
“Pfizer” компани 65 ба түүнээс дээш насны хүмүүст covid 19-ийн вакцины нэмэлт тун хийх зөвшөөрөл олгох хүсэлт тависнаас хоёр хоногийн дараа “Moderna” компани АНУ-ын бүх насанд хүрэгчдэд хийх вакцины дөрөвдүгээр тунг баталгаажуулах хүсэлтийг “Хүнс, эмийн чанарын хяналтын газар”-т тавьсан байна.
“Moderna”-ийн гаргасан энэхүү хүсэлт нь Pfizer-аас илүү өргөн цар хүрээг хамруулж буй боловч өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд зөвхөн өндөр настнууд болон эрсдэлт бүлгийн хүмүүст л тус вакциныг тарих зөвшөөрөл олгож болзошгүй юм.
Эх сурвалж: Forbes