
Оросын түрэмгийлэл эхэлснээс гурван долоо хоног болж буй энэхүү агшинд гурван сая гаруй иргэд улсаасаа дүрвэж Польш, Молдав, Словак зэрэг орнуудад очсон билээ.
Хамгийн сэтгэл өвтгөсөн зургуудын дунд эмнэлгийн хонгилд хоргодон эмчилгээ хийлгэж буй хүүхдүүд, эмнэлгийн ажилчид болон тэдний гэр бүл улам хүндэрч буй нөхцөл байдалд аль чадахаараа хичээж буй дүрслэл байв.
Гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар, Америк дахь хавдрын эмчилгээний төвүүдэд ирэх долоо хоногоос эмчилгээ хийлгэхээр хүүхдүүд ирэх бөгөөд одоогоор нэг ч хүүхэд ирээгүй байгаа талаар Доктор Агулник дурдсан байна.
Эх сурвалж: Forbes