
Пүрэв гарагт “Tesla” Хятад улсын гаргасан Covid-19 халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж Шанхай хот дахь үйлдвэрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бүхий л арга хэмжээг авч буйгаа мэдэгдсэн байна.
Лхагва гарагт “Reuters” агентлагаас гаргасан мэдээлэлд Хятад улс Covid 19 халдварын дэгдэлтийг чангатгах тухай нийлүүлэгчдэд ирсэн мэдэгдлийн дагуу АНУ-ын цахилгаан авто машин үйлдвэрлэгч тус компани Шанхай хот дахь үйлдвэрээ хоёр өдөр хаасныг дурджээ.
Эх сурвалж: “Reuters” агентлаг