой орчин, улс төрийн тогтвортой байдал бий болтол шинээр хөрөнгө оруулахгүй гэдгээ Катар улсын гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Тани дурдсан байна.
Хэдий ойрх дорнодын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа зогсоож байгаа ч барууны компаниудын нэгэн адил хувьцаагаа зарах, Оросоос эдийн засгийн харилцаагаа тасалж бүр мөсөн гарах шинжгүй байгаа юм.
Эх сурвалж: Forbes