Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

Ром хотод хуримаа хийсэн хосуудад 2000 еврогийн урамшуулал олгоно

by Uyanga Enkhbat
11 months ago
Reading Time: 1 min read
Ром хотод хуримаа хийсэн хосуудад 2000 еврогийн урамшуулал олгоно
Share on FacebookShare on Twitter

Хоолны арвин сонголттой, хараа булаам түүхэн дурсгалт газарт хуримаа хийхийг мөрөөддөг хосуудын хувьд Итали улс төгс сонголт болдог. Гэвч цар тахал дэлхийн аялал жуулчлалын салбарт арилшгүй толбо үлдээсэн энэ үед Италийн нэгэн муж хосуудын хуримаа хийдэг гол цэг гэсэн байр сууриа 2022 онд эргүүлэн олж авахаар хичээж байна.

Тодруулбал 2022 оныг дуустал тус улсын Лацио мужид гэрлэсэн хосуудад хуримын зардлаас нь 2000 евро (2250 ам.доллар) буцаан олгохоор санал болгож байгаа аж.  Колизейн театр, Тревигийн усан оргилуур, Испани маягийн шат гээд хуримын зураг авалтад тохиромжтой цэгүүдийг багтаасан Ром хот тус мужийн нутагт оршдог билээ.

Нийт 10 сая еврогийн өртгөөр зохион байгуулж буй “Nel Lazio con amore” буюу “Лациогоос хүндэтгэн ёслов” нэртэй энэхүү хөтөлбөрийн дагуу хүмүүс аль орны иргэн байхаас үл хамааран ердөө таван ширхэг төлбөрийн баримт үзүүлээд мөнгөө буцаан авах боломжтой аж. Үүнд хуримын зурагчин, баярын бялуу, катеринг, хуримын даашинзны урлал зэрэг үйлчилгээний зардал багтаж болох юм байна.

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022

Лацио мужийн захирагч Никола Зингаретти  “Эдийн засгийн хямралд хамгийн их хохирол амссан салбартаа тусламж үзүүлэхээр энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Өөр юутай ч харьцуулшгүй соёлын үнэт өв, сэтгэл татам үзэсгэлэнтэй газар олон болохоор бид мужийнхаа аль ч хэсгийг нүүр бардам үзүүлж чадна гэдгээрээ бахархдаг. Ийм учраас аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарч, багагүй хөрөнгө оруулалт хийгээд байна” гэжээ.

Дээрх урамшуулалд хамрагдахыг хүссэн хосууд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хуримаа хийсэн байх ёстой ч шаардлагатай төлбөрийн баримтыг 2023 оны нэгдүгээр сар дуустал бүрдүүлж өгөх боломжтой гэнэ. Энэхүү хөтөлбөрийн ачаар Лациод хуримаа хийх хосуудын тоо хэвийн хэмжээндээ эргэн очно гэдэгт орон нутгийн удирдлагууд найдаж байна. Цар тахал эхэлснээс хойш тус мужид нийт 9000 хос хуримаа хийсэн бол 2019 онд 15 мянган хос хуримлаж байжээ. 

Эх сурвалж: Forbes

Uyanga Enkhbat

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

23/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

17/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

08/06/2022
Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5
Амьдралын хэв маяг

Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5

25/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist