Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

Хөл хорионы дараах өсөлт

by Bat-Ochir
10 months ago
Reading Time: 1 min read
Хөл хорионы дараах өсөлт
Share on FacebookShare on Twitter

Хэдийгээр дэлхий нийтийг өвдөг сөхрүүлсэн цар тахлын нөлөөнөөс болж хэсэг хугацаанд бизнесийн эргэлт зогсолтод орсон ч Монголын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийн томоохон тоглогчдын нэг “StarChase” компанийн хувьд эргээд тун богино хугацаанд хэвийн байдалдаа шилжин, бүр өсөлт үзүүлсэн хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Крэйг Врайт ярьж байна.

“Би танай сайхан оронд хөл тавиад, эхний хагас жил гоо үзэсгэлэнг нь мэдрэх боломжгүй карантинд байлаа. Арай гэж хөл хорио дуусаад хөдөө нутагт очиж үзээд дуу алдсан шүү. Би дэлхийн 80 орчим орноор аялсан ч Монгол шиг онгон дагшин байгалиа хэвээр авч үлдсэн улс харсангүй” гэж ноён Крэйг Врайт өгүүлэв. Английн Ноттингхамшир нутгаас гаралтай Врайт 20-иод жилийн өмнө автомашин дистрибьютерийн салбарт хөл тавьсан бөгөөд сүүлийн 10-аад жилийг Саудын Араб, Бахрейны Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Ойрхи Дорнодын чинээлэг орнуудад өнгөрүүлсэн нэгэн. Тансаг зэрэглэлийн, олон сая ам.долларын үнэтэй машин цуглуулдаг хааны гэр бүлд хүртэл үйлчилж байсан туршлагатай тэрбээр Монголд хөл тавиад дөнгөж нэг жил орчим болж байна. 

Өнгөрсөн оны аравдугаар сард “StarChase” компанийн захирлын ажлаа хүлээн авахаар Улаанбаатар хотод ирээд тусгаарлалтад орж байх үеэр нь коронавирусын халдвар тархаж, улс даяар хөл хорионд орж, Врайт ч шинэхэн ажилтнуудтайгаа зайнаас харьцан, ажлаа үргэлжлүүлэхээс өөр сонголтгүй болжээ. “Шинэ захирлын арга барилд дасаж, суралцах ямар ч тохиолдолд хэцүү байдаг. Гэтэл биеэр уулзаагүй даргатайгаа онлайнаар харилцан, тун гайхалтай ажиллаж, хүнд хэцүү цагт амжилт үзүүлсэн баг хамт олноороо маш их бахархаж байна” гэж тэр бяцхан гайхуулаад авлаа.

Шинэ автомашины борлуулалтын салбар Монгол гэлтгүй Азийн бүс нутагт харьцангуй шинэ бизнес юм. Арваадхан жилийн өмнө шинэ машин импортолдог компани тун ховор байсан ч эдүгээ Азийн зах зээл хурдацтай тэлж байна. Крэйг Врайтын харж буйгаар Монголын зах зээл Ойрхи Дорнодынхоос найм орчим жилийн хойно яваа ч энэ хурдаар өсвөл тун удахгүй зэрэгцэж очих аж. Түүнийг Монголд ирснээс хойш ганцхан жилийн дотор зөвхөн автомашин ч биш бүх төрлийн тансаг хэрэглээний зах зээл өссөөр байгаа нь анзаарагдаж байгаа гэлээ.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

Жишээлбэл, зөвхөн “Porsche” брэндийн хувьд 2020 онд 15 машин борлогдсон бол 2021 онд борлуулалт 60 хувиар нэмэгдэж 26 машин борлуулсан нь цар тахлын өмнөхөөс ч өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн онд тэд нийт гурван брэндийн 54 машин борлуулсан бол 2021 онд 84 машин борлуулсан ба ирэх онд 200 орчим төмөр хүлгийг шинэхэн эздэд нь хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа аж..

2022 оны хавар нээлтээ хийх тавдугаар үеийн “Land Rover – Defender V8” загварын эрэлт маш өндөр байгаа бөгөөд аль хэдийн 40 орчим урьдчилсан захиалга баталгаажаад байна.

Тансаг ангиллын шинэ машин худалдан авахын гол давуу тал нь хүн өөрийн гэрээ хүссэнээрээ тохижуулдгийн адилаар машинаа ч таалалдаа нийцүүлэн өөрчлүүлж болдогт оршино. Дэлхий дээрх “Porsche” брэндийн ихэнх машин яг адилхан загвартай ч салон, суудлын арьсны оёдлоосоо эхлээд өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Үйлчлүүлэгч дэлгүүрийн лангуун дээрх бөөнөөр үйлдвэрлэсэн бараанаас сонгоод гарахтай адилгүй учир шинэ машинаа өөртөө тааруулан сонгох, тоноглолыг нь өөрчлөх шийдвэрээ гаргахад бүтэн нэг өдөр, бүр хэдэн өдөр зориулах нь ч бий. Харин энэ бүх үйл явцыг зугаатай, таатай байлгаж, мэргэжлийн зөвлөгөө, шуурхай, сэтгэлд ханамжтай үйлчилгээ үзүүлэх нь борлуулагчийн үүрэг. Үнэтэй машин учир ийм үйлчилгээ үзүүлэхээс ч өөр аргагүй юм. 

“StarChase” компани шинэ автомашинаас гадна “Porsche”-ийн 111 онооны үнэлгээтэй шалгалтаар баталгаажсан, өөрийн брэндийн ашигласан автомашинуудыг мөн борлуулдаг. Тансаг ангиллын машин шинэ биш ч үнэ нь өндөр хэвээр байдаг тул ашиглахад бүрэн аюулгүй байдлыг нь баталгаажуулж байж ахин худалдаанд гаргадаг байна. Мөн дэлхийн 80 оронд үйл ажиллагаа явуулдаг Германы “BASF” группийн усан суурьтай, хүрээлэн буй орчинд ээлтэй машины будгийн брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, бизнесээ өргөжүүлжээ. 2019 онд дэлхий даяар 3.75 тэрбум еврогийн борлуулалт хийсэн уг будгийн онцлог нь маш бага хэмжээгээр их гадаргуу будаж болдог тул машин будах зардал, бүтээгдэхүүнийг хэмнэдэг ажээ.

“Porsche”, “Jaguar”, “Land Rover”, “Audi”, “Volkswagen”, “Aston Martin”, “BMW”, “Mercedes”, “Audi”, “Mitsubishi”, “Suzuki” зэрэг олон брэндийг төлөөлөн ажиллаж байсан Крэйг Врайтаас хэрхэн автомашины бизнестэй холбогдсоныг асуухад “Их сургуулиа төгсөөд Их Британийн армид алба хаасны дараа найз маань “Mazda”-д худалдааны төлөөлөгчийн орон тоо байна гэхэд “Би машин худалдаж авдаг болохоос борлуулдаг нь биш” гэж хариулсан юм. Гэтэл найз маань “Өөр хүн олтол 14 хоног манайд ажиллаад үз” гэж гуйхад нь зөвшөөрч, тэгээд л өнөөдөр энд сууж байна даа” гэж хэлээд инээв. Автомашины салбарт ажиллахын давуу тал нь олон төрлийн, олны танил хүмүүс, тэр ч бүү хэл язгууртан хаадын гэр бүлийнхэнтэй харьцана. Ажил дээрээ жинхэнээсээ хөгжилдөж, зугаацаж болдог өөр салбар ховор байх гэж мөн нэмэв. 

Тэрбээр 2011 онд Саудын Арабд ашиггүй ажиллаж байсан автомашины бизнесүүдийн үйл ажиллагааг өөрчилж, нэг ёсоор авардаг ажил хийж эхэлсэн байна. Дараа нь Бахрейны Хаант Улсад “Porsche” брэндийг төлөөлөх болсон бөгөөд зөвхөн тухайн бүс нутагт зориулсан бүтээгдэхүүнүүдийг санал болгож, таван сая ам.долларын машин борлуулж байсан байна. Улмаар дөрвөн жил орчим Арабын Нэгдсэн Эмират улсад ажиллаад, “StarChase” компанийн тавьсан саналаар Монголд ирсэн нь энэ юм. Азийн есөн оронд үйл ажиллагаа явуулдаг Сингапурын “StarChase” компанийн хувьд Монгол дахь салбартаа өндөр найдвар тавьж, хөрөнгө оруулалт хийж байгаа тул Врайт уриалгахан зөвшөөрчээ.

Замын түгжрэлийн асуудал улаанбаатарчуудын толгойн өвчин болж байгаа энэ цагт шинэ автомашины борлуулалт буурах бус, улам ч өснө гэж тэр үзэж байгаа аж. “Зам дээр олон цаг гацаж байгаа тохиолдолд машины хурд, дуу чимээ надад огт сонин биш. Харин машины суудал, салоны тухтай байдал, байгаль орчинд хэр ээлтэй, агаарт нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг эсэх нь илүү чухал”. Монголын залуу үе замын түгжрэл болон бохирдлын талаар илүү санаа зовдог болж байгаа бөгөөд цахилгаан машины эрэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Ялангуяа замын түгжрэлийн улмаас үүсэж буй бохирдлын хэмжээнд бүгд эмзэглэж байна. Гэвч цахилгаан машин нэвтрүүлэхийн тулд юун түрүүн дэд бүтэц, автомашин цэнэглэх цэгүүдийг байгуулах шаардлага бий. Мөн эрс тэс уур амьсгалтай цаг агаарт цахилгаан автомашины зай хурдан суух, удаан цэнэглэгдэх зэрэг бэрхшээл тулгардаг тул -40° хүрч хүйтэрдэг Монголын нөхцөлд литийн ион цэнэг хураагууртай машин илүү зохицдог байна. “Porsche” брэнд нь дэлхийд анх удаа литийн ион цэнэг хураагууртай цахилгаан машиныг үйлдвэрлэж байсан бөгөөд хамгийн сүүлд нэг цэнэглэлтээр 750 км зай туулах боломжтой Cayenne загварыг танилцуулсан юм. Гэвч үйлдвэрлэгчийн зүгээр Монгол Улсад литийн ионыг ахин боловсруулах төв байгуулах хүртэл цахилгаан машинуудаа нийлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа аж. Литийн ион нь машинд хэрэглэхэд аюулгүй боловч цэнэг хураагуурын хугацаа дуусах, гэмтэх зэрэг тохиолдолд аюулгүй газарт хадгалж, ахин боловсруулах шаардлагатай байдаг. 

2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэлийг хэвийн түвшинд аваачих үүрэг хүлээсэн томоохон байгууллагууд бүгд ногоон хөгжилд хөрөнгө оруулж байна. Ирээдүй ч цахилгаан машиныг чиглэж байгаа тул “StarChase”-ийн бизнес ч үүнд суурилах нь тодорхой. Харин литийн ионыг боловсруулах төвгүйгээс болоод урт хугацааны бизнесийн төлөвлөлт хийхэд бага зэрэг бэрхшээл тулгарч байгаа аж. Ойрын жилүүдэд Монголд литийн ионыг дахин боловсруулах төв байгуулагдах таатай сураг сонсогдож байгаа бөгөөд энэ нь ажил хэрэг болбол хорт хий ялгарахгүй цахилгаан машин өргөн хэрэглээнд шилжиж, хүн бүрд ашигтай хэрэг болох юм. Өдгөө бүх автомашин борлуулагчдын ирээдүйн төлөвлөгөө Засгийн газраас дэд бүтцийн салбарт баримтлах бодлогоос хамаарч байна.

О.АГИЙМАА 

Bat-Ochir

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist