
“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын өмнөх эхнэр Маккензи Скотт 2019 онд 46 тэрбум ам.долларын хөрөнгөө бүгдийг нь хандивын үйл ажиллагаанд зориулах болохоо амлаж байсан билээ. Тэгвэл тэрбээр сүүлийн есөн сарын хугацаанд 465 байгууллагад нийт 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө хандивласан болохоо мэдэгджээ.
Түүний хандив өгсөн байгууллагын жагсаалтад бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагууд багтсан бөгөөд ялангуяа “үзэл бодол, дуу хоолой нь нийтэд хангалттай хүрдэггүй” бүлгүүдийг дэмжихэд гол анхаарлаа хандуулсан болохоо өөрийн “Medium” хуудсандаа бичжээ.
Тэрбээр 2019 онд тэрбумтан Безосоос салсныхаа дараа “Amazon” компанийн дөрвөн хувийг эзэмших болсноор дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэгт тооцогдож эхэлсэн юм. 2020 оноос хойш Маккензи Скоттын ашгийн бус байгууллагуудын өгсөн нийт хандивын хэмжээ 12 тэрбум ам.долларт хүрээд байна.
Эх сурвалж: Forbes