Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Төсөөллөө зур

by Bat-Ochir
11 months ago
Reading Time: 2 mins read
Төсөөллөө зур
Share on FacebookShare on Twitter

130 сая ам.доллар босгож 1.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсноор “Picsart” нь “TikTok” болон “Instagram”-ийн үеийнхэнд зориулсан шинэ “Photoshop” болжээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армени улсад өсөж торнисон Ованнес Авоян урлагийн сургуульд суралцахыг мөрөөддөг байжээ. Сургуульд тэнцэхийн тулд шалгуулагчид ваарны хар зураг зурах ёстой байв. Авояны ноорог зураг сэтгэгдэл төрүүлж чадалгүй татгалзсан хариу авсан тул тэр өөр бүтээлч замыг сонгосон нь компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, машин сургалтын эхний үед анхаарал хандуулах байлаа. 

Энэ нүүдэл нь түүнд үр дүнгээ өгсөн. Дараагийн 30 жилийн хугацаанд Авоян программ хангамжийн гурван ч гарааны компани байгуулж, худалдсан бөгөөд тодорхой хэмжээний хөрөнгөтэй болж улмаар Арменийн технологийн дэвшлийн салбарт тэргүүлэгчдийн нэг болжээ.

Тэрбээр урлагт дуртай хэвээр байсан бөгөөд хүүхдүүдээ ч мөн адил урлагийн замналаар явахыг хүсдэг байв. 2011 оны нэгэн өдөр түүний 11 настай охин Зара нь сэтгэлээр унасан байдалтай түүн дээр ирэв. Тэр өөрийн зурсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтлэхэд, ширүүн шүүмжлэл бүхий сэтгэгдлүүд ирсэн тул зураг зурахаа болихыг хүссэн аж. ”Шүүмжлэл түүний итгэлийг хөсөрдүүлсэн. Тэр бууж өгөх гэж байсан” гэж 56 настай Авоян өгүүлэв. ”Би зохих дэмжлэг авч чадаагүйн улмаас урлагийг орхиж өөр мэргэжил эзэмших шаардлагатай болсон шиг нөхцөл байдлыг надад санагдуулсан. Тиймээс би түүнд эерэг орчныг бүрдүүлж, түүний бүтээлч авьяасыг хөгжүүлэх нөөц бололцоогоор хангахыг хүссэн” хэмээв. Ингэж Авоян охиныхоо зургийг сайжруулахад туслах хэд хэдэн технологийн хэрэгслийг санал болгодог гар утасны аппликэйшн бүтээжээ. Авояны эцэг хүний хүүхдээ гэсэн дэмжлэг нь арван жилийн дараа дэлхийн хамгийн алдартай аппликэйшнуудын нэг болох ”Picsart” -г бий болоход хүргэжээ.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Дизайн болон засварын тус аппликэйшн 180 гаруй оронд нэг тэрбум гаруй удаа татагдсан байна

Анх англи хэл дээр бичигдсэн аппликейшнийг нь одоо 28 хэл дээр ашиглах боломжтой болсон. Сар бүр 35-аас доош насны 150 сая гаруй хэрэглэгч үүнийг олон нийтийн сүлжээ, худалдааны сайтууд болон дижитал зар сурталчилгаанд зориулан нэг тэрбум гаруй зураг, видеог засварлахад ашигладаг ажээ.

“Picsart“ нь үндсэн хэрэгслүүдийг үнэгүй, илүү хүчирхэг хувилбарыг сард 4.66 ам.долларын төлбөртэй санал болгодог. “Picsart“ хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулдаггүй, зорилтот зар сурталчилгааг санал болгодоггүй. Орлого нь 2021 онд 100 сая ам.доллар давсан байна. Наймдугаар сарын сүүлчээр Авояны 800 хүний бүрэлдэхүүнтэй гарааны бизнес нь “Softbank Sequoia”, “G Squared”, “Tribe Capital”, “Graph Ventures”, “Siguler Guff & Company” тэргүүтэй 130 сая ам.долларын өртөгтэй series C үе шатны санхүүжилт авсан. Хэлэлцээрт ойр эх сурвалжуудын мэдээлснээр, хөрөнгө оруулалтын дараах үнэлгээ нь ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. Авоян өөрийн эзэмшиж буй хувь хэмжээгээ ил болгоогүй ч компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр байна. 

“Picsart“ нь WhatsApp-тай их төстэй. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн ашиглаж болох дэлхийн хэмжээний хөрөнгө, бүх нийтийн платформ юм. Америкийн зах зээлд нэр хүнд олохоосоо ч өмнө дэлхий даяар алдартай болчихсон байсан“ гэж “Sequoia”-ийн хамтрагч, “Facebook”-ийн бүтээгдэхүүн, инженерчлэлийн хэлтсийн дэд захирал асан Майк Вернал хэлэв.

“Picsart” нь нийгмийн хамгийн нөлөө бүхий хоёр чиг хандлага буюу олон нийтийн сүлжээ, дижитал худалдааны технологиудад хүрч ажиллаж чадсан. Сошиал платформууд болон ухаалаг гар утасны ачаар хүн бүр л нийтлэгч болоод байгаа энэ үед хэдэн зуун сая хүмүүс “Picsart”-ыг хэрэглэж байна. Гар утсанд зориулагдан бүтээгдсэн “Picsart” нь “Instagram” дээр филтер нэмэхтэй адил хялбараар зураг, видеог засварлах, сайжруулах боломжийг олгох үүднээс хиймэл оюун ухаан болон “Java”-д суурилсан хэрэгслүүдийг бүтээжээ. “Үнэхээр гайхалтай бизнесүүдийг олон улсын хэмжээнд нэгтгэн авчирч чадсанаараа онцлог бөгөөд та ийм зүйлийг нэг их олж харахгүй. Эхэндээ залуучууд идэвхтэй ашигладаг байсан ч одоо энэ нь мэргэжил, бүтээгч нарын зах зээлд түрэн орж ирж байна.” гэж GSquared”-ийн Ларри Ашебрук хэлжээ. 

Уран бүтээлчид болон сонирхогчид “TikTok”, “Instagram”, “Snap”, “YouTube”, “Facebook” зэрэгт зориулсан нийтлэлүүдийг засах, загварчлахад “Picsart”-ийг ашигладаг. Хэдхэн хөдөлгөөнөөр та хүссэн зураг, видеоны гэрэлтүүлгийг өөрчилж, өнгөт гялбаа, мийм стикер, хөдөлгөөнт дүрс зэргийг нэмж болно. Мөн та үрчлээ, улайсан нүд, батгыг ч арилгаж болохоос гадна бэлхүүснийхээ хэмжээг нарийсгах ч боломжтой.

Гэвч “Picsart” үүнээс хавь илүүг хийж чадна. Covid-19 цар тахлаас үүдэн сая сая биеэ даасан бизнес, ресторан, орон нутгийн дэлгүүрүүд вэб рүү хошуурч байгаа тул бизнес эрхлэгчид “Shopify”, “Etsy”, “eBay”, “Depop”, “Doordash” зэрэг чухал зах зээл дээр бүтээгдэхүүнээ зурагт сэтгүүл, каталог шиг харагдуулахын тулд “Picsart”-г ашиглах болжээ. Вэбсайт, блог, цахим шуудангийн маркетинг, олон нийтийн сүлжээний зар сурталчилгаан дээр нийтлэгдсэн контентын хувьд ч адилхан. “Өнөөгийн хүмүүсийн илүүд үздэг хэрэгсэл нь гар утас. Хэрэглэгчид бүтээгдэхүүнийхээ зургийг аваад арын дэвсгэрийг нь ядах юмгүй  арилгаж, засвар хийн өөрсдийн сайтдаа нийтлэх боломжтой“ гэж “Sequoias“ -ийн Вернал хэлэв.

2011 онд охиндоо зориулж анхны багажаа бүтээж байсан түүний зорилго нь “Picsart”-ыг ямар ч бэрхшээлгүй удирдан авч явах болжээ. “Маш олон хүмүүс сайн техникийг бүтээлч байхтай адилтгадаг. Манай технологи бол хүн бүрийн техникийг сайжруулж, визуал бүтээлч байдлыг нь хөгжүүлэх хөдөлгүүр болж чадна“ гэж тэр хэлэв.

Авоян 1965 онд Арменийн Ереван хотод төрсөн бөгөөд анагаах ухааны профессор, тэргүүлэх эмгэг судлаач мэргэжилтэй ээжийнхээ гар дээр өссөн. Коммунист Армени улс тогтвортой, бүх зүйлс урьдаас таамаглаж болохуйц, уйтгартай байлаа. Коммунист намын дээд албан тушаалаас гадна хамгийн өндөрт тооцогдох карьер нь академич байсан. 

Урлагийн сургуулиасаа татгалзсан хариу авсны дараа Авоян ээжийгээ дагаж Армен дахь Америкийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар сэтгэл шулуудав.

1992 онд хувьсгал гарч Зөвлөлтийн тогтвортой байдал үгүй болсон ч оронд нь дайн дажин, залуу капитализмын эмх замбараагүй байдал үүсэв. Академичид бизнес эрхлэгч болсон.

1996 онд 30 настай Авоян программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг “Cedit” компанийн үйл ажиллагааг эхлүүлэхээр докторын хөтөлбөрөө орхисон бөгөөд дөрвөн жилийн дараа анхны вэб хайлтын системийн компани болох “Lycos”-т заржээ. 2005 онд тэр “Sourcio” нэртэй программ хангамжийн судалгаа хөгжүүлэлтийн фирм, инкубаторыг ажиллуулж эхэлсэн. Дараа нь 2011 онд “TeamViewer/GFI Software”-ийн дөрвөн сая ам.доллараар худалдаж авсан вэб сайтыг хянах үйлчилгээ болох “Monitis”-ийг мөн үүсгэн байгуулсан. Тэр жилдээ тэр “Picsart”-ыг гаргаж байжээ. Авоян гарааны бизнес рүү үсрэн орсон ч “Picsart”-ыг бизнес болгон хувиргахын тулд Артавазд Мехрабян, Микаэл Варданян гэх оюутнуудтай хамтран ажилласан. Арменид iPhone утас ховор байсан бөгөөд ихэнх инженерүүд Java хэл дээр программчлагдсан байсан тул тэд аппликэйшнаа Android систем дээр анх гаргав.

Зураг засварын зах зээл нь Android үйлдлийн системд бага ачаалалтай байсан нь тэдэнд асар том, олон улсын хэрэглэгчийн бааз руу хурдан нэвтрэх боломжийг олгосон. Авояны багийнхан баасан гараг бүр аппликэйшнаа шинэчлэх гэх мэт өсөлтийн хакуудыг ашиглаж байсан тул “Picsart” “Android”-ын онцлох аппликэйшнуудын жагсаалтад багтаж чаджээ. Тэд хэрэглэгчдэдээ аппликэйшныг тогтмол шалгаж, хүлээлттэй байлгах шалтгааныг өгөхийн тулд долоо хоног бүр шинэ хэрэгсэл, функцуудыг гаргадаг байсан.

“Picsart” өсөхийн хэрээр Авоян академи дахь холбоогоо ашиглан жил бүр 200 компьютерын шинжлэх ухааны дадлагажигчийг элсүүлэн ажиллуулдаг байсан бөгөөд “Энэ бол хүний нөөцийн хамгийн хэмнэлттэй арга юм. Тэд шинэ ур чадвар эзэмшдэг бөгөөд ингэснээр хүн бүрд ашигтай “ гэж Авоян хэлэв. Тэрбээр өнөөдрийг хүртэл тус хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Авоян өөрийн 130 сая ам.долларын венчур хөрөнгө оруулалтын гэнэтийн ашгийг хиймэл оюун ухааны илүү олон функцийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн инженерчлэлийн авьяастнуудыг эгнээндээ нэгтгэхэд зарцуулах болно. Энэ бол хэдэн зуун жижиг дизайны аппликэйшнууд, “Canva” гэх мэт тэрбум ам.долларын гарааны бизнесүүд болон 12.85 тэрбум ам.долларын (2020 оны борлуулалт нь) “Adobe”-нартай зах зээлд хөл нийлүүлэн алхахад шаардлагатай.

хийхээр төлөвлөж байна гэжээ. Одоогийн байдлаар тэр маркетинг, сурталчилгаагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Авоян “Picsart”-ийг жижиг бизнесээс томоохон корпорац хүртэл өргөжүүлэхийн тулд “Dropbox” болон “Airtable” гэх мэт нэгэн цагт хэрэглэгчдэд чиглэж байгаад улмаар томоохон компаниудад үйлчилдэг болсон программ хангамжийн гарааны бизнесүүдийн санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй төстэй дизайн, хэвлэн нийтлэх, хамтран ажиллах зорилготой борлуулалтын багийг байгуулж магадгүй юм. 

“Sequoia” 2015 онд анх хөрөнгө оруулсны дараа Авоян “Picsart”-ийн төв байрыг Сан Франциско руу нүүлгэсэн боловч түүний инженерийн багийн ихэнх гишүүд нь Арменид  үлджээ. Авьяас бол хямд, гэхдээ Авоян өөрийн улсыг гадуурхагдсан соёлт хүчирхэг хөрөнгө гэж үздэг. 

“Тэд гүйлгээ ухаан сайтай бөгөөд статус квог үргэлж сорьж байдаг. Гарааны бизнес бол бүх дүрмийг өөрчлөх үйл явц юм. Бид бүгд хувьсгалыг туулсан шүү дээ“ гэж тэр хэлсэн.

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist