
Германы “Mercedes-Benz Group AG” компани Шанхай хотод хөдөлгөөнт технологид суурилсан судалгаа, хөгжүүлэлтийн төвөө нээснээ мэдэгдлээ.
Тус компанийн дурдсанаар энэхүү Хятад дахь судалгаа, хөгжүүлэлтийн төв нь автомат жолоодлого, холбогдох чадвар, томоохон хэмжээний мэдээлэл зэргийг хамруулсан технологийн салбарт төвлөрөн ажиллах ажээ.
“Mercedes-Benz” тус шинэ технологийн төвд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон ажиллуулахаар төлөвлөж буй инженерийн тооны талаар мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: “Reuters” агентлаг