Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

Катар улс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан 100 гаруй шинэ зочид буудал нээнэ

by Uyanga Enkhbat
10 months ago
Reading Time: 3 mins read
Катар улс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан 100 гаруй шинэ зочид буудал нээнэ
Share on FacebookShare on Twitter

Арабын булангийн чинээлэг орнуудын нэг Катар улс 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны хооронд нутагтаа зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ний бэлтгэлд багагүй хөрөнгө зарцуулж байна.

Нийт хөрөнгийн хэмжээгээр дэлхийд дөрөвт бичигддэг Катар улс зөвхөн ДАШТ-ний үеэр ирэх жуулчдын хэрэгцээг хангах бус цаашид аялал жуулчлалаа өргөжүүлэх зорилгоор 100 гаруй зочид буудал болон түр хугацаанд байрлах боломжтой орон сууц барихаар төлөвлөжээ. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр 1.5 сая орчим жуулчин Катарт ирж, 20 орчим тэрбум ам.долларын ашиг оруулах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн Катарт зочилсон хөлбөмбөгийн олон фанатуудад үйлчлэхээр 16 аяллын хөлөг онгоцыг “хөвдөг” зочид буудал болгон ашиглах юм байна. Тус улсын аялал жуулчлалын төвийн мэдэгдсэнээр жуулчид тоглолт үзэхийнхээ хажуугаар тус орны соёлтой танилцах аяллын хөтөлбөрт олноор хамрагдах аж.

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022

Тэмцээн өндөрлөсний дараа зарим цэнгэлдэх хүрээлэнг буулгах, эсвэл энтертайнмент төв, концертын ордон болгон хувиргахаар төлөвлөжээ. Мөн эдийн засаг, байгаль орчны тогтвортой байдлыг хангах үүднээс цэнгэлдэх хүрээлэн барихад ашигласан ихэнх материал, гол бүтэц эд ангиудыг буурай хөгжилтэй орнууд руу тусламж болгон илгээх юм байна.

Ингээд Катарт шинээр баригдах зочид буудлуудаас таны анхаарлыг хамгийн ихээр татах бүтээн байгуулалтуудыг онцлон хүргэж байна.

  1. Banyan Tree Doha

Сингапурын “Banyan Tree” компанийн Ойрхи Дорнод дахь анхны бүтээн байгуулалт болох тэнгэр баганадсан “Banyan Tree Doha” зочид буудал хөлбөмбөгийн фанатуудын анхаарлыг татах нь гарцаагүй юм. 

Тэмцээн зохион байгуулагдах таван цэнгэлдэх хүрээлэн болон фанатуудын цугларах гол цэгтэй хамгийн ойрхон байрлалтай тус зочид буудлын рестораны хоолны цэс нь Энэтхэг, Тайланд, Итали үндэсний хоолны сонголтуудтай. 

2. Fairmont & Raffles Lusail Hotel & Residences

Францын Accor  компанийн тус зочид буудал Доха хотын хамгийн алдартай барилгуудын нэг  Katara Towers ихэр цамхгийн дотор байрлана. 

Катар улсын сүлдэн дээрх тахир сэлэмний загвараар баригдсан шинэхэн Katara Towers-ийн цонхоор нь далай, хотын үзэмжийг бишрэх боломжтой. 

3. Pullman Doha West Bay

Энэхүү зочид буудал нь уулзалт, арга хэмжээний чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг “Pullman”-ы эзэмшлийн барилга юм. “Pullman Doha West Bay” нь Доха хотын үзэсгэлэн, конвеншн төвтэй ойрхон байрлана.

4. Dream Doha

265 энгийн өрөө, люкс өрөө, гуч гаруй хувийн сууцаас бүрдэх “Dream Doha” зочид буудал нь энэ жил Нажма дүүрэгт ашиглалтанд орох бөгөөд тансаг зэрэглэлийн зоог барих, үдшийг зугаатай өнгөрүүлэх сонголтууд нь гадна, дотны олон хүмүүсийн зорьж очих шалтгаан болох юм.

5. St. Regis Marsa Arabia Island, The Pearl-Qatar

Катарын нийслэл хотын хамгийн алдартай “The Pearl” дүүрэгт байрлах “The Pearl-Qatar”  зочид буудал нь тансаг зэрэглэлийн зочид буудал хайж буй гэр бүлийн гишүүд, удаан хугацаагаар байрлах зочдод зориулсан 87 өрөөтэй барилга юм. 

6. Le Royal Meridien Doha

Доха хотын хойд зүгт орших шинээр боссон Лусайл хотод баригдах “Le Royal Meridien Doha” зочид буудал нь жуулчид болон бизнесийн томилолттой хүмүүст зориулсан өөр олон шинэ зочид буудлуудтай хамт нээгдэх юм. 

7. Rosewood Doha

Мөн Лусайл хотод баригдахаар төлөвлөгдөж буй “Rosewood Doha” барилгын загвар нь Катарыг хүрээлсэн шүрэн арлуудыг бэлгэджээ. Уг цогцолбор нь зочид буудлын өрөөнүүд, удаан хугацаанд байрлах зочдын орон сууц, хувийн орон сууцнуулаас бүрдэх аж.

Uyanga Enkhbat

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

23/06/2022
Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?
Мөнгө

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

17/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

08/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан
Мөнгө

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022
Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон
Мөнгө

Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

02/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist