
“Blue Origin”-ийн сансрын нислэг зургаан өдрөөр хойшилсны улмаас “SNL”-ын од Пит Дэвидсон тус нислэгт зорчихооргүй болжээ.
Жефф Безосын эзэмшлийн пуужингийн компани гуравдугаар 23-нд хөөргөхөөр төлөвлөсөн нислэгийн товоо гуравдугаар сарын 29-н болгон хойшлуулснаа өнгөрөгч пүрэв гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тус мэдэгдэлд “Blue Origin”-ийн “New Shepard” пуужингийн хорьдугаар нислэг гуравдугаар сарын 29-нд хөөрөхөөр болж хойшилсон. Пит Дэвидсон NS-20 багийн бүрэлдэхүүнд нэгдэх боломжгүй болсон тул зургаа дахь гишүүнийг удахгүй зарлана” гэжээ.
Эх сурвалж: “Reuters” агентлаг